Pages

Tuesday, November 30, 2010

Дадлага хийсэн тайлан

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн
мэдээллийн технологийн менежер Ж.Бэгзсүрэнгийн
АНУ-ын Мэрилэнд мужын Балтимор хот дахь

Enoch Pratt Free Library
Maryland State Library for the Blind and Physically Handicapped

номын сангуудад дадлага хийсэн тайлан

2010 оны 11 сарын 29

Миний бие 2010 оны 10 сарын 4-8 өдрүүдэд Балтимор хотын Enoch Pratt Free Library буюу Хотын нийтийн төв номын санд, 10 сарын 8-9, 12-15 өдрүүдэд Maryland State Library for the Blind and Physically Handicapped буюу Мужын хараагүйчүүд болон тахир дутуу иргэдэд үйлчлэх номын санд дадлага хийж, суралцаад ирлээ.

Балтимор хотын нийтийн төв номын сан Enoch Pratt Free Library нь АНУ-ын анхны нийтийн номын сангуудын нэг ба 120 гаруй жилийн түүхтэй. Энэ номын сан нь Балтимор хотынхоо нийтийн номын сан төдийгүй, Мэрилэнд мужын Мэдээллийн төвийн үүргийг давхар хариуцан гүйцэтгэж, улмаар Муж болон хотоосоо санхүүжилт авч өдөр тутмын үйл ажиллагаагаа, мөн хандивлагч байгууллага, иргэдийн туслалцааг авч шинэ технологи үйлчилгээг явуулдаг юм байна. Нийт 22 салбар номын сан, 2 явуулын хөдөлгөөнт номын сантайгаар энэ мужийн иргэн бүрийн амьдралын чанарыг сайжруулах, баялаг болгох, хүчирхэгжүүлэхэд чиглэсэн үйлчилгээ ба мэдээлэлийг ижил тэгш хэрэглэх боломж, нөхцөлтэйгээр үйлчилгээг явуулдаг.

Балтимор хот дахь Мэрилэнд мужын Хараагүй болон тахир дутуу иргэдэд үйлчилдэг номын сан нь уншлагын заал танхим гэх зүйлгүй ба уншигчдынхаа бүртгэлийн дагуу шуудангийн төлбөргүй системээр гэрт нь тэдэнд зориулсан технологиор бүтээгдсэн ном, хэвлэлийг түгээж үйлчилдэг маш нарийн тогтолцоо, технологийг ашигладаг тусгай номын сан байна.

Аль аль номын сангийн нь төсөв хөрөнгө өнгөрсөн жилүүдэд багасаж, ажиллагсадаа цомхтгож байгаа ч үйлчилгээнд хүндрэл гаргахгүйн тулд хасагдсан ажилтаныхаа гүйцэтгэж байсан ажил үүргийг үлдсэн ажилчидад хуваарилж хийлгэх, ээлжээр хамтран гүйцэтгэж байгаа арга барил нь манай номын санд нэвтрүүлэхүйц санагдсан. Энэ өөрчлөлтөө тэд re-positioning, shifting staffs гэж нэрлэж байна. Манай номын санд байдаг ажиллагсадыг сэлгэн ажиллуулдагтай адилхан юм шиг боловч, илүү нарийн зохион байгуулалттай санагдсан.

Нийтийн номын сангуудын үйлчилгээг бидний ойлгодог зөвхөн номын санд сууж ном уншдаг хэлбэрээс 1880-аад оны үед татгалзаж, улмаар иргэдэд техник технологийг сургах, танилцуулах, мэдээ мэдээллийг олж авахад нь тусалдаг иргэдийн хөгжлийн мэдээллийн төв болгож хөгжүүлснөөр өнөөдөр нийтийн номын сангийн нэг ч үйл ажиллагаа иргэдийн туслалцаа, оролцоогүйгээр явагдахаа больсон нь бахархууштай байлаа.

Номын сангийн хэвлэмэл тараах материалуудыг хэвлэх, шинэ үйлчилгээ нээх, техник технологи нэвтрүүлэх нь төсвийн мөнгөөр бус хандивлагч, хамтран ажиллагч байгууллага, иргэдийн мөнгөөр санхүүждэг болсон байна зэрэг болон бусад маш олон бид үйлчилгээндээ анхаарч, хэрэгжүүлэхүйц санаануудыг тайландаа бичсэн. Мөн АНУ-д 18 хоногт үзэж харсан, сурч мэдсэнээ 60 хуудастай тэмдэглэл-гарын авлага болгон бичиж интернэтэд байрлуулсан.

Монголын нийтийн номын сангууд өнөөгийн үйлчилгээний орчиноо эрс өөрчилж, элдэв хязгаарлалтгүйгээр орон нутгийн иргэдээ ялгаваралгүйгээр, эрх тэгш мэдээллээр хангах үүргээ гүйцэтгэх цаг нэгэнт болжээ. Учир нь бид Дэлхийн стандартаас төөрч, хэт хол хаягджээ. Эсвэл Монголын нийтийн номын сангууд бол өөр гэдгээ ил тод Дэлхийд зарлах цаг болжээ.

НҮБ-ийн Ерөнхий ассамблейн 217/A/III тогтоолоор 1946-12-10 өдөр батлагдаж, гишүүн улсууд бүх заалтыг дагаж мөрдөхийг уриалсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19-р заалт болон Public Lending Right http://www.mn-nhrc.org/hunii-erhiin-tugeemel-tunhaglal, http://archive.ifla.org/III/clm/p1/PublicLendingRigh.htm, http://en.wikipedia.org/wiki/Public_Lending_Right зэргийг номын сангийн үйлчилгээг шинэ шатанд ойлгох үндэслэлээ болгох шаардлагатай байна.

· МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар боловсруулагдаж эхэлсэн Монгол Улсын Номын сангийн тухай хуулийн ажлын багт АНУ-ын номын сангийн хуулийн мэргэжилтэнгүүдийг урьж оролцуулах боломжийг хайх

· Монголын номын санчдыг АНУ-д номын сангийн мастераар суралцах, дадлага хийхэд нь дэмжлэг үзүүлэх боломжуудыг хайх, мөн Монголын нийтийн номын сангийн дарга, эрхлэгч нарт АНУ-ын багш нараар орчин үеийн нийтийн номын сангийн удирдлага, менежмент, үйлчилгээний талаар сургалт зохион байгуулах боломжийг хайх

· Улаанбаатар хотын нийтийн төв номын сан гэдгийнхээ хувьд, Улаанбаатар хотын тухай бичигдсэн бүх ном хэвлэл, фото зураг, болон бусад мэдээллийн материалыг хэвлэмэл болон цахим байдлаар цуглуулж, Ulaanbaatar Resource Center-ийн үүргийг гүйцэтгэж, Улаанбаатар хотыг иргэдэд танилцуулсан төв мэдээллийн байгууллага болох нь манай номын сангийн салшгүй нэг үйлчилгээ юм байна.

· Номын сангийн эргэн тойрны зай талбайг одоо нэмж өөр байгууллагуудад алдахгүйгээр, Хотын газрын алба, Хотын хөгжлийн алба зэрэгтэй хамтран Хотын номын сангуудад өргөтгөл барих төлөвлөлтийг хийх, шаардлага хэрэгцээг ойлгуулах

· Нийтийн номын сангуудад зохион байгуулагдаж байгаа соёл танин мэдэхүй, олон нийтийн арга хэмжээнүүдийн мэдээллийг нэг доор төвлөрүүлж, нэгтгэх, улмаар Олон нийтийн арга хэмжээнүүд зохион байгуулах Conference, Мeeting өрөөнүүдийг номын сан бүрт байгуулж, техник хэрэгслэлээр тоноглох

· АНУ-ын номын сангуудын Найз нөхдийн холбоо гэдгийн жинхэнэ утгыг Монголд гаргаж ирж, бий болгож ажиллуулах, улмаар хуучин номын худалдаа, сайн дурын гишүүд, олон нийтийн оролцоо, туслалцааг нэмэгдүүлэхэд энэ холбоог ашиглах

· Найз нөхдийн холбоо болон Private money буюу иргэд байгууллагын хандив тусламжаар санхүүжиж хэвлэгддэг Номын сангийн 2 сар тутмын хэвлэлтэй болох

· Номын санд зориулсан Book Drop Box-ийг төмөрөөр юм хийдэг компанитай хамтран хийж, гадна талдаа байрлуулах, эсвэл гаднаас шургуулах нүхтэйгээр дотор талд байрлуулах, ингэснээр номын сангийн тэмдэгтэй номууд, мөн номын хандивыг хялбархан, ажлын бус цагаар ч цуглуулах боломжтой болно.

· Номын сангийн ном бүрийн толгойд Хотын нийтийн номын сан гэсэн тэмдэг дарах, ингэснээр номыг гаднаас нь хараад л манай номын сангийнх гэдгийг нь мэдэж чадна.

· Digital Signing гэж нэрлэгддэг манайд байгаа 42 инчийн зурагтыг мэдээлэл түгээх сервер, клиент компьютертай холбож, жинхэнэ утгаар нь ажиллуулах

· Замын огцом эргэлт дээр байрлуулсан байдаг Дугуй толиудыг Үйлчилгээний заал танхим, Чөлөөт сонголттой фондуудын эгнээ бүрт байрлуулснаар Номын санчдын хяналт, ажиглалтаас гадна тавиурыг тойрох үед уншигчид бие биетэйгээ мөргөлдөх, цочих дуу алдахаас сэргийлнэ

· Номын санд орж ирж байгаа иргэд, уншигчдыг түргэн шуурхай мэдээллээр хангах зорилготой Information Desk, номын сангаас ном хэвлэл, мэдээллийг олж ашиглахад нь туслах зорилготой Service Desk зэргийг байгуулж, одоо байгаа номын санчид, ажиллагсадыг цагаар очиж ажиллах, Hourly Schedule-ийг хийж хэвших, мөн Service Desk Statistics-ийн бүртгэл, тайлангийн системийг ашиглаж үйлчилгээгээ зохион байгуулах

· Номын сангийн вэбийг шинээр зохион байгуулж, бүх ажиллагсадын хамтын бүтээл, иргэдэд мэдээллээр үйлчлэхүйц байхаар өөрчлөх

· Номын сангийн уншигч, үйлчлүүлэгчдээс зөвлөгөө, санал хүсэлтийг цуглуулах хэлбэрийг номын санчдаас хамааралгүй болгож, EPFL-ийн HOW IS PRATT DOING? шиг хэлбэрт оруулах хэрэгтэй байна

· Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран өргөжүүлэх, хэрэглэгчдийн Application форм дээр эмчийн тодорхойлолтыг бичүүлсэн байх

· Шуудангийн төлбөргүй системийг хэрхэн ашиглах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэрт тэр хүмүүст жирийн биш зориулалтын ном, мэдээллийг номын сангаас хүргүүлэх, буцааж авчрах системийг оновчтойгоор тодорхойлох

· Гадаадад аялаж, суралцаж, ажиллаж ирсэн хүмүүсээр тухайн улсын талаар яриулж, санал бодлыг солилцдог олон нийтэд зориулсан сар/14хоног/долоо хоног тутмын Дэлхийгээс суралцацгаая ярилцлагын хөтөлбөртэй болох

Тайлан бичсэн Ж.Бэгзсүрэн

Brief narrative report of Mr. Begzsuren Jamsranjav, participant for “Library Internship Program” sponsored by U.S. Department of State

The U.S. Department of State granted my library internship in Baltimore, MD in October 1-18th, 2010. My daily schedule managed and approved by PAS Team of the U.S. Embassy in Ulaanbaatar, Mongolia and Mrs. Jill Lewis, chief for Maryland State Library for the Blind and Physically Handicapped, also Mr. Wesley Wilson, chief for Enoch Pratt Free Library, Baltimore, MD.

I, Mr. Begzsuren Jamsranjav arrived in Washington Dallas International Airport from Mongolia through Korea in 2nd of October. As a schedule, Mrs. Jill Lewis met with me in the airport, and bring me to Mr. Saruul-erdene, who works as a contract cataloguer in the Madison building of the Library of Congress. It was my second meeting with him, from this meeting I learned from his work how about cataloguing Mongolian books. On this day afternoon another 2 librarians from Jill’s library bring me to the Baltimore city and host family in Baltimore.

I had free 3 days on 3rd (Sunday), 10th (Sunday), 11th (Monday and Columbus Day) of October to know Baltimore city, so I visited and explored many cultural and educational organizations as a Jewish Museum of Maryland, Inner Harbor, Visitors Center of Maryland, Barnes&Noble BookSellers Shop, The Walters Art Museum, The Pea Body Institute, Salamander Used Book Shop, Baltimore Montessori public charter school and Tunbridge public charter school.

My internship days was 4-8th of October in Enoch Pratt Free Library (EPFL). I learned many topics on library service and library words. This city public library is not only city library with branches, also this library is a State Library Resource Center and a depository library. This library branches and departments have very professional managers, so this central library chiefs and trustees are easy to collect all needed information and make changes on service policy and procedure for their library development.

EPFL introduced me re-positioning staffs to information desk, shifting staffs from one to another departments, how library friends are very helpful for library development, how this library programs and publications department are busy and collaborative with web and other departments, this library never worry for their information technology because it’s IT based on Sailor network, hourly scheduling, service desk statistics and one of the very important thing is librarian’s office room. In Mongolia, we need to improve our service librarians work condition and need to support borrowers by library brochures and pamplets.

My internship next days was 8-9th, 12-15th of October in Maryland State Library for the Blind and Physically Handicapped. This library service was totally new for me, because this kind of professional and special service not in Mongolia. I understand, how LOC NLS organized this library special service for blind and physically handicapped people based on non commercial and encrypted technology through the State Libraries. There are everything is very well organized step by step and LOC NLS, National Federation for the Blind, another NGO’s, and companies are working together to bring many accessible services and adaptive technologies to American eligible citizens in all around the World.

My library has been implementing a project “The Establishment of DAISY Talking Book Center” since May, 2010 with partner Mongolian Federation for the Blind to introduce special DAISY technology and books into Mongolian Blind community. We are using a non-commercial reader device on browsing Mongolian DAISY books, that is good but our file format is not encrypted, so can copied everywhere in this time. This is our open task for future.

My request accepted by Mrs. Jill Lewis, so I left a charming city Baltimore 3 nights before to start my flight from Washington Dallas International Airport to Mongolia. My last days was 15-18th of October in Washington, D.C. I was lucky, because prior 2005 International Visitor’s Program in Washington, D.C was helpful to arrange my 3 days own trip in the capital city, I really wished to see again city libraries, organizations and meet with a old friends.

I visited to the Mongolian Embassy in Washington, Books-A-Million bookshop, D.C, The Historical Society of Washington, D.C, Martin Luther King, Jr. Memorial Library, Basilica of National Shrine, U.S. Department of State building, and one more visiting to the James Madison Building of the LOC. Of course, each organizations service orientation was interesting for me.

I made a appointment with Mrs. Marta M. Pereyma in 17th of October, who managed my 2005 IVP from U.S. Department of State, so she is my old friend. I exchanged my Mongolian library experience with Mrs. Jill Lewis and her 18 staffs by my presentation in 14th of October. I made 2 presentations about Mongolia to the 30 students of Baltimore Montessori school and Tunbridge Chapter School.

My internship program finished successfully and knowledable, so I was happy to back in Mongolia in 19th of October.

After my internship, I wrote my diary book in Mongolian with 60 pages for Mongolian readers and librarians to explain what I learned and saw in American 18 days, and freely published on internet.

DOCSTOC : http://www.docstoc.com/docs/63265096/

iNOM : http://www.inom.mn/detail/108

And I sent my internship report (with 17 topics for discussion) in Mongolian to my library director. Some topics for discussion are how to invite library law experts from USA to today’s Mongolian Library Law work group, how to organize a training for public library director or manager to change their deep understanding of public library management, how to start a Ulaanbaatar Department in this Central Library, when we can talk about library building extension or new building with modern architecture, when we can start Conference room, Meeting room, Queit room and knowledge sharing rooms for public, we need to bring Book Drop Box to collect library or used books, start information service desk by hourly schedule and others.

