Pages

Tuesday, October 5, 2010

What is the COMPUTER COMMONS in the Enoch Pratt Free Library? Энэ номын санд КОМПЬЮТЕР, ИНТЕРНЭТийг ингэж хэрэглүүлж байна






Enoch Pratt Free Library-ийн төв нь гудамж руугаа харсан байдаг нь уншигч-иргэд шууд орж ирэхэд зориулагдсан байхаар шинэчлэгдсэн юм байна.
Орж ирэхэд өөдөөс тань Information Desk угтана, мөн цаахан талд нь байгаа Sights and Sounds танхимтай би маргааш 9-10 цагийн хооронд танилцах хуваарьтай.

Sights and Sounds танхим руу орох хаалганы 2 талд байгаа ТӨЛБӨРГҮЙ ИНТЕРНЭТ бүхий компьютеруудыг мөн цаана байрлах ӨӨР НЭГ ТӨЛБӨРГҮЙ ИНТЕРНЭТ БҮХИЙ компьютертай өрөөг Балтимор хотын иргэд төдийгүй Maryland стате-ийн хүссэн иргэн бүр хэрхэн ашигладагыг би танилцуулъя.

Information Desk-ийн зүүн хойд болон баруун хойд талд нийт 27 компьютерыг хана дагуулан байрлуулж,
Computer Commons гэсэн нэрлэж,

зүүн хойд талын компьютерууд дээр уншигч нь 30 минут зогсоогоор, баруун хойд талын компьютеруудын ард сууж 1 цаг интернэт, компьютерийг төлбөргүй ашиглах боломжийг олгож байна.
Эдгээр компьютеруудын цагийн хүсэлт, бүртгэлийг Smart access management төрлийн програмаар удирддаг.
Хэрвээ компьютер ашиглах захиалга очергүй бол дахин дахин хэрэглэж МАХИМУМ 4 цаг ашиглаж болдог.

Мөн өөр нэг өрөөнд Public Computer center гэж нэрлэсэн 2-4 цагаар сууж компьютерийг судалгаа, шинжилгээ, EBSCO гэх мэт commercial database-ууд, Job буюу ажилд орох мэдээлэл хайх, ажилд орох хүсэлт бөглөх гэх мэт мэдээллийн сангуудыг номын сангаар дамжуулан хэрэглэх боломжыг олгосон.

Дээрх Computer Commons талбайд хэдэн компьютерийг байрлуулахыг Designer-уудын шийдлээр, Private Fund-ийн санхүүжилтээр байгуулжээ.

Computer Commons талбайн наахан талын багануудын 2 талд Catalog Only гэсэн бичигтэйгээр зөвхөн Каталогоос Ном хайх зориулттай 4 компьютерийг байрлуулжээ.

Computer commons-ийн компьютерууд нь Агуулгын фильтертэй ба БҮХ ВЭБийг ашиглаж болно.
Харин Research Only гэсэн компьютерууд дээр video audio гэх мэт stream вэбүүдийг ашиглуулдаггүй.

No comments:

Post a Comment