Pages

Friday, July 1, 2011

Хүлээн авалтанд оролцлоо


АНУ-ын Элчин сайд Жонатан С. Эдлтон, гэргий Фиона Эдлтоны хамт Америкийн Нэгдсэн улсын тусгаар тогтнолын 235 жилийн ойг тохиолдуулан хийсэн хүлээн авалтанд оролцоод ирлээ.

Уг хүлээн авалтанд Засгийн газар, УИХ-ын зарим гишүүдээс гадна АНУ-тай хамтран ажилладаг нийгэм, улс төр, боловсролын байгууллагуудаас уригдсан төлөөлөгчид иржээ.

Ноён элчин сайд, АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны ажилтанууд, болон USAID Mongolia байгууллагын төслийн мэргэжилтэн Х.Мэндсайхан, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн Хөгжлийн мэргэжилтэн Д.Энхтөгс, МУ-ын Их хурлын тамгийн газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн референт М.Батболд, CHF International байгууллагын Төслийн захирал Glenn Moller, мөн эдийн засагч Жаргалсайхан нартай уулзаж ярилцах боломж олдсондоо их баяртай байна.

Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн

No comments:

Post a Comment