I very appreciate to my Library Internship Program supporters, host families and who met with me in my trip and learning days in the USA for their time and help.

Report by J.Begzsuren

Date: 29th of November, 2010

Address: Ulaanbaatar Public Library, Seoul street-7, Ulaanbaatar 28, Mongolia.

Tel: 70115705, Fax: 70115703

Email: mcl_begee@yahoo.com

Twitter ID: jbegzsuren

Tuesday, November 23, 2010

Гарын авлага - тэмдэглэл бэлэн боллоо

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн мэдээллийн технологийн менежер Ж.Бэгзсүрэнгийн
АНУ-ын Мэрилэнд мужын Балтимор хот дахь Enoch Pratt Free Library болон Maryland State Library for the Blind and Physically Handicapped номын сангуудад 2010 оны 10 сард 14 хоногийн дадлага хийсэн,
Washington, D.C. хот, Балтимор, MD хотуудад өнгөрүүлсэн өдрүүдийн тэмдэглэл

АНУ-ийн номын санд дадлага хийсэн Ж.Бэгзсүрэнгийн тэмдэглэл
/2010 оны 10 сарын 1-19 өдрүүд/


Гарчиг

2010 оны 10 сарын 1. Баасан
- Монгол улсаасаа нислээ
- Солонгос улсын Инчёоны олон улсын нисэх буудал дээр

2010 оны 10 сарын 2. Бямба
- Урт нислэг намайг уйдаасангүй
- Конгрессын номын сан дээрх каталогжуулалтын ажлаас
- Балтимор хотод ирлээ
- Балтимор хотод байрлах айл

2010 оны 10 сарын 3. Ням
- Балтимор хоттой танилцлаа
- Enoch Pratt Free Library (EPFL)-ийн товч түүх
- EPFL-ийн товч мэдээлэл
- The Jewish Museum of Maryland-д
- Хот бүрийн Visitor Center-д эхэлж очоорой
- Barnes&Noble Booksellers номын дэлгүүр
- Цахим ном унших nook төхөөрөмж

2010 оны 10 сарын 4. Даваа
- EPFL номын санг ойлгож мэдэх эхлэл
- Staff Manual, Annual Plan гэх чухал баримт бичгүүд
- EPFL номын сангийн уншигчаар бүртгүүллээ
- Номын сангаар дагуулж явж танилцууллаа

2010 оны 10 сарын 5. Мягмар
- 9am. The Sights and Sounds Department
- 10am. The Information Services department
- 11am. Periodicals тасаг
- 1pm. Fiction Department
- 2pm. African-American History Department
- 3pm. Maryland Department

2010 оны 10 сарын 6. Лхагва
- Өглөө эрт очив
- 10am. Humanities Department
- 11am. Children’s Department
- 12 noon. Fine Arts department
- 2pm. Social Science and History
- 3pm. Business, Science and Technology
- Нийтийн номын сантай холбоотой хуулиуд ба Strategic Plan FY 2011-2013
- EPFL номын санг яаж хааж байгааг харлаа

2010 оны 10 сарын 7. Пүрэв
- Менежерүүдийн уулзалтын цагаар
- EPFL-ийн салбар номын сангуудыг хариуцдаг chief
- Enoch Pratt Free Library Southeast Anchor Branch
- Enoch Pratt Free Library Orleans Street Branch

2010 оны 10 сарын 8. Баасан
- EPFL-ийн дадлага дуусч, талархалаа илэрхийллээ
- 11am. Publications&Programs тасгийн менежертэй азаар уулзлаа
- 12noon. LBPH номын сан дээрх дадлага эхэллээ
- LBPH номын сан хэрхэн зохион байгуулагдсан

2010 оны 10 сарын 9. Бямба
- Номын сангийн хэрэглэгчдийн Технологийн бүлгийн уулзалт
- Номын сангийн хэрэглэгчдийн Book Club-ийн уулзалт

2010 оны 10 сарын 10. Ням
- The Walters Art Museum
- Salamander Used Book Shop

2010 оны 10 сарын 11. Даваа
- Columbus Day
- Baltimore Montessori public charter school at Mildred Monroe
- Couch surfer Mrs. Jean-ны гэрт зочлов

2010 оны 10 сарын 12. Мягмар
- 8-9 цагт цагт Jill-ийн өрөөнд Library Administration сэдэв
- 9-11 цагт Digital Recording Studio дээр
- 11-12 цагт Circulation/Book Inspection дээр
- 13-14 цагт IT Organization and Structure
- 14-15 цагт Equipment
- 15-16 цагт Patron Services/Reference

2010 оны 10 сарын 13. Лхагва
- 8-9:30 цагт Tunbridge public charter school #373
- 10-11 цагт Adaptive Technology Class
- 11-12 цагт Youth Services
- 14-15 цагт State Librarian/Assistant State Superintendent for Libraries-тэй уулзав
- 15-16:30 цагт Cataloguing, ILL

2010 оны 10 сарын 14. Пүрэв- 8-9 цагт Maryland Accessible Textbook Program- 9-10 цагт Collection Maintenance (Shelving, Shifting, Discarding materials)- 10-12 цагт Монголын тухай танилцуулга- 13-14 цагт Integrated Library Management System- 14-15 цагт Outreach, Community Services, Programs- 15-15:30 цагт Patron Services (Applications Process)
2010 оны 10 сарын 15. Баасан- LBPH номын сан дээрх дадлагын сүүлийн 3 цаг- LBPH-ийн Patron Services Meeting-д санаандгүй оролцлоо- Балтимор хотоос Washington, D.C-д ирж, Couchsurfer Eugene-ны гэрт 3 хонов
2010 оны 10 сарын 16. Бямба- Төлөвлөгөө тодорхой биш өдөр байсан ч- Books-A-Million номын дэлгүүр- Конгресын номын сангийн James Madison Memorial Building-д дахин- Martin Luther King Jr. Memorial Library-д очиж танилцлаа
2010 оны 10 сарын 17. Ням- D.C.-ийн метрог хэрэглэж сурав- Basilica of the National Shrine орж сонирхов- U.S. State Department-ийн Зочдын хөтөлбөрийн ажилтанд талархав
2010 оны 10 сарын 18. Даваа- Washington, D.C.-ээс Washington Dallus International Airport хүртэл- Америкаас Солонгос руу Солонгосын онгоцоор ирэх замдаа- Сонгодог хөгжмийн зохиолчид, бүтээлүүдийн жагсаалт- Эх орондоо ирлээ
2010 оны 11 сарын 23. Мягмар- Цаашид хийх ажлын санаанууд- Талархал


2010 оны 10 сарын 1. Баасан
Монгол улсаасаа нислээ

20:30 цагт Баянгол зочид буудлын өмнөх автобусны буудлаас Нисэхийн 11-р шугамын автобусанд сууж, улмаар 23:10 цагаас Чингэс хаан ОУ-ын нисэх буудлаас Солонгос улсын Korean Air компанийн онгоцонд сууж 3 цаг нисээд, 1 цагийн урагш зөрөөтэй Солонгос улсын Сөүл хотын Инчёон олон улсын нисэх буудал дээрх Korean Air-ын Prestige Lounge-д билетээ үзүүлэн орсон. Орон нутгийн цагаар 10 сарын 2-ны өглөөний 10:40 цагаас дахин Korean Air-ын онгоцоор АНУ-ын нийслэл Вашингтон хот руу очих урт нислэгээ эхлүүлнэ. http://www.koreanair.com/
Миний “economy” ангилалын билетийг бичиж өгсөн Улаанбаатар зочид буудлын 2-р давхарт байрлах WorldWide ХХК-ийн билет бичиж олгодог ажилтанууд нь дараагийн нислэгээ хүлээх 6 цагийн хугацааг Korean Air компанийн Prestige Lounge-т өнгөрүүлэх эрхийг нээж өгсөн нь надад тухтай зөөлөн сандалд амрах, утасгүй интернэт, шүршүүрт орох, нарийн боов, ундаа усаар нэмэлт төлбөргүйгээр хангагдах боломжийг олгосонд их баярласан. http://worldwide.ifa.mn/

Солонгос улсын Инчёоны олон улсын нисэх буудал дээр
Инчёон ОУ-ын нисэх буудлын утасгүй интернэт сүлжээнд нь нотебуук компьютераа төлбөргүй холбож, http://lip-news.blogspot.com блогтоо нийтлэл оруулах, мөн Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Монголын Залуу Програмистуудын холбоотой хамтран зохион байгуулж байгаа Нийслэлийн хөгжил – Мэдээллийн технологийн шийдэл уралдаан /http://www.mit.mn/-д оруулсан шийдэл хуудсанд зөв таниулахын тулд уралдааны вэбд сэтгэгдэл бичих ажлуудаа хийхэд урамтай байлаа.
Энэ нисэх буудал дээрх зүг чиглэл заасан тэмдэг, тэмдэглэгээ, үйлчилгээний хаяг, санамж зөвлөгөөг уншиж явахад Солонгос хэлээрээ заавал эхэнд нь бичиж, доор нь Англи хэлээр бичсэн байгаатай таарахад энэхүү нэг стандарт - глобалчлалын үед хэл, соёлоо дээдэлсэн бизнес, үйлчилгээний ёс зүйг мэдэрч байлаа.
Мөн энэ нисэх буудлын information desk-ээс Сөүл хотын газрын зураг болон бусад мэдээллүүдийг авч болдог, мөн АНУ-ын визтэй монгол хүн би Солонгосын визгүй ч гэсэн дараагийн нислэгийг хүлээх цагтаа Сөүл хот руу орж болдог, Сөүл хоттой танилцах 1-2 цагийн төлбөргүй аялалд оролцож болдог гэх мэт мэдээллүүдийг сонсож, хагас дутуу уншсаныг эрхэм та нарийвчлан судлаж үзээрэй.

2010 оны 10 сарын 2. Бямба
Урт нислэг намайг уйдаасангүй
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын цагаар 9:15, Солонгос улсын нийслэл Сөүл хотын цагаар 10:15 болж байхад Korean Air компанийн онгоцонд сууж АНУ-ын нийслэл Вашингтон хот руу очих 13 цаг 20 минутын урт нислэгээ эхлүүллээ.
Энэ онгоцны суудал бүрт байрлуулсан touch screen дэлгэц, утастай удирдлага, USB оролт бүхий төхөөрөмж дээр видео үзэх, аудио сонсох, тоглоом тоглох, ТВ болон сониноос шинэ мэдээ унших, нислэгийн мэдээлэл харах болон бусад боломжуудтай нь зорчигчдын тав тух, мэдээллийн хэрэгцээг мэдээллийн технологиор хангасан ажил болжээ.
Энэ онгоц орон нутгийн цагаар Бямба гаригын 11 цаг /Улаанбаатар хотын цагаар Бямба гаригынхаа 23 цаг/-т АНУ-ын нийслэл Вашингтон хотын төвөөс баруун урд зүгт байрлах Washington Dallas International Airport-д бууж, миний хувьд энэ нисэх буудалд 2 дахь удаагаа хөл тавьлаа.
Хилийн шалгалтаар ороод, ачаагаа авсны дараа энэ онгоцны буудал дээрх Information Desk-ээс Вашингтон хотын газрын зураг, бусад мэдээллүүдийг төлбөргүй авч, хот руу явдаг Metrobus-ийн 5А шугамын автобусны зогсоол хаана байдгийг асууж мэдэх бүрэн боломжтой.
Онгоцны буудал дээр миний 14 хоногийн дадлагын хөтөлбөрийг дэмжиж, бүхий л зохицуулалтыг хийж өгсөн, Балтимор хотод байрладаг Maryland State Library for Blind and Physically Handicapped (BLPH) номын сангийн захирал хатагтай Jill Lewis, нөхөр Lloyed Lewis-ийн хамт угтан авч, миний анхны бодол Jill гэж эрэгтэй хүн байгаадаа гэсэн бодлыг засаж, улмаар өмнө имэйлээр харилцаж, тохиролцсоны дагуу Конгрессын номын сангийн Madison building-д машинаараа хүргэж өгсөн.
Замдаа би дадлага хийх боломжыг олгож өгсөнд талархалаа илэрхийлж, номын сан, Улаанбаатар хот, Монгол улсынхаа тухай товч, АНУ-д 2005 онд ирж Зочдын хөтөлбөрөөр юу олж мэдэж авсан, номын сан дээр ямар өөрчлөлтүүд хийгдсэн, Балтимор хотод анх удаа ирж байгаа зэргийг харилцан ярьж явсаар, Конгресын номын сан дээр ирж, М.Саруулэрдэнэтэй намайг уулзуулж, би ч монголоос авчирсан бэлэг, ил захидлаа өгч, Балтимор хотод дахин уулзацгаая гэснээр тэд явсан.

Конгрессын номын сан дээрх каталогжуулалтын ажлаас
Конгрессын номын сангийн Germanic & Slavic Division-ны Russia Section-д гэрээгээр ажиллаж байгаа М.Саруулэрдэнэ нь Конгрессын номын сангийн шинээр худалдаж авсан болон өмнө каталогт оруулсан байсан ч эргэлзээтэй, алдаатай оруулсан монгол хэл, монгол бичгээр бичигдсэн номуудын хавтас, дотор хавтас дээрх үгнүүдийг зөв уншиж, ойлгож, латин галигын хүснэгтийн дагуу каталогийн Voyager Cataloguing програмын MARC редактор дээр зохих tag-уудад бичилт оруулж, өөрийнхөө код, ажилласан өдөр, ямар түвшний өөрчлөлт хийснээ тусгай tag-д нэмж бичээд, хадгалах ажлыг гүйцэтгэдэг юм байна.
Тэрээр, “Номын санд ажилласнаар номын сангийн ажил нь мэргэжлийн ур чадвар, мэдлэг, нарийн зохион байгуулалт шаардсан ажил болохыг ойлгосон” гэж хууч хөөрч байлаа.
Би Саруулэрдэнэтэй анх АНУ-ын Төрийн департментийн Олон улсын Зочдын хөтөлбөрийнхөө хүрээнд 2005 оны 8-р сард Конгрессын номын сангийн Азийн уншлагын танхимд уулзаж байсан. Тэр үед Саруулэрдэнэ номын сангийн ажилд сайн тусалдаг Сайн дурын гишүүн (Volunteer) байсан нь өнөөдрийн ажил хөдөлмөрийн бат суурь, үндэс болжээ.
АНУ-ын Үндэсний номын сан болох Конгрессын номын санд монгол хэл дээрх номын каталогжуулалтын ажилтай танилцаж, дараах мэддэггүй зүйл, ойлголтуудыг мэдэж авч, ярилцсан:
- Номын санд ямар эртний ном, судар байгаагаа Саруулэрдэнэ нартай хамтран судлах, шинээр худалдан авах гэж байгаа бол ярилцаж, хэл шинжлэлээр мэргэжлийн зөвлөгөө авч болох боломжтой юм байна.
- Монголын эртний хаадын тамганы бичээс болон хөшөө чулуун дээр бичээсийг судалж, өнөөгийн кирил бичиг руу хөрвүүлэхдээ анхаарах санамж бүхий Жамсранжав зохиогчтой “Чулуун ном” нэртэй номыг Саруулэрдэнэд илгээж, судалгаанд нь ашиглуулах
- Гэрээт каталогч нар нь оруулсан номын тоо, чанар, хийсэн ажлын хүнд хөнгөн, мэргэжлийн чадвараа хэрхэн харуулсанаараа цалингаа авдаг нь таалагдлаа.
- Номын каталогийн бичлэгт завсар хийсэн каталогч нарын код нь MARC бичлэгийн 955 tag дээр өдөртэйгээ бичигддэг юм байна, жишээлбэл “th28 2010-10-02 (Cyrillic)”. Ингэж оруулсан мэдээллээр нь каталогжуулалтын албаны дарга нь хайлт хийж, засвар хийсэн номын тоог гаргаж, цалинг боддог.
- Номын MARC бичлэгт 010 tag дээр LOC Control number (он+IDNumber) гэсэн бүтэцтэй тоо, Нүүрэн дээрх Паралель гарчиг 246 tag-ийн 3-ийн 1-д, Нурууны гарчиг 246-ийн 1-ийн 8 дээр бичигддэг юм байна.
- 260b tag буюу Publisher дээр Монголын тод бичиг судлалын төв гэж бичих ёстой болохоос хэвлэлтийг гүйцэтгэж, үдэж хавтасласан Ганпринт ХХК-ийн нэрийг бичихгүй юм байна,
- Зарим тохиолдолд Гаднах хавтаснаас Дотор нүүрний хавтас илүү чухал гэж үздэг,
- Монгол төдийгүй Япон, Солонгос, Орос үгийг латинаар галиглаж каталогтоо бүртгэдэг, улмаар Каталогжуулалтын латин галигаа стандарт болгоод эрт үед эхэлчихсэнийг мэдэж авлаа, энэ нь хэлний бэрхшээлийг компьютер дээр шийдсэн эртний алхам байж, одоо ч хэрэглэгдэж байгаа юм байна
- Зохиогчийн овгийг бүтэн нэрээр, төрсөн он, хэрвээ нас барсан бол нас барсан он гэсэн 3 мэдээллийг заавал оруулахыг хичээх ёстой,
- Хэрвээ энэ оруулж байгаа номыг нь өөр бусад нэгдсэн каталог OCLC гэх мэтэд өмнө оруулсан байгаа бол ISBN дугаараар нь хайлт хийж олоод, каталогийн бичлэгийг автоматаар Voyager Cataloguing програмдаа дуудан авчирч, нэмж засварладаг юм байна.
- Хэрвээ номын нэр 2 хэлээр хавтсан дээрээ бичигдсэн байгаа бол 245-1-0 tag дээр = тэмдгээр холбож номын англи нэр, монгол нэрийг хамт бичдэг
- Нурууны нэр, Хавтасны нэр адилхан байгаа үед нурууны нэрний tag-ийг хэрэглэдэггүй, Core, Full гэх мэт level-ээр олон хүн хамтарч 1 номын каталогийг хийж байна зэргийг М.Саруулэрдэнээр заалгаж мэдсэний дараа, би одоо АНУ-ын ЭСЯ-ны ОНХАлбанд ажиллаж байгаа, АНУ-д Номын сангийн чиглэлээр сурч төгссөн Э.Уянгыг урьж, номын санчидтайгаа нэгдсэн каталоги, каталогжуулалтын стандартын талаар каталогч номын санчдад сургалт явуулах хэрэгтэйг санаж тэмдэглэж явлаа.
Мөн Э.Чинбат зохиогчтой Монгол-Англи толь бичиг номыг каталогжуулах үедээ зохиогч Чинбатын овгийг хэн гэдгийг интернэтээс хайх болон бусад арга замаар хайгаад олохгүй байгааг нь би Хотын нийтийн төв номын сангийн лавлагааны болон каталогийн номын санчидтайгаа хамтран олж өгөхөө амлаж энэ эрхэм монгол залуугийн өрөөг хамтдаа орхиж гарлаа.

