Pages

Tuesday, October 5, 2010

What is the COMPUTER COMMONS in the Enoch Pratt Free Library? Энэ номын санд КОМПЬЮТЕР, ИНТЕРНЭТийг ингэж хэрэглүүлж байна






Enoch Pratt Free Library-ийн төв нь гудамж руугаа харсан байдаг нь уншигч-иргэд шууд орж ирэхэд зориулагдсан байхаар шинэчлэгдсэн юм байна.
Орж ирэхэд өөдөөс тань Information Desk угтана, мөн цаахан талд нь байгаа Sights and Sounds танхимтай би маргааш 9-10 цагийн хооронд танилцах хуваарьтай.

Sights and Sounds танхим руу орох хаалганы 2 талд байгаа ТӨЛБӨРГҮЙ ИНТЕРНЭТ бүхий компьютеруудыг мөн цаана байрлах ӨӨР НЭГ ТӨЛБӨРГҮЙ ИНТЕРНЭТ БҮХИЙ компьютертай өрөөг Балтимор хотын иргэд төдийгүй Maryland стате-ийн хүссэн иргэн бүр хэрхэн ашигладагыг би танилцуулъя.

Information Desk-ийн зүүн хойд болон баруун хойд талд нийт 27 компьютерыг хана дагуулан байрлуулж,
Computer Commons гэсэн нэрлэж,

зүүн хойд талын компьютерууд дээр уншигч нь 30 минут зогсоогоор, баруун хойд талын компьютеруудын ард сууж 1 цаг интернэт, компьютерийг төлбөргүй ашиглах боломжийг олгож байна.
Эдгээр компьютеруудын цагийн хүсэлт, бүртгэлийг Smart access management төрлийн програмаар удирддаг.
Хэрвээ компьютер ашиглах захиалга очергүй бол дахин дахин хэрэглэж МАХИМУМ 4 цаг ашиглаж болдог.

Мөн өөр нэг өрөөнд Public Computer center гэж нэрлэсэн 2-4 цагаар сууж компьютерийг судалгаа, шинжилгээ, EBSCO гэх мэт commercial database-ууд, Job буюу ажилд орох мэдээлэл хайх, ажилд орох хүсэлт бөглөх гэх мэт мэдээллийн сангуудыг номын сангаар дамжуулан хэрэглэх боломжыг олгосон.

Дээрх Computer Commons талбайд хэдэн компьютерийг байрлуулахыг Designer-уудын шийдлээр, Private Fund-ийн санхүүжилтээр байгуулжээ.

Computer Commons талбайн наахан талын багануудын 2 талд Catalog Only гэсэн бичигтэйгээр зөвхөн Каталогоос Ном хайх зориулттай 4 компьютерийг байрлуулжээ.

Computer commons-ийн компьютерууд нь Агуулгын фильтертэй ба БҮХ ВЭБийг ашиглаж болно.
Харин Research Only гэсэн компьютерууд дээр video audio гэх мэт stream вэбүүдийг ашиглуулдаггүй.

My first day in the EPFL. 2010.10.4 Даваа гариг - Enoch Pratt Free Public Library-д




Өглөө 10 цагт хост айлаас Enoch Pratt Free Library руу Хараагүйчүүдийн номын сангийн ажилтан залуу Tyson авчирч,

Дээрээ Public Access-ийн 3 давхар, доошоо storage-ийн 3 давхартай Enoch Pratt Free номын сангийн удирдах ажилтан, State Library for Resource Center болон Central Library-ийн chief Wesley Wilson-ийн өрөөнд авчирлаа.

1983 онд library science -ээр graduate degree, дараа нь art history-аар
underground degree-ээ хийсэн, энэ номын санд насаараа ажиллаж байгаа энэхүү эрхэмтэй 10-13 цаг хүртэл ярилцаж, өдрийн хоолоо хамт идэж, 14-16 цагт дагаж явж Pratt Free номын сангийн зарим хэсэгтэй танилцаж, номын сан
д уншигчаар бүртгүүлж, буцаж өрөөнд нь өрөөнд зургаа авахуулсан нь энэ.

Энэхүү Enoch Pratt Free номын сан дээр дадлага хийх Даваа-Лхагва гаригуудын блог бичлэгүүдээ тус номын сангийн үүдэнд байрлах Pratt Cafe-д сууж, Америкийн банкаас санхүүжүүлсэн WiFi сүлжээг нь ашиглан оруулна.

Миний маргаашийн анхны асуулт бол, энэхүү 3 эсвэл 6 давхар байшин дахь WiFi-г Америкийн банк хэзээнээс эхэлж санхүүжүүлж ирсэн вэ, цаашдаа санхүүжүүлэх үү гэдэг асуулт байж болох юм гэж бодож байна.

Гэртээ байлгаж байгаа айлынхаа тухай

Балтимор хотын 2 номын санд Дадлага хийх 14 хоногийн хугацаанд намайг гэртээ байлгах айлыг эхнэрийг Angie, нөхрийг Bill, охиныг нь Sadie, хүүг нь Andrew гэдэг

Америк дахь эхний өдөр. Конгрессын Номын сангийн Азийн номын тасагт өнгөрүүлсэн 2 цагт

М.Саруул-Эрдэнэ ахтай
Конгрессын номын санг АНУ-ын Үндэсний номын сан гэж тооцож болно гэж бидний яриа эхэлсэн юм.
Тус номын санд 10-р сарын 2-ны Бямба гаригийн 14 цагт ОУ-ын Даллас онгоцны буудлаас шууд ирж Азийн хэлтэс дэхь Роман хэлний номуудын каталогжуулалтанд ажилладаг Мягмарын Саруулэрдэнэтэй уулзаж, номын каталогжуулалтанд хэрхэн ажилладагт нь бага ч гэсэн суралцлаа.
Тэрээр "Би номын санч биш, гэхдээ энэ мэргэжлийг ийм нарийн ширийн ажилтай гэдгийг Конгрессын номын санд ажилласнаар ойлгож мэдсэн, каталогжуулалтын MARC форматын зөвхөн өөртөө холбоотэй хэсгийг л хэрэглэдэг" гэж ярьж байна.