Pages

Saturday, October 2, 2010

Seoul хотын Incheon ОУ-ын нисэх буудлын Korean Air Prestige Lounge-д сууж байна































Би Улаанбаатар хотын Чингэс хаан ОУ-ын нисэх буудлаас 10-р сарын 1-ны 23:15 цагт Korean Air-ын онгоцонд сууж, 3 цаг нисээд Сөүл хотын Инчеон ОУ-ын нисэх буудалд 10-р сарын 2-ны шөнө 2 цаг 15 минутанд газардсан.

Траниз нислэг гэсэн шугамаа дагаж явсаар, Korean Air-ын дамжин нисэх зорчигчиддоо зориулсан Prestige Lounge гэх нэмэлт төлбөр шаардлагагүй хоол хүнс, сандал ширээ, интернэт бүхий талбайд сууж байна.

Korean Air компанийн онгоцоор нисэхээр дамжин өнгөрч байгаа зорчигчиддоо ингэж анхаарал тавьж байгааг нь харахад хүний төлөө бизнес гэж үүнийг хэлдэг байх даа гэж бодогдож байна.

Сая манай Монголчууд гар тээшиндээ авч яваа архиа Солонгосын дамжин өнгөрөхийн шалганы ажилтануудад хураалгаж, шууд асгуулж байхыг харлаа. Соёмбо, Хар чингэс архиуд асгуулж байгаа нь нэг талаасаа хайран хүч хөдөлмөр, цаг зав, мөнгө хөрөнгөөр бүтсэн зүйл, нөгөө талаасаа хууль дүрэм журмыг тоож биелүүлж байх ёстойг дахин ойлгуулж байлаа.
Хэрвээ архинуудаа ТЭЭШИНДЭЭ өгсөн бол зүгээр байсан байх. Гар тээшинд шингэн зүйл авч явах хориотой болсон байх.
Одоо Монголын цагаар 10 сарын 2-ны өглөөний 5:02 болж байна. Солонгосын цагаар 6:02.
Би 10:40-д АНУ руу ниснэ. Энэ Prestige Lounge-даа өглөө халуун хоол нэмэлт мөнгө төлөхгүйгээр идчих шинжтэй байна.
Түр баяртай.
Аян замын мэдээгээ тантай хуваалцсан Ж.Бэгзсүрэн

No comments:

Post a Comment