Тэрээр, энд Америкчууд хуулиар хориглоогүй юм бүрийг хийж болно гэж сэтгэн бодож, ажиллаж амьдардаг юм байна, АНУ дахь Монголын соёлын төвөөс 10 сарын 15-ны Баасан гаригт Монголын элчин сайдын яам дээр лекц-ярилцлага зохион байгуулахаар төлөвлөсөн зэргээ ярихад нь ирж оролцохоор төлөвлөж, тэмдэглэж авч, хамтдаа хоолонд орж, захиасыг нь биелүүлсэнээ харуулж охинд нь Монголоос авчирсан ДИНЗА-ийн сүүлийн 2 цуврал ном, өөрт нь ил захидал бичиж өгч, найзууд болсондоо би баяртай байгаа.

Балтимор хотод ирлээ
Ийнхүү 16 цагийн үед Lori гэдэг бүсгүй, Jim гэдэг хараагүй залуу намайг өмнө тохиролцсоны дагуу Саруулэрдэнээс хүлээн авч, Washington DC-ээс Maryland муж улсын Baltimore хот руу миний байрлах Bill and Angila Thompson-ны гэрт хүргэж өгөхөөр машиндаа суулган явцгаалаа.
Бид явах замдаа, хаана ямар ажил хийдгээ, GPS-ийн төхөөрөмжийг Lori хэрэглэж зөв замаар явж байгаа, GPS төхөөрөмж нь чиглэл өөрчлөгдөх болж байгааг үгээр хэлж тусалдаг боловч хараагүй хүн машин барих боломжгүй бүрдээгүй байгаа, улмаар Балтимор хотод 1 цаг гаруйн дараа очоод, миний байрлах айлын гадаа ирж утас руу нь залгаж, мөн замдаа утсаар холбогдох гээд чадаагүй зэргээс болж, намайг Hostel-д 1 хонуулах улмаар маргааш учрыг нь олохоос аргагүй боллоо гээд, ойролцоох гудамжинд байрлах hostel-д оруулчихаад, тэр 2 маань их л санаа зовсон байдалтай явцгаалаа. Би ч сэтгэлийг нь засах санаатай, зүгээр дээ, санаа зоволтгүй, аюулгүй жолоодож ирсэнд мөн тусалж байгаад их баярлалаа гэж хэлсэн.
Hostel-ийн 2 давхарласан нийт 8 ортой өрөөнд орж, цэвэрхэн байгаа үлдсэн, дээд талын орны хажуу дээр нэрээ бичсэн цаасыг наачихаад, хаалган дээр байгаа hostel-ын ажиллах журмыг уншиж танилцаад, хувцас хунараа тайлж өлгөөд, ариун цэврийн өрөөнд орж биеэ засч байтал гадна хаалга нээгдэж миний нэрийг дуудахаар нь гайхаж, гараад иртэл нөгөө миний байрлах айлын эхнэр, Ази царайтай, намхан эмэгтэй, Angila маань өөрийгөө танилцуулж, уучлаарай, бид бизнес буюу рестораныхаа утсыг амралтын өдрүүдэд авдаггүй, гар утас руу Jill ярьж учрыг мэдэж, чамайг авахаар ирлээ, одоо манай гэр рүү явъя гэсний дагуу би ч учиргүй баярлаж, гялс хувцсаа өмсөөд, цүнхээ чирч, надад өгсөн цагаан хэрэглэл, алчуур зэргийг ажилтанд нь өгөөд гарлаа.

Балтимор хотод байрлах айл
Гэрийн эзэгтэй Анжилаг дагаж алхаж, 10-р сарын 15-ны өдрийг хүртэл байрлах гэртээ ирлээ. Эзэгтэй надад миний байрлах өрөөг зааж өгч, дэр, зузаан даавуу, мөн гэрийнхээ түлхүүрийг өгсөний дараа би Монголоос авчирсан 4 шагайтай хэвтэж байгаа тэмээ шиг бортоготой тоглоом, 31 хоногтой эсгий сарын календарь, Монголын тухай англиар бичсэн My Mongolia жижиг ном, эсгий улавч, Монголд үйлдвэрлэсэн оймс, сэтгэлийн үгээ бичсэн ил захидал зэрэг бэлэг, мөн Элчингийн ажилтан Э.Уянгын энэ айлд явуулсан бэлгийг өгч, гэртээ байлгахыг зөвшөөрсөнд талархалаа илэрхийлээд, буцаж өөрийн өрөөндөө орлоо. Одоо энд 10-р сарын 2-ны 20 цаг /Монголд 10-р сарын 3-ны өглөөний 8 цаг/ болж байна.
Энэ гэр бүл 5 ам бүлтэй ба аав Bill Thompson, ээж Angila Thompson, хүү, охин, мөн мууртай. Baltimore хотын downtown буюу төвийн бүсд Park Avenue гудамж дахь Bouillabaisse cafe-нийхаа 3-р давхарт амьдардаг. 1 том өрөөндөө тэд бүгдээрээ амьдарч, надад тусдаа хаалгатай том ортой унтлагын өрөөгөө өгсөн. Гал тогооны өрөө нь доод кафе нь болдог юм байна. Кафе нь Даваа-Баасан гаригт 10-19 цагт ажилладаг, 7 хоног бүр өөр өөр цэсээр үйлчилдэг, хоол хүргэх буюу catering үйлчилгээтэй, зааландаа 5 ширээ, 10 сандалтай юм байна.
Солонгосын нисэх буудал дээр 6 цаг болохдоо унталгүй, АНУ руу ирэх нислэгийн үед бага зэрэг унтаж, одоо л жинхэнэ энд шөнө болж байгаа тул унтахад бие болоод ухаан бодол бэлэн болсон байсан тул унтахаар хэвтлээ.

2010 оны 10 сарын 3. Ням
Балтимор хоттой танилцлаа
Сайхан унтаж амраад, Ням гаригийн өглөө 7:30 цагт босож, гэрийн эзэн Bill-д эхний ээлжинд 10 хоног энэ гэрт байрлах 250 долларыг бэлнээр өгч, зургийн аппарат, тэмдэглэл хийх дэвтэр үзэг, гадаад паспортаа далд халаасандаа хийж аваад,
Айлаасаа гарч, Park avenue-аар хойшоо алхаж, зам дагуух болон автобусны буудал дээр газрын зургуудыг уншиж, би Балтимор хотын төв буюу Downtown-д нь байгаа юм байна, мөн дадлагаар ажиллах Enoch Pratt Free Library (EPFL) номын сангаа хол биш байгааг мэдэж, номын сангийн гадна хана, болон гадна талаас нь дараах мэдээллүүдийг олж уншсан.

Enoch Pratt Free Library (EPFL)-ийн товч түүх
1882 онд successful merchant буюу худалдаачин Enoch Pratt өөрийн ажиллаж амьдарч байгаа хот Балтиморын бүх иргэдэд зориулсан нийтийн номын санг байгуулахыг хүсэж 1.058,000 долларыг хотдоо бэлэглэжээ.
Анхны барилга Mulberry гудамж руу харсан байдалтайгаар Балтиморын архитекторч Charles Carson-ын загвар шийдлээр 1886 онд баригдаж дууссан. 1920-оод оны сүүлчээр уншигч, болон номын фондын хэмжээ эрс өссөн тул одоогийн байгаа загварыг Clyde ба Nelson Friz нар архитектор E. L. Tilton, A. M. Githens нарын зөвлөгөө, номын сангийн захирал Joseph Wheeler нарын supervision доор засварлаж, 1933 онд дуусгасан.
Энэхүү барилгын зүүн талдаа өргөтгөл хийж нь номын сангаа approachable and inviting байлгахын тулд Cathedral гудамж руу street-level гол орох хаалгаа харуулж, энэ гудамжаар явж өнгөрч байгаа иргэд харж болохуйц 12 display windows with exhibits-тэй болгож өөрчилсөн. Номын сангийн энэ шинэ загвар АНУ-д болон гадаадад хуулбарлагдан хэрэглэгдэж байдаг.

EPFL-ийн товч мэдээлэл
Ажиллах цаг: Даваа-Лхагва: 10-19 Пүрэв-Бямба: 10-17 Ням (10 сараас 5 сар): 13-17
“Your journey starts here” буюу “Таны аялал эндээс эхлэнэ” гэсэн slogan – уриа үг, e, P хоёр үсгийг угалзлуулан лого хийж, улаан дэвсгэр дээр цагаанаар бичиж, http://www.prattlibrary.org вэб хуудсаа мэдээлэл олж авах эрх сурвалж болгож гадна талдаа бичжээ.
Library Box буюу 2 том төмөр хайрцаг номын сангийн гол хаалганы 2 хажууд тавигдсан байсан нь гэрээр авч уншсан номоо буцааж хийдэг, номын сан ажиллаж байхад ч, ажиллаагүй байхад ч буцааж өгч байгаа номоо гаднаас нь өгчихөж байгаа, үйлчилгээг ойртуулсан хэрэг мэт.
Монголын номын сангууд ийм хайрцагтай болж Номын сангийн тэмдэг бүхий номуудыг цуглуулахад ашигладаг болох хэрэгтэй юм. Жишээлбэл, танай гэрт номын сангийн тэмдэгтэй ном байж байвал, чи сайн санааны үүднээс авчраад хэнд ч бүртгүүлэх, хэлэх шаардлагагүйгээр энэ хайрцагт нь хийчихэд л хангалттай. Мөн номын сангийн нэр бүхий тамгийг номын дээд хажуу хуудаснууд дээр дарах нь зүйтэй юм байна.
Энэ номын сан Depository library-ийн эрхтэй юм байна гэдгийг гол хаалганы шилэн дээр, баруун дээд өнцөгт наасан бичиг буюу DEPOSITORY LIBRARY гэдэг үгийн доор улаан өнгөөр This library is a congressionally designated depository for u.s. government documents. Public access to the government documents collection is guaranteed by public law. (title 44 united states code). Toll Free#: 866-512-1800 / Email: contactcenter @ gpo. gov гэсэн нь харуулж байлаа. Эрхэм та энэхүү бичгийн албан ёсны орчуулгыг надад илгээж туславал би бусад номын санчиддаа мэдээлж, улмаар энэ depository гэдэг нэр томъёог зөв ойлгох юм.
EPFL-ийн барилгыг хойгуур нь баруун тийш тойрч алхах замдаа, Номын санчдын ажилдаа ордог хаалга байгааг харж, мөн Америкийн Хараагүйчүүдийн Үндэсний холбооноос 2009 онд Louis Braille-ийн 200 насны ойд зориулан гаргасан дурсгалын зоосыг борлуулсан орлогоор 2015 он гэхэд Брайлаар уншиж чаддаг хүмүүсийн тоог 2 дахин нэмэгдүүлэх зорилгоор Braille Readers are Leaders гэсэн компанит ажлыг явуулж байгаа тухай зурагт хуудсыг барилгын баруун хойд хананы цонхон дээрээс уншиж, яагаад энд байрлуулсан юм бол гэж гайхан барилгын өнцгийг тойрч урагшаа эргэхэд миний дараагийн 7 хоногт дадлага хийж ажиллах Maryland State Library for the Blind and Physically Handicapped (LBPH) номын сангийн гол хаалга байлаа.
Эндээс буцаж байшингийн хойгуур тойрч алхаад, EPFL-ийн зүүн талд байрлах The Baltimore Basilica буюу America’s First Cathedral сүм рүү орж Бүтэн сайн өдрийн сүмийн дуу, хөгжим сонсож, Айл руугаа буцаж очоод айлынхаа Sadie, Andrew нэртэй хүүхдүүдтэй нь хамт ширээнд сууж, өглөөний цайгаа ууж, хүүхдүүдийн нэрийг лавлан асууж, тэмдэглэж авч, Аав ээжтэй нь өглөө босоод хаагуур хаагуур алхаад ирсэнээ ярьхад, гэрийн эзэн Билл надад Балтимор хотын гудамжууд төв цэг болох Baltimore гудамж, Charles гудамжын огтлолцол дээрээсээ зүүн хойш (NE), зүүн урд (SE), баруун урд (SW), баруун хойд (NW) гэсэн тэмдэглэгээ нь хөндлөн, босоо гудамжны нэрийн ард бичигддэг, мөн тод тэр чигээрээ блок буюу дөрвөлжингүүдэд хуваагдсан тул байгууллагын гудамжны хаягны нэрний өмнө талд байгаа тоо нь хэд дэх блокд тухайн байшин хамаарах, болон байшингийн дугаар байдаг, иймд байшингийн дугаар хэзээ ч давтагдахгүй зэргийг цаасан дээр зурж, тайлбарлаж өгсөн нь гудамж, замын тэмдэглэгээг уншиж ойлгоход надад маш их тустай байв,
мөн Ангела намайг 7am цагт Breakfast, 6pm цагт Dinner-ээ доошоо ресторан руу бууж ирээд идэж байгаарай, охиныхоо анги дээр очиж Монголын тухай ярьж өгөх боломжтой эсэхийг асуухад би баярлалаа, татгалзах шалтгаан байхгүй, би охины чинь ангийнханд Цэцэн бэр гэдэг Монгол үндэсний утсан тоглоомыг зааж өгнө гэдгээ хэллээ.
Айлаасаа гарч одоо урагшаа буюу хотын төв хэсэг рүү алхаж, Baltimore street-ээр зүүн зүгт алхсаар, замын дагуу байрлуулсан газрын зургаас хаана явж байгаа, хаашаа очиж болохоо тодорхойлж, тэрхүү газрын зургийн зургийг аппаратаараа авч, аппаратан дээрээ лавлан харсаар, энэ өдөр

The Jewish Museum of Maryland-д
олж очиж, reception 2 ажилтаны ахмад настантай нь ярилцаж, энэ музейг төлбөргүй үздэгийг ярилцаж мэдлээ. Мөн музейн гишүүнчлэлд жилийн 36 доллар төлж бүртгүүлснээр төрөл бүрийн хөнгөлөлтүүд эдлэх боломжтой гэнэ. Энэ 2 ажилтаны 1 нь утсаар ярьж, нөгөө нь надад туслахаар ярилцаж байгаагаас харахад утсаар лавлагаа өгөх гэдэг бол тэр байгууллагын үндсэн үйлчилгээнүүдийн нэг, тийм ч учраас дуудлага бүрийг алдалгүй авах, хариултыг тэмдэглэх, улмаар энэ асуулт хариулт нь вэб, болон мэдээллийн сантайгаа уялдаатай байдгийг шинэхэн утгаар нь ойлгох хэрэглэх цаг болжээ.
Pope John Paul II ба Еврей хүмүүсийн сэдэвт A BLESSING TO ONE ANOTHER нэртэй шинэ үзэсгэлэн нээгдсэн байгааг эхлэж сонирхон, Еврей нарын амьдардаг Польшийн нэг хотын Дэлхийн 2-р дайны үеийн байдал, Еврей иргэдийн хэлсэн үг, видео, фото, хувцас хунар болон бусад эд хэрэглэлийг харж, Ромын Папын гарын зэсэн хэв дээр нь алгаа нийлүүлж мэндчилж, үзэсгэлэнгийн сэтгэгдлийн дэвтэр дээр баярласанаа бичиж, үзэсгэлэнгийн танхимаас гарч,
Хаалганы дэргэдэх уулзалт, ярилцлага хийх, амарч суух зориулалттай том дугуй ширээний дэргэд ахмад настай эмэгтэйтэй мэндэлж, улмаар Монголоос ирж, EPFL, LBPH номын сангуудад маргаашнаас эхлэн дадлага хийнэ гэдгээ хэлж хууч хөөрөхөд, тэр эмэгтэй Балтимор хотынхоо ямар алдартай, эртний хот болох, зав гаргаад Pea Body institute, Inner Harbor, Science Center гэсэн гол газруудаар заавал ороорой гэж хүссэн, бид бие биедээ эрүүл энхийг хүсч, талархалаа илэрхийлж яриагаа дуусгасан.
Дараагийн үзэсгэлэнгийн танхимд нь Voices of Lombard Street гэдэг байнгын үзэсгэлэн ажиллаж, анх Балтимор хотын Ломбард гудамжны 1900-аад оноос өнөөг хүртэлх өөрчлөлтийг танилцуулж байв. Энэ гудамж нь Еврей хүмүүсийн анх ирж суурьшсан, ажиллаж, амьдарч байсан тухай фото зураг, эд хэрэглэл, хэлж ярьж байсан түүхэн үгс дээр үндэслэсэн байнгын үзэсгэлэнг нь сонирхож, 1883 оны үеийн орос зэс данх, хувин, 1914 оны гэрийн хэрэгцээнд зориулсан анхны Singer оёдлын машины зургийг авч, гарахдаа энэ үзэсгэлэнгийн сэтгэгдлийн дэвтэрт мөн л талархлын үгээ бичиж үлдээсэн. jewishmuseummd.org


Хот бүрийн Visitor Center-д эхэлж очоорой
Буцаж хотын төв рүү баруун зүгт алхаж яваад Welcome to Baltimore, Baltimore Visitor Center гэсэн үгcтэй том зарлалыг харж, энэ чинь их чухал шүү дээ, 2005 онд АНУ-д зочдын хөтөлбөрөөр ирж номын сан, байгууллага, иргэдтэй танилцах үед Alabama муж улсын Huntsville хотод Visitor Center, U.S. Space & Rocket Center –д зочлох үед тухайн хотын газрын зургаас эхлээд бүхий л шаардлагатай мэдээллүүдийг төлбөргүйгээр тарааж, танилцуулж байдаг төв байсаныг эргэн санаж, энэ Балтимор хотын бүхий л мэдээллийг нэг доороос олж авах боломжтой шүү дээ гэж санаж, зургийн аппарат дээрх газрын зураг дээрээ хайж олж зүг чигээ тогтоогоод, алхаж эхэллээ.
Замдаа иргэдийн сууж амрахад зориулан тохижуулсан талбай, шонгоос өлгөөтэй замын уулзварын гэрлэн дохионууд, гудамжны нэр дугаар, орон гэргүй хүн тусламж гуйсан бичиг бариад замын дундуур зүүн баруун тийшээ алхаж байгаа хүн, унадаг дугуйны тэмдэглэгээтэй зам гэх зэргийг харж явсаар Inner Harbor гэдэг баг, хорооны нутагт орж, 2004 онд баригдаж ашиглалтанд орсон Baltimore Visitor Center –д ирлээ. www.baltimore.org
Гадна хаалган дээрээс энэ төвийн цагийн хуваарийг харж, одоо нээлттэй байгааг нь мэдэж, ороод, Theater гэсэн өрөөнд орж, 15 минут тутамд эхлэж байгаа Балтимор хотын тухай товч бөгөөд тодорхой киног үзэж, General, Baltimore, Accommodations, Shopping, Attractions, Entertainment болон бусад сэдвээр төрөлжүүлсэн тараах материалуудаас хотын газрын зураг, дугуйтай аялалын зураг, хаана ямар арга хэмжээнүүд болох, болж байгаа тухай танилцуулгууд, ер нь дуртай танилцуулга бүхнээ цуглуулан авч, visitor center гэсэн гялгар торонд хийж аваад, гэртээ очиж уншиж үзэх, мөн Улаанбаатартаа очиж, явж ирсэн танилцуулга-үзэсгэлэндээ дэлгэж харуулахаар цүнхэллээ.
Энэ төв нь 1982 онд байгуулагдсан 501(c)(6) not-for-profit corporation Visit Baltimore гэдэг official destination marketing organization байгууллагаар удирдан зохион байгуулагдаж, улмаар гишүүн байгууллагуудын мэдээлэл, сурталчилгааг агуулсан хагас жил тутмын үнэгүй Visit Baltimore сэтгүүлийг гаргадаг юм байна.
Зочдын төвөөс гарч, Have you helped someone today? Do it now гэсэн Mayor’s Action Memorandum №11221 тоот бичиг гартаа барьсан, 1955-1971 онуудад City Council, 1971-1987 онуудад Mayor, 1999-2007 онуудад Comptroller албан тушаалд ажиллаж байсан William Donald Schaefer гэдэг эрхмийн хөшөөг сонирхож, National Aquarium руу очиж, гаднах мэдээллээс билетны үнийг сонирхоод, цааш явж улаан гитартай Hard Rock café-г гаднаас нь харж,


Barnes&Noble Booksellers номын дэлгүүр
1873 оноос хойш брэнд болон ажиллаж байгаа Barnes&Noble Booksellers номын дэлгүүрээр орлоо.
Номын дэлгүүрийн гадна талын хананаас Celebrate Baltimore: The City That Reads, “these are not books, lumps of lifeless paper, but minds alive on the shelves” Gilbert Highet 1906-1978 Teacher&Scholer гэсэн бичгүүдийг уншиж энэ хотынхон Уншицгаая гэсэн аяныг зарласан байжээ, өнгөрсөн 5-р сард Словен улсын Любляна хотод Public Library Innovation Program-аар шалгарсан 12 төслийн багийн уулзалтанд очих үедээ тэр хотыг 2010 оны BOOK CAPITAL LJUBLJANA 2010 гэж ЮНЕСКО-оос Дэлхий нийтэд зарлаж, улмаар энэ хотын бүх байгууллагууд нийт иргэдийг номтой нөхөрлүүлэх төрөл бүрийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаатай танилцаж байхдаа Books for Everybody гэсэн хөтөлбөрт нь тус хотын 78 номын дэлгүүр, 111 номын сан, 27 музей болон бусад байгууллагаар ижил нөхцөлтэйгээр 8000 хувь хэвлэгдэх 21 боть номыг тус бүрийг 3 еврогоор худалдаалах аян санаанд орж байлаа. http://www.culture.si/en/World_Book_Capital_Ljubljana_2010
Номын дэлгүүр дотор оров уу үгүй юу л New Arrivals, Halloween, Reading Group Favorites, хүүхдийн номуудыг байрлуулсан Favorite Friends, одоо цагт бүтээл нь ид борлогдож байгаа зохиолч Stephenie Meyer гэх мэт хэрэглэгчдэд сонголт хийхэд нь тусалсан display-ууд энд тэндгүй байгаа нь ойлгомжтой, төөрөгдөлгүй, энгийн болгож байлаа. Янз бүрийн загвартай BookBags буюу уутан цүнх, Earth Friendly буюу 100% recycled paper дээр soy-based inks-ээр хэвлэсэн номууд, Barnes&Noble-ийн зохион байгуулж байгаа 5000 доллараар багшийг нь, 5000 доллараар сургуулийг нь шагнах нийт 10000 долларын шагналын сантай My favourite teacher сэдэвт эссэ, шүлэг, захидлын уралдааны мэдээлэл,


Цахим ном унших nook төхөөрөмж
эцэст нь Android platform дээр суурилж Barnes&Noble-ээс гаргасан цахим ном унших төхөөрөм nook-тэй танилцаж, энэ нь 2009-10-20 өдөр АНУ-д бүтээгдсэнээ зарлаж, 2009-11-30 өдрөөс 259 доллараар зарагдаж байгаад, 2010-6-21 өдрөөс эхлэн Wi-Fi болон AT&T 3G утасгүй холболттой нь 199 доллар болгож, зөвхөн Wi-Fi холбогдох боломжтойг нь 149 доллар болгож хямдруулан зарж байгаатай тааралдлаа. Энэхүү тэмдэглэлээ бичиж байх үед wikipedia-аас харахад 2010-10-26 өдрөөс 7” хэмжээтэй, 600х1024 pixel LCD дэлгэцтэй Color Nook-ээ 249 доллараар худалдаанд гаргаж эхэлсэн байна.
nook төхөөрөмжийг ашигласнаар Barnes&Noble-ийн 1 сая нэрийн номоос худалдаа хийх, 1500 цахим номтой, нарны хурц гэрэлд ч яг цаасан дээр хэвлэгдсэн ном уншиж байгаа юм шиг унших боломж, дэлгүүр дотор орж ирээд ашиглахад цахим номуудыг төлбөргүй унших, цахим номыг Exclusive LendMe Technology-аар найзтайгаа хамт хэрэглэх боломжтой гэнэ.
Номын дэлгүүрээс гарч ирэхэд орой ч болж, энэ хоттой сайхан ч танилцлаа, гудамжны хаягжилт, хотын эмх цэгц ийм сайхан байхад төөрч будилах зүйл алга, маргааш номын санд дадлага хийх эхний өдөр гэж бодсоор байгаа айлдаа очиж, өгсөн түлхүүрээр нь гадна шилэн хаалгыг нээж орж, дотроос нь түгжиж, дээшээ шатаар алхаж өрөөндөө орж, шүршүүрт биеэ угааж, маргааш номын санд өгөх гарын бэлэг болох 4 шагайтай эсгий тэмээн бортог, 31 хоногтой эсгий календарь, мөн монгол зурагтай ил захидал дээрээ үг бичиж бэлтгээд, ядарсан хөл, тархиа амраахаар унтлаа. http://www.barnesandnoble.com/


2010 оны 10 сарын 4. Даваа
EPFL номын санг ойлгож мэдэх эхлэл

Өглөө эртлэн босоход гадаа бороо шивэрч байлаа. Төлөвлөсөний дагуу 10 цагт байгаа айл руу Тyson гэдэг хүн ирж намайг аваад, EPFL номын сангийн chief Wesley Wilson дээр аваачиж уулзуулах ёстой байлаа. Надад ирж туслах хүнд өгөхөөр ил захидал бичиж, нэрийн хуудсаа бэлтээд, айлынхаа гадна талд зогсож хүлээлээ.
Ийнхүү шүхэр барьсан Tyson гэдэг залуутай уулзаж, айлаас зүүн хойшоо 1 гудамжны цаана орших Enoch Pratt Free Library руу хамтдаа алхах замдаа, Хувьтай хүн хур борооноор гэдэг монгол ардын зүйр үгийг шивэрч байгаа бороотой холбон ярьж, энэ залуугийн нэр нь алдартай боксчинтой адилхан тул цээжлэхэд хялбар юм байна, өмнө нь EPFL-д ажиллаж байгаад, одоо LBPH-д ажиллаж байгаа зэргийг нь нөхөрсгөөр асууж, ярилцсаар зорьсон номын сангийн үүдэнд ирэхэд 10 цагаас номын сан нээх гээд гадаа үүдэнд нь 20 орчим уншигчид хүлээн зогсож байлаа.
Номын сангийн 2-р давхарт байрлах өрөөнд орж, нарийн бичигт нь өөрийгөө танилцуулж, хажуугийн сандалд сууж байсан менежер Susan-тай бас танилцаж, Investigation Department, Chief, Central Library гэсэн хаягтай хаалганы урд талын том ширээнд сууж түр хүлээлээ. Ингээд миний цаг болж, өрөөнд нь ороход богино цагаан сахалтай, нас буурь суусан эрхэм тусдаа компьютерын ширээ бүхий ажлын том ширээнийхээ цаанаас босч гар барьж мэндчилсэнээр би ямар хүнтэй уулзах бол гэж сандарч, эмээж байсан зүйл алга боллоо.
Энэ эрхэм надад 10 сарын 4-7 өдрүүдэд тус номын санд хийх дадлагын хөтөлбөрийг хэвлэж өгч, танилцуулснаар бидний ярилцлага эхэллээ.
Equal access-ийн ойлголтын түүх нь 18-р зуунд нийтийн номын сангууд subscription library буюу мөнгө төлж, хамтдаа байгуулсан иргэддээ үйлчилдэг байсан, анх Балтимор хотод Enoch Pratt хэмээх худалдаачин нийт иргэдэд нээлттэй байх зарчимд шилжүүлэхийг хүсэж, тэрээр Балтимор хотод анхны төлбөргүй 4 салбар номын сан байгуулж өгч, Хотын захиргаа нь maintained хийж байв. Энэ санаа Pennsylvania мужид нэвтэрч, ийнхүү 19-р зуунд Free library буюу Lending library бий болж чадсан.
Номын сангуудын төрөл, ангилалын талаар http://en.wikipedia.org/wiki/Category:Types_of_library хуудаснаас дэлгэрүүлэн танилцана уу.
Wilson нь 1983 онд library science-ийн graduate degree, art history-ийн underground degree-ээр сурч мэргэшсэн энэхүү эрхэм цаг үеэсээ хоцрохгүйн тулд Statewide-ээс явуулдаг Skill soft-онлайн сургалт болон хурал зөвлөгөөн, гадаад дотоодын сургалтанд байнга оролцдог, 10-р сард Learning Conference-д оролцоно гэнэ.
Ийм зүйлийг сур гэж санал болгосон болгоныг Бүх ажилтанууд сурдаг тогтолцоотой. Бүх ажилтанаа сургадаг системийн дагуу номын санчдад зориулсан хамгийн сүүлийн сургалт гэвэл 14 хоногийн өмнө All of the changes in Microsoft Office 2010 сургалт болсон ба Pratt Center for Technology Training дээр сургалт явагдсан.
Номын санчдад зориулсан нэгдсэн сургалтын систем, хөтөлбөрийн тухай интернэтээс хайж үзэхэд http://www.merlincommunity.org хаягаар Maryland’s Essential Resource for Library Information Networks (MERLIN) гэсэн вэб хуудас олдож байгаа.
Энэ хүний дээд талд CEO Carla D. Hayden, Ph.D. гэдэг эмэгтэй Балтимор хотын нийт номын сангийн системийг удирдсан захирал байдаг. Wesley нь энэ захиралтайгаа сард 2 удаа уулзаж, номын сангийн өөрчлөлтүүдийг хэлэлцдэг.
Дөнгөж сая түүний өрөөний үүдэнд сууж байсан Information Services Department-ийн менежер Susan Pluhar нь Даваа гариг бүр Wesley-тай уулзаж, ажлаа ярилцдаг.
Wesley нь chief, Central Library/State Library Resource Center гэсэн албан тушаалд ажилладаг ба public харилцдаг мэддэг байх зүйлүүдийг шийдвэрлэж ажилладаг байхад, Ann Smith гэдэг ажилтан chief, Information Access Division (IAD) албан тушаалд ажиллаж not public зүйлүүдийг хариуцдаг гэнэ.
State нь County-уудад хуваагддаг ба county бүр өөрийн номын сангийн системтэй, систем бүр Захиралтай, энэхүү системүүд нь номын сан хоорондын ном солилцоо (ILL)-ээр collobrate болдог.
EPFL нь state resource center тул Maryland state-ийн бүх county-уудын төв номын сангуудын захиралтай шууд харилцаж, support the collection, find information, provide training-send trainers–аар холбогдож ажилладаг. Харин county-ийн номын сангийн төсвийг хасах эрх энэ номын санд байхгүй, учир нь тэд тус тусдаа систем. Энэ бүхэнд Wesley оролцдог.
Жилд 6 дугаар, 1 дугаарыг бэлтгэж хэвлэхэд 10000 долларын зардал гарч, 28000 хувь хэвлэгддэг, Балтимор хотод 19000ш нь шуудангаар илгээгддэг номын сангийн сонин Compass гэж байна.
Цалин нь city money, equipment, publication нь public money-аас төлөгддөг.
Энэ номын сангийн хувьд Fiscal Year нь 7 сард эхэлдэг.
1971 оноос эхлэн Pratt Library нь State Libraries-уудын нэг болсноор State Funding санхүүжилт авдаг болсон.
EPFL номын сан нь Maryland муж улс, Baltimore хот, Private буюу иргэд байгууллагын тусламж хандив гэсэн 3 түвшингээс санхүүжиж, 3 түвшинд тайлагнадаг.
Жилийн эцэст Annual Report нь Pratt номын сан, State номын сан гэсэн байдлаар бичигддэг.
Бүх division-ны менежерүүд оролцсон Administrative Department буюу шинэ хэллэгээр Leadership team-ийнхэн сар тутам уулзалт хийдэг.
Бүх номын сангуудын захиралууд, дэд захирал /assistant directory/ оролцсон Maryland Association of Public Library-ийн уулзалт жилд 2 удаа болдог.
Энэ номын сангийн IT section нь номын сангуудаа МТ-оор хангах төдийгүй хотод байгуулах Wireless Towers, Fiber optic холболт, суурилуулалтыг хийж, iPads on classrooms гэх зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд оролцдог. http://www.sailor.lib.md.us/
Civil service Guideline–аар жилд 2 удаа бүх ажиллагсад гүйцэтгэдэг ажлынхаа онцлогт тохирсон evaluation form-оор шалгагддаг.
Энэ олон тараах материал, мэдээллийн хуудсуудыг хэн бэлтгэдэг вэ гэсэн миний асуултанд, Printing & Publications department-ийн Judie Cooper гэдэг эмэгтэй жил бүрийн төсөвтөө хэвлэх зардлаа багтааж, гэрээгээр хэвлүүлдэг, Хэлтэс тасгуудаас мэдээллийг цуглуулах, хэвлүүлэх гэрээгээ компаниудтай хийх, загварыг гаргаж шийдэх гэх мэт ажлуудыг хариуцдаг гэж хариулж байсан.
Publishing House, Printing House-ийн ялгааг эндээс нарийн харагдаж байгааг, тодруулж publishing House-тай хамтран ажилладаг жишээг нь асуухад, Latest News from the Grants Collection гэх Electronic News-ийг хамтран бэлтгэж байгаа, энэ нь IT Department, Reference Librarian-ийн оролцоотой хийгддэг.
Сайн дурын дизайнер байгаа юу гэхэд Professional field-д volunteer хэрэггүй, манай номын сан 1 designer-тай гэж хариулсан.
Rosswell гэдэг ажилтан Marketing & Communication–ийг хариуцаж, TV, Social Web, Newspaper зэрэгтэй хамтран ажиллаж, City level –д ажиллаж, захирал /CEO/ Carla-д тайлангаа тавьдаг.


Staff Manual, Annual Plan гэх чухал баримт бичгүүд


Мөн Wilson-д Staff manual гэх том гарын авлага байдаг. Үүнд бүх policy, procedure байдаг. Надад EPFL-ийнхаа Staff Manual-аас 2 нүүрийг жишээ болгож хэвлэж өгсөнөөс нь харахад Administration, Human Resources, Public Service, Business Operations, Facilities Management, Public Relations, Development гэсэн бүлгүүдэд хуваагддаг, шинэ policy, procedure бичихэд зориулагдсан template файлуудтай юм байна.


Public service section нь Reference and Reader Services, Circulation System гэх мэт цааш задардаг.


Reference and Reader Services дотор Table of Contents, Conduct at Service Desks and Telephones, Reference Service, Reference Service: Procedure, Locating Information for Customers, Other Reference Services, Transfer of Incoming Telephone Calls: Procedure, Statistics: Measurement and Evaluation, Statistics: Service to Readers, Programming, Implementing Library Programming: Procedure, Book and Film Discussion Groups, Book and Film Discussion Groups: Procedure, Public Notices, Public Notices: Procedure, Bulletin Boards and Handouts: Procedure, Distribution and Sale of Pratt Publications, Sale of Non-Pratt Publications at Branch Programs гэсэн гарчиг бүхий танилцуулга, зааварчилгаанууд агуулагджээ.


Circulation System дотор Circulation system, Eligibility of Customers, Registration: Basic Steps: Procedure, Access to Customer and Staff Library Use Records, Access to Customer and Staff Library Use Records: Procedure, Personal Identification Numbers (PINS), Teacher’s Library Card, FIRST CARD Application, Lost or Stolen Library Card, Lost or Stolen Library Card: Procedure болон бусад гарчиг бүхий танилцуулга, зааварчилгаанууд агуулагддаг юм байна.


Энэ бүхнээс харахад, манай Хотын нийтийн төв номын сан дээр номын санчдаа чи тэгсэнгүй, ингэсэнгүй, уншигчтай ингэж тэгж харилцсангүй гэх мэтээр номын санчид бурууг өгч, харин номын санч нь болохоор уншигч нар бидний үгийг сонсохгүй, тоохгүй, журам дүрмээ уншихгүй байна шүү дээ гэсэн алдаа, дутагдалаа бие бие рүүгээ түлхсэн зүйлүүд байдгийг дээрх шиг байгууллагын Staff Manual шийдэх байх. Файлыг үзэх хаяг.


Wilson-ны хэвлэж өгсөн Annual Plan FY 2010 баримт бичигтэй америкад байхдаа тухтай танилцаж, асуулт асууж чадаагүйгээ одоо энэхүү тэмдэглэлээ бичиж байхдаа мэдлээ.


2010 оны Санхүүгийн жил /Fiscal Year/-ийн Төлөвлөгөө /Annual Plan/ гэсэн 5 нүүр баримт бичигтэй одоо танилцаж үзэхэд, 2009 оны 5 сарын 21 өдөр State Library Resource Center Commission-оор хянагдаж, батлагдсан байгаагаас энэ төлөвлөлт нь бидний он дуусахаас өмнөхөн яаран сандран дараа жилийн төлөвлөгөөгөө хийж батлуулдагаас бас л өөр юм. Энэ 5 нүүр баримт бичгийг үндсээр нь ойлгох шаардлагатай. Файлыг үзэх хаяг.


EPFL номын сангийн уншигчаар бүртгүүллээ


Enoch Pratt free Library-д уншигчаар бүртгүүлэхэд энгийн байлаа, Гадаад паспортаа support staff - “номын санчаар мэргэжлээр суралцсан байх албагүй” гэж нэрлэгддэг Бүртгэлийн номын санчид өгч, Балтиморт амьдарч байгаа хаяг бүхий Дадлагын цаасаа үзүүлж, Уншигч бүртгэлийн Library Card Registration Form-ийг тэр дор нь бөглүүлж аваад, бэлэн пластик үнэмлэхүүдээс нэгийг миний мэдээлэлтэй холбоод, пластик үнэмлэхийг надад өгч, уншигчаар бүртгүүлчихлээ. Уншигчийн пластик, соронзон үнэмлэхний патент: www.patentstorm.us/patents/4978146/description.html


Үнэхээр бүртгэлийн хураамж авдаггүйг дахин бататган харлаа. Одоо надад 2005 оны 8 сард бүртгүүлсэн Денверийн номын сангийн үнэмлэх, 2009 оны 10 сард бүртгүүлсэн Хятадын Үндэсний номын сангийн үнэмлэх гэсэн 3 гадаадын номын сангийн карттай боллоо.


Уншигч бүртгэл, Circulation desk-ээс энэ номын сангийн Үйлчилгээний танхимуудын байршил, Номуудын байршлыг тайлбарласан хуудсыг авч харахад, газраас дээшээ 3 давхар, газраас дооших 1 давхарт байгаа үйлчилгээний байршлуудаа харуулахаас гадна 30ш subject-ийг аль аль location-д байгааг, 23 call number-ийг аль давхарын аль location-д байгааг, AFAM=African American, BST=Business, Science & Technology, CHD=Children’s Department, FAR=Fine Arts & Recreation, HUM=Humanities, MD=Maryland Department, PER=Periodicals, S&S=Sights & Sounds, SSH=Social Science & History, STX=Student Express, YA=Young Adult гэсэн Location-уудын товчилсон нэрийн тайлбар, African-American, Children’s, Job Center, Maryland, Periodicals, Sights&Sounds, Student Express, Young Adults-ийн материалууд нь Subject болон Call numbers –аар байрлагдсан, Young Adult, Student Express-ийн материалууд Fiction тасагт байгаа, call number-ийн төгсгөлд q or Q үсэг байвал энэ нь quarto/oversized номууд, call number-ийн эхэнд X үсэг байвал reference/in-library use only номууд, номын шилэнд red-dot (улаан жижиг бөөрөнхий) наагдсан байвал basement /фонд/-д хадгалагддаг ном тул department-ийн information desk-ээс асууна гэсэн утгатай гэнэ.


Энэ номын сан нь State Resource Center-ийн үүрэг, эрхтэй учраас Мариланд мужид амьдардаг, өмч эзэмшдэг хэн ч энэ номын сангийн уншигчаар төлбөргүй бүртгүүлж, төлбөргүй үйлчилгээнүүдийг хэрэглэх эрхтэй, харин энэ мужын оршин суугч биш хүмүүс жилийн 50 долларын хураамж төлж бүртгүүлдэг. Номын сангаас гэрээр авсан ном, материалаа хугацаа хэтрүүлж буцаахад Өсвөр насныхан, Насанд хүрэгчид өдөрт 20 цент, хамгийн ихдээ item тус бүрд 6 доллар, хүүхдүүд өдөрт 10 цент, хамгийн ихдээ 3 доллар, эвдэж гэмтээсэн ном, сд гэх мэтэд item бүрд 3 доллар, нэмж processing fee 6 доллар төлдөг журамтай байгааг дэлгэрүүлэн судлаарай.


Номын сангаар дагуулж явж танилцууллаа


Үдээс хойш Wesley намайг дагуулан доошоо 1-р давхар руу бууж, Central Hall гэж нэрлэдэг үйлчилгээний том заалнаасаа эхлэн танилцуулсан. Номын сангийн хаалгаар орж ирж, Хамгаалалтын ажилтан суудаг бутекийг өнгөрөхөд Central Hall угтаж авдаг. Таны өөдөөс Information Desk байрлаж, 1 цаг тутамд 2 номын санч солигдож ирж ажиладаг гэнэ.


Information Desk-ийн зүүн хойд болон баруун хойд талд нийт 27 компьютерыг хана дагуулан байрлуулж, Short Term, Computer Commons гэсэн нэрлэж, зүүн хойд талын компьютерууд дээр уншигч нь 30 минут зогсоогоор, баруун хойд талын компьютеруудын ард сууж 1 цаг интернэт, компьютерийг төлбөргүй ашиглах боломжийг олгож байна. Эдгээр компьютеруудын цагийн хүсэлт, бүртгэлийг Smart access management төрлийн програмаар удирддаг.


Мөн өөр нэг өрөөнд Computer Lab буюу Public Computer center гэж нэрлэсэн 2-4 цагаар сууж компьютерийг судалгаа, шинжилгээ, EBSCO гэх мэт commercial database-ууд, Job буюу ажилд орох мэдээлэл хайх, ажилд орох хүсэлт бөглөх гэх мэт мэдээллийн сангуудыг номын сангаар дамжуулан хэрэглэх боломжыг олгосон.


Дээрх Computer Commons талбайд хэдэн компьютерийг байрлуулахыг Designer-уудын шийдлээр, Private Fund-ийн санхүүжилтээр байгуулжээ.


Computer Commons талбайн наахан талын багануудын 2 талд Catalog Only гэсэн бичигтэйгээр зөвхөн Каталогоос Ном хайх зориулттай 4 компьютерийг байрлуулжээ.


Subject Departments буюу Төрөлжүүлсэн үйлчилгээний тасгуудад байгаа компьютерууд зөвхөн судалгаа хийх зорилгоор ашиглагддаг.


Information Desk-ийн баруун гар талд Digital signing буюу 40 инчийн том зурагтыг байрлуулж, номын сангийн төрөл бүрийн мэдээллийг харуулж байна. Энэ зурагт дээр харагдах мэдээлэл нь Ektron CMS гэсэн програмаар удирдагдаж, wireless connection-оор холбогдож, алсаас удирдагдаж ашиглагддаг.


http://www.ektron.com/Products/Web-CMS/Web-Content-Management/


Мөн номын сан дотроо зээлүүлж хэрэглүүлдэг 6ш лаптоп компьютертай юм байна.


PIN код нь уншигч бүртгэл, үйлчилгээний мэдээллээ онлайнаар хянахад хэрэглэгддэг, харин Self Checkout-ийн 2 пс дээрх програмд нь хэрэглэгддэггүй юм байна. SelfCheckout компьютерууд нь баркод уншигч, тасалбарын принтертэй холбогддог юм байна. Би манай номын сан 2010-8-27 өдрөөс ПИН кодоо уншигч зааланд сууж уншихаар авсан номоо өөртөө бүртгэхдээ ашигладаг болсон тухай хэлсэн.


Хэрвээ уншигч Аудио, Видео СД болон ном биш бусад материалыг гэрээр авах үед Manual CheckOut буюу номын санчаар бүртгэлээ хийлгэдэг.


Enoch Pratt Free Library-ийн барилга нь Public Access-ийн 3 давхар, Storage-ийн газар доорх 3 давхартай. Цаашдаа номын сангийн энэ барилгадаа засвар оруулж, Public Access-ийн 2 давхартай барилга болгож, Түүх-ийн номыг олон газраас хайхгүй болгох төлөвлөгөөтэй байгаа.


Уншигчдын яаж үйлчлүүлсэн мэдээлэл, ямар зөвлөгөөг номын санчаас авч байсан, улмаар номын санд хэрхэн сайн дурын ажил хийж байсан, уншигч номын сангаар үйлчлүүлэхдээ Уншигчийн тестийг бөглөсөн байх, энэ нь улмаар уншигчтайгаа номын санч итгэж ажиллахад тустай гэх мэт уншигчийн үйлчилгээний тухай мэдээллийг хадгалах тухай намайг ярихад тэр чинь National Intellectual Data юм байна гэж байна.


Desk librarians буюу заавал номын санч мэргэжлээр суралцсан ажилтанууд нь Desk Schedule буюу цагийн ажиллагсадын ажилласан цаг, ирцийг бүртгэх, Reference, Web content, Digital Sign руу мэдээлэл оруулах, Уншигчдын асуултанд хариулах гэх мэт маш олон ажлыг гүйцэтгэдэг.


Компьютер хэрэглэгчдийн эрэлт хүсэлт, саналыг бид ашиглаж дууссаных нь дараа компьютер дээрээ 1 асуултанд хариулт авдаг тухайгаа хэлэхэд эднийх Public card буюу асуудалд нь хариулт өгдөг аргатай гэнэ.


Wesley намайг Special collection-ууд гэж нэрлэгддэг Уншлагын тусгай танхимуудад дагуулж орсоны нэг нь сонины сэтгүүлч Menchon гэдэг хүний цуглуулгын номуудыг агуулсан өрөө байв. Уг сэтгүүлч өөрөө уг цуглуулгаа номын санд бэлэглэж, улмаар энэ special collection-тай уншлагын танхимыг байгуулсан.


Иргэд хувийн ном хэвлэл, зураг болон бусад мэдээллийг номын сангийн фондонд бэлэглэх нь big challenge юм. Энэ үед тухайн номын сан Collection Development Policy –ийн шаардлага хангахгүйг нь жил бүр зардаг.


Өөр нэг special collection өрөө нь U.S. economic depression-ийн үед энэ номын сан байгуулагдах үед байсан Урлагийн болон бусад бүтээлүүдийг хадгалж, үйлчилдэг.


Эдгээр бүх special collection-ыг номын санч мэргэжилтэй 1 part time staff хариуцан ажилладаг, өөр нэг staff нь binding & conservation –ны ажлыг гүйцэтгэдэг.


Special collection-ны Уншлагыг by appointment-ээр үйлчилдэг.


Digitization lab байгаа ч archival storage, 100 жил хадгалах боломжтой microfilm, мөн Мөнгөн хэвлэлттэй цуглуулга ч байгаа гэнэ.


Энэхүү special collection дахь Africa special collection-ыг Эрхлэгч Vivian нь part time-аар ажиллаж бас цэгцэлэхэд тусалдаг гэнэ. Vivian-д нэмэлт цалин өгдөггүй.


Collection бүр нь storage –тай ба special librarian хариуцан ажилладаг.


Доод 3 давхарт байрлуулсан Storage өрөөнүүдийн -1 давхарт нь орж үзэхэд, бүгд bind хийгдсэн, үнэр буюу mold problem байхгүй байв.


Оросын номын санчид энэ номын сантай ирж танилцахдаа 1900 оноос өмнөх оны шаардлагагүй гэсэн материалуудаа цаасанд ачуулсан гэж хэлж байв. Энэ нь номын сангийн хэлбэр, зорилгоос хамаарах ба Pratt номын сан нь City номын сан төдийгүй бас State Resource Center гэдгээрээ Deposit-ийн эрх, мөн хадгалах үүрэгтэй юм байна.


Volunteers-тэй байж staff-д туслалцуулах нь complex асуудал бөгөөд Covernment-аас cut the budget болох гээд байдаг гэнэ.


Sonia нь доктор Hagen –ы assistant бөгөөд нь secretary гэсэн албан тушаал биш гэнэ.


Telephone Reference Area нь -1 давхарт байрлаж, free toll, өөрийн лавлагааны фонд, интернэтийг ашиглаж Хариулт өгч үйлчилдэг. Энэ үйлчилгээ нь subject department-д мэдээллээ өгч тусалдаг.


Managers=Staff юм. Wesley-ийн нарийн бичиг-secretary нь Carolyn.


2010 оны 10 сарын 5. Мягмар


9am. The Sights and Sounds Department


Cynthia Bender, manager; Michele – librarian, Dan - librarian


Номын сан нь 1 цагийн өмнө ирдэг нь ажилдаа бэлтгэх, улмаар үйлчилгээ хэвийн явагдах нөхцөл болдог, Зарим нэг өглөө ирээд кофегаа уудаг. Хэн эхэлж ажилдаа ирж байгаа нь sas@prattlibrary.org имэйл хаягаа шалгаж, хариулж, Тайлан г.м-ээ хэвлэдэг.


Би тус төвийн танилцуулгыг нь уншаад, мөн төв дотуур дагаж явж тайлбар аваад, тэгээд ярилцаж эхэлсэн.


Энэ тасагт VHS кассет, DVD, аудио кассет болон СД дээрх fiction audio book, хөгжмийн СД, цөөн тооны аудио кассет дээрх music /хөгжим, дуу/, 16mm films, 33 1/3 phonograph – пянз бичлэгтэй music, мөн ярианы бичлэг бүхий фондтой гэнэ.


Хэдхэн сарын өмнө Сонгодог music болон opera-ийн СД-ээ Fine Arts and Recreation Department-д шилжүүлж, Хүүхдэд зориулсан music CD-г Children’s Department-д тус тус шилжүүлсэн гэнэ.


Харин nonfiction audio books нь Конгрессын номын сангийн Classification numbers-ийнхаа дагуу харгалзах subject departments-руугаа шилжигдсэн гэнэ. Фондонд нь foreign films, documentaries, educational video materials – very broadly use this term, unabridged audio books – shortened word by word, world music бас бий.


DVD/VHS-ийн фондоо Free DVD/VHS, Rental DVD/VHS гэж 2 хуваадаг. Өмнө нь бид Reserve гэж нэрлэдэг байснаа, энэ нэр томъёо нь ажиллагсад болон уншигчдын дунд үл ойлголцол үүсгээд байсан тул, нэршлийг Free гэж өөрчилж наах ажил хийгдэж байгаа.


Free DVD/VHS –ийн 14000 орчим title Central library/State Library Resource Center subject departmens-уудад байгаа. 7 хоног гэрээр төлбөргүй авч хэрэглэж болдог. Мөн Maryland-ын designated номын сангуудтай солилцоо хийдэг. Энэ утгаараа State лавелд ажилладаг гэсэн үг.


Rental DVD/VHS tapes нь Hollywood movies-ууд буюу popular home entertainment movie ба 5000 title орчим бий. Тус бүрийг 7 хоногт 1.50$-аар олгодог. Номын сангуудад энэ фондоо солилцдоггүй.


ILL-ийн whole system-ийн тайланг Sirsi-ийн Zari өглөө бүр бэлтгэж илгээдэг, Номын санч бүрээр тайлан гардаггүй, Даваа-Баасан гаригуудад өглөө бүр Sirsi-ийн Zari overdue, reserved-ийн тайланг илгээдэг. Overdue-ийн contact нь related circulation dept-аас хийгддэг.


Номын санчдын ажлын үнэлэлт, шийдвэр, юуг яаж хийх (policy&procedure) ёстойг Human Resource Department хариуцаж гүйцэтгэдэг. Номын санчид тараах материал, мэдээллийн хуудсыг Judie Cooper-т хэлж авдаг.


U.S. Copyright Law-ийн 101-р section-д Public Performance Rights гэдгийг тодорхойлсоны дагуу энэ номын сангийн VHS tapes, DVD-г хэрхэн ашиглах нь ил болдог. Maryland-ын ихэнх номын сангууд нь төлбөртэй жижиг үйлчилгээнүүдтэй, Хугацаа хэтэрсэн зөрчлийн хураамж - overdue fee нь per item, per day 20 цент байдаг ба maximum даа per item –даа 6$ байна.


Фондоо тавиурт ангилалын оронд Action, Drama, Comedy гэх мэт төрөлжүүлэн тавьж, Title-аар нь arrange хийдэг.


СД, ДВД-г зарсан компаниуд нь каталогжуулалтыг хийгээд өгдөг, бид тийм ажил хийх номын санчгүй. Render нь OCLC, LC-ийн нэгдсэн каталогоос download хийгээд.


Хэрвээ кассетын нуруун дээр 2 улаан бөөрөнхий наагдсан бол чөлөөт сонголттой тавиурт биш storage in upstair-д байрлах ёстой кассет байна гэсэн үг.


Гэрээр олгогдоод ирж байгаа кассет, материалыг check-in д бүтэн эсэхийг шалгаад RTI Disk Repair гэсэн засдаг машинаар бага хэмжээний scratch-ийг арилгаж чаддаг.


Кассетыг энэ тасаг дотор сууж үзэх боломжгүй, учир нь noisy, sleepy байдал их гарна гэж үздэг. Мөн зай талбай хэрэгтэй.


Emma – office assistant боловч энэ тасагт ирж support staff болж handles a borrower, shelving зэргийг гүйцэтгэж өгдөг.


10am. The Information Services department


Энэ тасгийн ажлыг 50 гаруй номын санч болон номын санч бус хүмүүс гүйцэтгэдэг. Тасгийн менежер Susan Pluhar.


Public computers, Telephone service, Information desk, Ask-a-Maryland гэдэг Virtual reference-д 4 чиглэлээр ажилладаг.


VoIP технологид суурилсан Утасны үйлчилгээний эхлэл 1967 онд тавигдсан, 800-аад ном бүхий фондыг ашиглаж лавлагаа өгдөг, ном бүрийг ажилтанууд уншсан байх ёстой, Номоо сонгож олоход ажлыг 5 тавцантай эргэлддэг дугуй тавиур - wheel shelf нь тусалж, мөн номын нурууны дээд талын цагаан, цэнхэр, шар, улаан, ногоон цааснууд дээрх том тоонууд нь буцаагаад дугуй тавиурынхаа аль тавцанд, хаана нь номоо байрлуулахыг заасан арга юм байна. Энэхүү өнгө, тооны хослол нь утасны лавлагаанд тавиураас авч ашигласан номоо дугуй тавиурт байрлуулахдаа заавал ангилалыг нягтлан харах шаардлагагүй болгож байна.


Утсаар ирж байгаа зарим асуултыг харгалзах subject department-уудаар хариулуулдаг.


ACD – Automatic Call Distributor-ээс утасны call хийсэн тайлан ирдэг. Excel файлд жагсаалт үүсгэж, ажиллагсад номоо vote хийх замаар сонгож, лавлагааны фондоо бүрдүүлдэг.


Энэ өрөөнд одоо ажиллаж байгаа номын санч David доошоо бууж Information Desk дээр 1 цаг ажиллаад буцаж ирнэ. Төв заалны Information desk болон тасгуудын Service desk дээр ажиллаж байгаа ажилтан бүр Service Desk Statistics гэсэн формын харгалзах цагт ямар лавлагаа зөвлөгөө үйлчилгээ үзүүлснээ тэмдэглэдэг. Энэ нь улмаар номын санд даруйхан хийгдэх ёстой өөрчлөлтүүдийг хэлж өгч байдаг.


Энэ тасгийнхан өглөө бүр computer commons-ийн компьютеруудаа нягталж шалгадаг, орой автоматаар унтардаг.


6-7 жилийн өмнө ингэж солигдсон эхэлсэн нь Comprise SAM – програм зохиосон компанийн санал болгосноор.


Утасны лавлагааны хариултыг сканнер, факсаар илгээх тохиолдол байдаг тул энэ тасагт шаардлагатай төхөөрөмжүүд бүгд байна.


OCLC-ийн үйлчилгээний нэг хэсэг тул OCLC-ийн Julie нь QuestionPoint.org дээр суурилсан Virtual Reference-ийг manage хийдэг.


Энэ тасгийн залуу номын санч нь ажлын байраа тохижуулахад санаачлага гарган office room дотроо Season Tree байрлуулж, улирал бүр гацуур модоо тохирсон зүйлээр гоёж чимдэг нь ажиллагсадын бүтээлч байдлыг илэрхийлж байна.


11am. Periodicals тасаг


Энэ тасагт 3 номын санч, 6 support staff ажилладаг ба хэвлэмэл болон микрофильм хэлбэртэй тогтмол хэвлэлүүд, тогтмол хэвлэлүүдийн нийтлэлүүдийн индексүүд, микрофильмийн машинуудаар үйлчилдэг. Хуучин сониныг recycle болгодог, гэхдээ microfilm болсон, болгох эсэхээ шийдсэн байдаг.


Тасгийн эрхлэгч Abby ажилдаа 9 цагт ирээд, оффис өрөөндөө өлгөсөн schedule-ээ шалгаж, ажлын имэйлээ шалгаж, work on projects (хөтөлбөрүүдэд оролцох, туслах боломж хайх)-ээ нягталж шалгадаг.


Microfilm нь 100 гаран жил хадгалж болдог, зай талбай бага эзэлдэг болон бусад сайн талуудтай ба NMSImaging.com нь номын сангуудыг энэ төрлийн тоног төхөөрөмжөөр хангах, University Microfilms International нь сонин хэвлэлийг microfilm-д шилжүүлэх гэх мэтээр хангадаг компаниуд юм байна. Микрофильм-ийн хальсыг уншихад зориулсан MINOLTA MS6000 төхөөрөмж нь принтертэй холбогдсон байна. Мөн компьютертай холбогдсон микрофильм уншигч ScanPro 2000 төхөөрөмжийг бас хэрэглэж байна. Эдгээр микрофильмийн машинууд нь томруулж унших, хэвлэх функцүүдтэй. Serials department-аас каталогжуулалтыг хийдэг.


6 сар тутамд тасгийн ажилтанууддаа performance review болдог, ажлаас халах /hiring/ нь тасгийн менежерийн үүрэг биш, Human Resource Department хариуцдаг. Linda гэдэг 40 жил ажилласан настай номын санч цагаар ирж энэ тасагт тусалдаг юм байна.


Энэ тасгийн компьютерыг 30 минут-аар хэрэглэх хязгаартай ч өдөрт хамгийн ихдээ 4 цаг ашиглаж болно. Компьютер ажиллахгүй болоход Systems Department-д мэдэгдэж, засуулдаг.


New York Times гэх мэт өдөр тутмын болон бусад алдартай сонин хэвлэлүүдийн газрууд нь сониныхоо нийтлэлүүдийн index-индексийг ном болгон худалддаг юм байна. Энэ номын сан тогтмол хэвлэлийн захиалгаа жилд 1 удаа EBSCO-оор дамжуулан хийдэг нь cost saving, time management-д нь тустай байдаг гэнэ. EBSCO-д энэ номын сангийн хэвлэл захиалгатай холбоотой асуудлыг хариуцсан representative person-ажилтан байдаг.


Тогтмол хэвлэлүүдийг байрлуулсан тавиуруудыг хаана яаж байрлуулах, өөрчлөх, зай талбайг яаж ашиглах асуудлыг Stacks&Shelving Department хариуцдаг. Мөн current буюу сүүлийн 5 жилийн тогтмол хэвлэлүүдийг үйлчилгээндээ байрлуулж, Binding Office-оор хавтаслуулж, үдүүлдэг.


Enoch Pratt Free Library—Periodicals Department Request Slip гэсэн сонинг фондоос захиалж авчруулах хуудсанд ямар сонин хэвлэлийн хэзээний дугаарыг авчруулахаа тодорхойлон бичиж уншигч гарын үсгээ зурахаас гадна, Please use library materials and equipment carefully. Many items are fragile and irreplaceable. Ask for help with machines. Please return today’s newspapers within 45 minutes. гэсэн санамж үг байгаа нь мэдүүштэй байлаа. Энэ захиалгын хуудасны батлагдсан загварын дугаар нь 253А (rev.10/02)-5M юм байна.


Chief Wesley руу дуудсан болон хэлэх үгтэй үедээ очдог. Сүүлд Баасан гаригт уулзахдаа Information Desk дээр ажиллах хуваарийн талаар ярилцсан, Энэ хуваарийг Бүх номын санчидын оролцоотойгоор Public Service Department зохиосон. Бүх тасгуудын менежерүүд ярилцаж, өөрийг чинь энэ хуваарийн ийм өдөр цагт оруулахад боломжтой юу гэж асуух замаар буюу everyone is involved аргаар зохиодог.


Тогтмол хэвлэлийн тасаг нь урьдчилсан захиалга авч, хуваарийн дагуу байгууллага, хүмүүст лавлагааны материал бэлтгэж өгч үйлчилдэг. Government Reference Service-ээр State Agency-нуудад үйлчилдэг.


1pm. Fiction Department


manager Helen Blumberg. Намайг Librarian Shaileen менежер дээрээ хүргэж ирсэн.


Fiction буюу Уран зохиолын номуудаа байрлуулахдаа LC ангилалаар төрөлжүүлж, зохиогчийн last name-ээр эрэмбэлдэг. Recent Fiction тавиурт сүүлийн 4 сард нэмэгдсэн номуудад new гэсэн тэмдэг наагаад байрлуулдаг.


Collection Management Department-ээс компьютераар дамжуулан сар бүр 25 additional titles буюу 25 номыг шинээр өгдөг. Энэ тасгийнхан wish list-д ямар номыг авахуулахаа санал өгдөг. Cataloguing section-ээс каталогжуулалтыг хийж, plastic jacket буюу гялгар хавтсыг өмсгөдөг.


Энэ тасгийн 2ш Research only компьютерууд дээр video stream файл, вэбүүдийг үзэх боломжгүй байдаг. Large Print гэж нэрлэгддэг номууд нь настай хүмүүст зориулагдсан байдаг ба үсгийн фонт нь 16 point хэмжээтэй байдаг. Ийм том үсгээр бичигдсэн номуудыг Thorndike press, Delacorte press гэх мэт хэвлэлийн газрууд-publishing house бэлтгэж хэвлүүлдэг.


12-18 настай хүүхдүүдийг Young Adult гэж нэрлэж, тэдний сонирхолд нийцсэн номуудыг тусад нь байрлуулж, мөн Student Express үйлчилгээ нь young adults-д зориулсан non-fiction буюу шинжлэх ухааны ном зохиолуудыг энэ тасагт бас байрлуулж үйлчилдэг. Lab for teenagers гэсэн компьютерийн өрөөнд 16 хүртэлх насны хүмүүст буюу хүүхдүүдэд үйлчилдэг гэнэ.


Номын санч бүр Вэбийн агуулгыг нэмэхэд оролцдог, personal opinion буюу номын санч өөрийн сонголтоор Staff Picks гэсэн хэсэгт 3 fiction номын мэдээллийг оруулдаг.


Энэ тасагт Manager-1, teen specialized librarian-1 болон нийт 4 full time librarian, үүнээс гадна 1 secretary ажилладаг.


Балтимор хотын багш нарт зориулсан уншигчийн үнэмлэх гэж байдаг ба, энэ үнэмлэхээр 6 долоо хоног хүртэл хугацаагаар гадуур ном авч болдог гэнэ.


Programs&Publications тасгийн Cooper-тай хамтран олон нийтэд зориулсан хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг ба энэ тасгийн Teen librarian буюу Хүүхэд залууст яаж үйлчлэх чиглэлээр мэргэшсэн номын санч нь энэ ажилд идэвхитэй оролцдог.


Урагдсан, салсан номын засварыг Collection Management Department-ийн Binding office-д хийдэг, номыг гадуур нь гялгар цаасаар хавтасласан ажлыг re-binding гэж нэрлэж байна. Номын хуудсыг урах тохиолдол гардаг энэ явдлыг vandalizing гэж ярьдаг.


2pm. African-American History Department


librarian II буюу assistant librarian албан тушаалтай Kwabena энэ тасгийн ажлаа танилцуулсан.


2003 оны 11 сард EPFL-ийн өргөтгөл ашиглалтанд орж, энэ тасаг энэхүү өргөтгөлд нүүж орсон. African-American-чуудын төрөлд хамаарах language, history, religion, fiction, art, children’s book гэх мэт бүхий л номууд энэ тасагт байрлаж, LOC-ийн Сall number-ийн дагуу эхний тавиураас нар зөв тойруулан бүх номууд байрлагдсан. Reading room буюу уншлагын танхимд нотебуук компьютераа ашиглаж, номын сангийн утасгүй интернэт сүлжээнд холбогдох боломжтой.


Энэ тасгийн ном бүрийн шилэнд наасан ялгагч (AF-AM XBT83.9.E47 1997)-аас Байрлалын нэр буюу Location prefix (AF-AM), Ангилал (XBT83.9 .E47), Он (1997) зэргийг мэдэхээс гадна, Ангилалын эхний үсэг Х байвал энэ ном Library use only гэсэн бичгийг хавтасны ардаа нааж, улмаар уншигч, номын сангийн ажилтанууд энэ номыг гэрээр олгохгүй юм байна гэдгийг шууд мэднэ. Номын бүрийн ялгагч нуруун дээрээ доохон талд наагддаг ч, хэрвээ нимгэн ном байвал нүүрний доод талд наажээ.


Чөлөөт сонголттой тавиурын тавцан бүрээс 1 номыг сонгож Display болгож тавих ажлыг энэ тасгийн шинэ номын санч гүйцэтгэдэг.


Clips, Vertical Files-ийн цуглуулгатай. Авч хэрэглэсэн vertical file-аа book truck буюу vertical file-ийн шургуулгуудтай шкафны дээд талд тавьж үлдээхийг сануулсан Place vertical file folders on book truck. Please do not reshelve бичиг харагдаж байна.


Энэ тасгийн зарим номууд фондын өрөөнд хадгалагддаг, фондонд байх номууд нь шилэн дээрээ ялгагчийн хажууд улаан өнгийн бөөрөнхий цаас (red dot) нааснаараа гадна талаасаа ялгагддаг, фондоос 1 удаад 3 номыг л номын санч ID-аараа бүртгүүлж авах боломжтой ойлгуулсан Desk Staff: Materials taken from closed stacks require I.D. Please limit to (3) three items at any one time. Thank you. бичиг тавиур дээр өлгөсөн байна.


Ном бүрийн толгой дээр Enoch Pratt Free Library Baltimore гэсэн үгэн тэмдэг, хажуу дээр African American Department гэсэн үгэн тэмдэг дарагдсан нь үнэхээр тэр ном хаана ч байсан танигдахаар болгожээ.


3pm. Maryland Department


manager, Jeffrey Korman – 30 жил Pratt номын санд ажиллаж байгаагийн сүүлийн 25 жил нь Maryland Department-д ажиллаж байгаа туршлагатай нэгэн, бас branch, county номын сангуудад очиж сургалт хийдэг trainer хүн.


Энэ тасаг нь Reading room, Office room, Collection room-тэй юм байна. Reading room-д чөлөөт сонголттой тавиурууд байрлаж, Collection room-д хадгалах архивын ном материалууд хадгалагддаг, ба Maryland мужын тухай түүх, соёл, аялал болон бусад ямар ч сэдвээр бичигдсэн эртний болоод өнөөгийн бүх ном, хэвлэл, газрын зураг, фото зураг, интернэт вэб хуудсууд, болон бусад материалыг энэ тасагт байрлуулж үйлчилдэг. Энэ утгаараа ч энэ номын сан нь State Resource Center гэж нэрлэгддэг, мөн бусад номын санг бодвол State-ээс төсөв авах эрхтэй болдог давуу талтай гэнэ.


EPFL номын сан нь барилгадаа 2003 онд өргөтгөлд хийж ашиглалтанд оруулсан ба энэ өргөтгөлийн хэсэгт энэ тасаг байрлаж байгаа.


Jeffrey-ийн оффис өрөөний баруун талд тус тасгийн 5 номын санч бүрт зориулсан оффис ширээнүүд байна. Ширээ бүрт компьютер, ажлын хэрэгслэлээс гадна VoIP – internet line бүхий утас нь байна.


2010 оны 10-р сараас эхлэн зөвхөн Төв номын сан дээрээ shifting librarians болж байгаа тул намайг ороход Periodicals дээр сууж байсан настай эмэгтэй номын санч, өөр нэг эрэгтэй номын санч хоёрт шилжиж ирээд хийх ёстой ажлыг нь тасгийн менежер Jeffrey зааж өгч байсан.


Shifting-ийн өөрчлөлтөөр энэ тасгийн 5 номын санч өөр тасаг руу явж, өөр тасгуудаас 5 номын санч ирж ажиллана.


Ажилчдын мэдээллийн самбараас 2 хуваарийг онцлон харлаа. 1-р хүснэгт Central Hall Schedule – September 5 – October 17, 2010 нь ерөнхийдөө хэзээний хэдэн цагт ямар тасаг Information Desk-ийг хариуцаж ажиллах, 2-р хүснэгт Maryland Department Schedule нь энэ тасгийн 5 номын санч, 1 сайн дурын ажилтанууд нь өдөр бүрээр хэдээс хэдэн цагт Service Desk, Information Desk, Lunch хуваарьтайг харуулж байна.


Энэ тасгийн фонд буюу Collection room-д нь 1. Geneology, 2. Legal materials гэсэн үндсэн төрлийн материалууд байрладаг. Фондонд байгаа материалаар лавлагаа өгөх ажлыг цахимжуулж, зөвхөн номын санч хандаж ашиглах сканер холбосон компьютерийг тусгай дугуйтай шкафанд байрлуулсан байна. Энэ station-аар материалыг электрон болгож, интернэт болон дотоод сүлжээнд илгээх боломжтой гэнэ.


1931 оноос эхлээд Утасны лавлах-Telephone directory, 1964 оноос эхэлсэн Хотын нийт иргэдийн овог, нэр, ажил мэргэжлийг бичсэн City Directory гэх мэт номууд, Card files, Query cards, Vertical File гэх мэт сонин хэвлэл болон элдэв төрлийн цаасан материалаас сэдэвчлэн хайчилбар хийж цуглуулсан, мөн Мэриланд мужын түүхийг харуулах мэдээлэлтэй 6000 гаруй төрөл бүрийн сурталчилгааны хуудас, танилцуулга, зарлалын хуудас, барааны танилцуулга, театрын хөтөлбөр, хоолны цэс, гэх мэтийг агуулсан ephemera file гэсэн тусгай цуглуулга энэ тасагт байна.


Газрын зургийг гадуур нь гялгар хамгаалалтай болгосноо capsulated гэж нэрлэж, одоо олон нийт ашиглахад хялбархан гэмтэхгүй боллоо гэж тооцдог юм байна. 1923 оноос өмнөх government-аар зардал мөнгө нь гарч хэвлэгдсэн газрын зургуудыг тоон хэлбэрт шилжүүлсэн.


Чөлөөт сонголттой тавиурт байрласан номуудын ялгагч нь XGV, GV гэж location prefix-тай байна, XGV – reference book гэж тодорхойлогдож, library use only гэсэн бичиг наагдсан байдаг, номын санд хэрэглэгддэг, гэрээр олгогддоггүй, аль болох ном бүрийн 1 хувийг reference байлгахыг хичээдэг. Хэрвээ тэр номын шинэ хэвлэлт /new edition/-ийг худалдан авсан, мөн уншлаганд гарахаа больсон /no circulation/ бол тэр номыг discard materials руу шилжүүлж, жил бүрийн 12 сард худалддаг.


1806-аад оноос эхэлсэн эртний тогтмол хэвлэлүүдээ compact shelving буюу замтай гүйдэг тавиурт байрлуулж, сургалтанд ашигладаг. Одоо цөөн хэдэн сониноос бусад сонинууд newspaper index буюу нийтлэлийн сэдэвчилсэн индексээ хэвлэхээ больж, электрон хэлбэрт оруулсан. Мэриланд мужын 23 county-ийн бүх албан ёсны хэвлэлүүд энэ тасгийн фондонд ирдэг. 3-6 сар, ихдээ 1 жилийн дараа сонинуудын микрофильмыг Collection Management Department-аар захиалж авсаны дараа тийм сонингоо recycle хийдэг.


Энэ тасгийн ном бүрдүүлэлт нь unusual буюу бусад тасгуудаас арай өөр байдаг, эхлээд энэ тасгийн менежер номоо сонгодог, харин сонгосон номыг нь Collection Management Department худалдаж авах ажлыг гүйцэтгэж, дагалдах каталогжуулалт болон technical ажлыг хийнэ.


2010 оны 10 сарын 6. Лхагва


Өглөө эрт очив


Өглөө 10 цагт миний эхний уулзалтын хөтөлбөр байсан ч жоохон эртхэн очиж, нэгэнт зүүн хаалга нээгдээгүй тул, Ажилчдын хойд хаалгаар орж, миний өчигдөр хамгийн сүүлд уулзсан Maryland Department-ийн менежер Jeffrey Korman-д ил захидал өгөх гэтэл түүний OFF day буюу номын сан дээрээ ажиллахгүй өдөр гэнэ.


Тэгээд энэ тасгаас central hall руу явах замдаа Sights and Sounds тасгаар дайран өнгөрч байгаа тул менежер Cynthia Bender-тэй уулзаж, эдний танилцуулгаас уншиж ойлгоогүй Нэр томъёог лавлаж асууж тэмдэглэж байтал 10 цаг болчихлоо.


10am. Humanities Department


Ellie – manager, Librarian Superviser II зэрэгтэй, attend manager’s meeting, manage department, evaluate staffs болон бусад үүргийг гүйцэтгэдэг. Ажилчдыг evaluate хийхдээ жилд 1 удаа асуултаар авдаг.


Joy – librarian – настай эрэгтэй


Plays – жүжгийн зохиол юм байна гэдгийг тайлбарлуулж, 5000 titles байгаа, харин хэдэн copy байгааг яг хэлж мэдэхгүй гэж бидний яриа эхэлсэн юм.


Мөн философи, шашин гэх мэт надад сүүлд хэвлэж өгсөн Humanities Department-ийн танилцуулгаас харахад Humanities studies нь occupational or professional skill-ийн биш харин general knowledge, intellectual skills-ийг хангахад зориулагдсанаар нь ялгаж ангилсан юм байна. Нийт фондны 3-ны 1 нь Open Stacks-д, бусад нь on basement буюу storage-д байгаа. Storage-аас захиалсан номыг 10 мин дотор авчирч өгч үйлчилдэг.


English language, Movies, Graphic novels /cartoon, comic books/, Romanian literature, English literature (plays, biography), American literature болон бусад номууд, мөн same topic буюу ийм төрлийн audio books нь энд байдаг.


Харин энд Fiction төрлийн буюу short story, novels, mystery, romance (to educate love story, special type of) номууд байрлахгүй, эдгээр нь Fiction department-д байгаатай би өчигдөр танилцсанаа илүү тодруулж асууж лавласан.


Мөн энгийн хэмжээ – normal size номуудын 2 тавцангийн хоорондох зай ~10.5 инч байхад, бүх oversized books буюу том номуудаа 14 inch-ийн зайтай 3 тавиурт авчирч, LOC call number-аар ангилж байрлуулжээ.


Аудио номыг ПС дээрээ сонсох үедээ уншигч чихэвч хэрэглэх ёстой бөгөөд, чихэвчгүй үед НСангийн 1 давхраас 1 доллараар худалдаж авч хэрэглэдэг.


Cliffs Notes.Inc компаниас эрхлэн гаргадаг энгийн, literature-г ойлгож уншиж сурахад тусалдаг, looks like a summary, explains that work цуврал гардаг юм байна. 1974, 2000 онуудын хэвлэлтийг би харлаа.


Энэ танхимд мөн Vertical File буюу clippings from journals, printouts, religion literature, brochures гэх мэтээс сэдэвчилэн хайчилж авсан фонд байна. Ийм төрлийн фонд нь одоо үед интернэт, компьютер дээр хийгддэг, олддог болсон тул үргэлжлүүлэн хийхээ больсон гэнэ.


Maryland Department-ийн vertical file нь so specialized учраас so more copyright ярьж болдог, эдний тасгийн vertical file нь холимог, энгийн гэдгээрээ онцлог.


Энэ тасгийн номын санч бүр DISCARD books-ийн тавиур, жагсаалтанд өөрийн фондын номоосоо үргэлж санал болгож тавьж байдаг. Тэгээд жил бүрийн 12 сарын эхний долоо хоногийн Fri-Sun гэсэн 3 өдөрт Номын сангийнхаа эхний 2 давхарт Номын худалдаа явуулдаг гэнэ.


Мөн зарим номыг Засвар руу явуулдаг, засварт ирсэн номыг буцааж уншлаганд өгөх хугацааг turn-round-day гэсэн хэллэгээр ярьж байх шиг байна, зарим яаралтай номыг бол 24 цагийн дотор засварлаж өгдөг гэнэ. Ном сэлбэн засах unit нь Collection Management Department-ийн хэсэг гэнэ. Ном уншигчаас болон хэвлэлтийн чанар аль алинаас нь ч болж урагдаж, салдаг гэнэ. Сэлбэн засагч нь тогтмол цалин авдаг, сул зогсож болохгүй, үргэлж л юм хийж байх ёстой гэнэ.


Facilities department нь гэрлийн шил, цэвэрлэгээ гэх мэтийг хариуцдаг ба намайг Humanities тасгийн storage өрөөгөөр дамжуулан Ном сэлбэн засдаг өрөөнд оруулж үзүүлэх үед хананд ЭМХ ЦЭГЦТЭЙ байлгана уу гэсэн бичгийг энэ тасгийнхан бичиж тавьсан тул тэр хавьд гэрлийн шил бусад хайрцагтай зүйлийг цэгцтэй хураасан байв.


Номын санчдыг Тасгуудын хооронд шилжүүлэн ажиллуулах болж байгаа нь reorganization гэж хэлэгдэж байна.


Энэ тасгаас би НАРИЙН АНГИЛАЛуудыг ойлгож авлаа.


11am. Children’s Department


Garrett Van-Essen – librarian associate II


16 жил сургуульд 3, 4-р grade-ийн багшаар ажиллаж байсан энэ эрхэм тус тасагт ороод бас нилээн удаж байгаа ба 7 жил ажиллаж байж Human Resource Department-аас түүнийг II зэрэгтэй болгож, цалин нь нэмэгдсэн гэнэ.


Associate гэдэг үг нь no master degree in Library Science.


Хүүхдийн тасагт 3 номын санч - librarian, 1 нарийн бичиг - secretary, 2 part-time librarian буюу нийт 7 staff ажилладаг гэнэ.


Хамгийн сүүлд ямар training-д хамрагдсаныг асуухад, 7 жилийн өмнө 1993 онд ALA Training Institute-д certificate-ийн сургалтанд хамрагдсан гэв.


Civil service guideline-ийг нь асуухад ширээний тавцан дээрээ шилний доор байрлуулсан 2 нүүр уншигч нартайгаа хэрхэн харилцах ёстойг сануулсан checklist-ийг харуулахаар нь зургийг нь авсан.


Printing & Publications-ийн Judie Cooper –ээс тараах материалыг хэрхэн авдаг, мөн одоо зохиогдох гэж байгаа Walter Wick-ийн арга хэмжээнд та ямар үүрэгтэйгээр оролцож байгааг нь асуухад Children’s Services Department гэж бий, тэнд 1 нарийн бичиг, 2 номын санч ажилладаг, тэд л бүх зохицуулалтыг хийдэг, харин энэ номын санч юунд ч санаа зоволтгүй зөвхөн үйлчилгээгээ хариуцан ажилладаг гэнэ.


Non-fiction хүүхдийн номууд нь LOC –ийн ангилалаар, номын нураанд наасан жижиг улаан бөөрөнхийгөө тэрээр African-American –ийн холбоотой ном, жижиг шар бөөрөнхийгөө Намтар-biography –тай ном гэж тайлбарласан.


2000 онд Хувь хүний хандиваар төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахад зориулагдсан Day room, Night room /од шиг харагддаг гэрэлтэй/-тэй Garden байгуулагдсан. Аль ч өрөө нь 100 орчим хүний суудалтай гэнэ.


Өөртөө номоо бүртгээд аваад гардаг Self CheckOut дээр зөвхөн номыг л бүртгэдэг, харин СД, Аудио кассет зэрэг бусад хүүхдийн материалуудыг Circulation Department-д хамаардаг Central Hall-д баруун гар талд байрлаж байгаа Circulation Desk дээр авч очиж, номын санчаар CheckOUT-ыг хийлгэдэг.


Хүүхдийн уншлага-үйлчилгээний энэхүү зааланд 2 төрлийн нийт 4 пс байна, For gaming Pc нь no login, can play, can draw, 30 min, taskbar locked, тоглоомын програмууд нь дэлгэц дээрээ тавигдчихсан байна.


Хүүхдийн заалны хамгийн баруун талд Загас унасан эмэгтэй загасан сүүлтэй хүүхэдтэй хөшөө бүхий Цөөрөм байгуулжээ, цөөрмийн загасны хоолыг авахын тулд хажууд нь donation for fish food гэсэн хайрцагт нь 1 доллар хийлээ. Сайхан л санаа. Би хэрвээ энэ загас хоол идэхгүй гэвэл Хүүхдийн тасгийнхаа энэ сайхан орчинг хадгалахад чинь нэмэр болог гэж 1 доллар хийлээ шүү гэж инээлгэв.


Дээд таацнаас уншуулсан өнгийн даавуу –banner бас их сүр оруулжээ. Энэ танхимын зүүн захад Номын санчдын ажлын ширээнүүд бүхий өрөө байна.


12 noon. Fine Arts department


Manager Shayna (шайна)


4 жил music-ээр суралцаж bachelor зэрэг, 2 жил library science-ээр суралцаж master degree авсан, Washington D.C. дэхь LC Blind номын санд 1 жил on phone дээр ажиллаж байгаад энэ номын санд ирээд 1 жил болж байгаа, маш хурдтай career нь өсөж байгаа, Irish гаралтай залуу эмэгтэй номын санч


Менежер эмэгтэй Shayna, өөр нэг номын санчийнхаа хамт Service Desk дээр тун завгүй ажиллаж байсан ч надад бүх үйлчилгээгээ тайлбарлаж өгсөн.


Service Desk Statistics-ийн дээр нь яаж үйлчилгээ өгснөө босоо зураасаар зураад байдаг, 5 дахь үйлчилгээгээ хөндлөн зураасаар зурж, тоолоход амар болгодог, надад Information Services Department-ийн Susan-ны хэвлэж өгсөн энэхүү үйлчилгээний бүртгэлийн маягтыг Service Desk дээр ажиллаж байгаа номын санч бүр ажилласан харгалзах цаг дээрээ бөглөж өдөр бүр secretary-даа өгдөг.


Collection Management Department –аас ямар номуудыг аль Department-д байрлуулахыг шийддэг. Зурагтай ажилладаг програмуудын гарын авлага ном энэ танхимд байв. Харин програмчлалын ном Business, Science and Technology гэсэн area-д байгаа гэж хариулсан.


Prints – уран зургийг гэж хэлдэг юм байна. Чөлөөт сонголттой Тавиур дээр Display хийх, мөн Stand-ууд дээр Display буюу номын үзэсгэлэн гаргах ажлыг ажилтан бүр хувааж авч хариуцан хийдэг юм байна. Энэ танхимд 5 Display хийх тавиур байна. Номуудаас сэдэвчилэн, эсвэл staff recommended, бүр уншигчид дөнгөж сая буцаасан номууд, эдгээрээс чөлөөтэй аваад уншина уу гээд хүртэл түрдэг тэргэнцэр дээр ном нь байж байна.


Sheet music – 1 дууны ноттой ч ном байж болно, Олон дууны ноттой ч ном байж болно, 1930-аад оны гэх мэт хуучны нотуудтай sheet music-ийн boх-д хийсэн storage өрөөтэй юм байна.


Хөгжим тавьж, хүмүүс хөгжмийг дарах, сонсох шаардлагагүй гэж Management Group нь үздэг. Мөн энэ номын сангаас хойшоо хөгжмийн сургууль, номын сан байдаг тул энд хөгжим байх хэрэггүй.


Photoshop, Орон сууц, барилгын интерьерын ном энд байна.


4 full time номын санч, 1 нарийн бичиг, нийт 5 ажилтан энэ тасагт ажилладаг. Нарийн бичиг нь checking books, mailing check, helpful, time saver гэх мэт бусад номын санчдынхаа ажлыг хөнгөвчилсөн бүх ажлыг хийж, тайлангаа тасгийнхаа manager –д өгдөг.


Энэ тасгийнхан 7 хоногт 3 цаг Central Hall дахь Information Desk дээр ажиллах ёстой, хэнийг хэзээ ажиллуулахаа manager шийднэ.


Shifting буюу reorganizing-ийн хувьд менежер нь үлдэж, бусад нь солигдож ажиллах юм байна.


Open door policy-тай учраас chief Wilson–той цаг товлоод, имэйлээр харилцаад, уулзая гэсэн үедээ уулзаж чадна гэнэ.


ТВ, радио ярилцлага авъя гээд ирвэл Marketing & Communication-ны дарга Rosswell гэдэг залуугаас зөвшөөрөл авч гүйцэтгэдэг.


Ноднин 300 гаруй номыг DISCARD-д өгсөн, basic price 50 cent, ихэнхдээ бүгд ижил үнэтэй байдаг гэнэ.


Printing & Publications-ийн Judie Cooper нь 7 хоног бүр тараах материалыг авчирч өгдөг, мөн энэ тасгийн нарийн бичиг авчирч нийтэд зориулсан Мэдээллийн 3 гол самбар, Ажилтанууд office дотроо бас 1 самбартай, түүнд мэдээлэл байнга байдаг.


2pm. Social Science and History


Robert Burke, 8 жил энэ тасагт ажиллаж байгаа. Энэ менежерийн ажлын ширээний эргэн тойронд байгаа ажлын ширээнүүдийг лавлаж асууснаар бидний ярилцлага, сургалт эхэлсэн юм.


Ажилтан бүр work desk буюу оффис ширээтэй нь ажлын орчныг бүрдүүлэх, мөн нэг доор байдаг нь teamwork-д бие биенээсээ суралцахад тустай. Аливаад мэргэшсэн хэн нэгэн ажилтан нь бусаддаа mentor буюу хүмүүжүүлэгч болдог.


Ажилчдын мэдээллийн самбарт, Энэ бүтэн сайн өдөр хэн хэн аль тасгуудад ажиллахыг харуулсан Sunday Schedule, Номын сангийн ажилтануудын хэн нь ямар гадаад хэлээр ярилцаж чадахыг харуулсан Staff Language Speakers, Номын үзэсгэлэнгүүдийг сар бүр хэн хариуцаж өөрчлөхийг SSH Book Display Schedule 2010, Ажиллагсадын уулзалтуудын хуваарь Calendar of Library Meetings болон бусад мэдээллийг өлгөжээ. Энэ тасгийн 7 номын санч сар бүр 2, 2 хоёроороо баг болж, Book Display буюу номын сэдэвчилсэн, санал болгосон үзэсгэлэнгүүдийг Үзэсгэлэнгийн тавиурууд, Номын тавиурууд дээр гаргаж, уншигчдын санаандгүйгээр хэрэгцээт номоо олж унших явдал impulse shopping-ийг дэмждэг.


Staff recommended – номын санчдаас санал болгож байгаа, Beyond the News – ТВ, радиогоор ид яригдаж байгаа гэх мэт 8 specific display, on shelfs буюу номын чөлөөт сонголттой тавиур дээр 1 номыг сонгож, хавтсыг наашаа харуулж тавьсан номын үзэсгэлэнгүүд энэ тасагт бий.


Энэ тасгийн номын санч бүр EPFL номын сангийнхаа вэбийн Pratt Picks буланд Унших номуудыг санал болгож ISBN дугаараар нь линк хийж байрлуулдаг, Subject Guides хэсэгт тухайн сэдэвтэй холбоотой байгууллага, үйлчилгээ, мэдээллийн вэбийн линкийг нэмж байдаг. Энэ номын сан нь вэбээ Ektron CMS-ээр удирддаг ба ажилтан бүрт individual works on subject guide боломжыг олгодог.


Номын сангийн үйлчилгээнд Sirsi компаний Unicorn Workflows-ийг хэрэглэж байгаа ч одоо SirsiDynix компанийн Symphony програмыг нэвтрүүлж эхэлж байгаад ажилтан бүр суралцаж ашигладаг.


Perception is reality буюу бодит байдлыг тодорхой болгох үүднээс Үзэсгэлэнгүүдийн номуудыг уншигч авч хэрэглэж болно /Yes, you can check out these books/ гэсэн жижиг бичиг тавьсан.


Research Only гэсэн ялгагчтай компьютер нь 2 цаг ашиглах хязгаартай бөгөөд Grant info-ийг үзэхэд зориулагдсан.


Монголын тухай ямар номууд байгааг асуухад, Modern Mongolian History Books нь DS 798 тавиурт, Эртний Монголын тухай номууд DS 19 тавиурт Конгрессын номын сангийн Call Number-аар байрладагыг надад тайлбарлаж харууллаа.


Бүх travel номуудаа user friendly байхаар бодож нэг доор байрлуулсан.


СД-аудио номуудаа LOC Call Number-ээр ангилдаг.


Энэ тасгийн номын санчид Collection Management Department-даа сар бүр 25 номын нэрийг худалдаж авахуулахаар саналаа илгээдэг, Гадуур их яригдаж байгаа ном каталогт байхгүй бол номын санч бүр recommend хийдэг, ILL-оос асуудаг. Хэвлэлийн газрууд – publisher нь 20 хувь хямдрал үнээр номын санд худалддаг.


Манай нийтийн номын сан schedule anywhere ойлголтыг сурч авах, нэвтрүүлэх цаг болжээ.


3pm. Business, Science and Technology


7 ажилтантай энэ тасгийн номын санч, business specialized librarian Naomi Hafter танхимаа танилцуулсан.


Statistics, Science, Health, Cooking, Military science, Gardening болон бусад тохирох сэдвийн номууд энэ танхимд байдаг.


Specialized shelves буюу тодорхой төрлийн номуудыг тусад нь онцгой тавиуруудад байрлуулж, мөн specialized librarian буюу ямар нэг сэдвээр мэргэшсэн номын санчтай болсноор EPFL нь шинэ төв эсвэл шинэ үйлчилгээтэй боллоо гэж тооцдог. Жишээлбэл энэ тасагт байгаа Business center гэдэгт компаниудын түүх, жижиг бизнес, бизнес төлөвлөгөө хийх гарын авлага гэх мэт бизнес худалдааны бүхий л ном, гарын авлагуудаа нэг доор бусдаас онцгой тавиурт байрлуулж, энэ чиглэлээр нэг номын санчаа мэргэшүүлж чадсанд учир нь байна.


Энэ тасгийн хувьд different display by different specialized librarian хэлбэрээр буюу төрөл бүрийн шинжлэх ухааны номуудтай учраас тэр шинжлэх ухаанаараа мэргэшсэн номын санчид нь тухай сэдвийн номын үзэсгэлэн display-ээ хариуцдаг гэнэ.


Энэ номын санчийн ажлын цагийн хуваарийг харвал, Information desk дээр 7 хоногт 1 цаг, Reference Desk дээр өдөрт 2-4 цаг, Email answering, On the phone, Lunch цаг зэргийг нь цаг минутаар нь тодорхойлж өгчээ.


Information desk дээр 2 номын санч ажилладаг нь safety талаасаа бодож шийдсэн гэнэ.


Нийтийн номын сантай холбоотой хуулиуд ба Strategic Plan FY 2011-2013


Энэ өдрийн орой 17 цагийн үед Wilson-ны өрөөнд очиж,


Central Hall-д тасаг бүр сар тутам Display гаргадаг, ажиллагсадын хэзээ хэн юу хийж байхыг заасан Hourly schedule нь вэбээс харах боломжгүй, харин Daily schedule вэбд байгаа мөн,


Маргааш салбар номын сангууд буюу тухайн бүс нутгийн иргэддээ үйлчлэх зорилготой community libraries-уудыг хариуцсан chief-тэй нь явж brand new, мөн шинэ, хуучин номын сангуудтай танилцах тул 10:30-д ирээрэй гэдгийг асууж мэдлээ.


Монголд номын сангийн тухай хуулийг Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар боловсруулж эхэлснийг би түүнд дуулгаж, улмаар Maryland мужын Нийтийн номын сангийн эрх зүйн баримтуудын эмхтгэл , мөн EPFL-ийн Strategic Plan FY 2011-2013-ийг хэвлүүлж авсан.


http://www.sailor.lib.md.us/MD_topics/lib/MD_PUBLIC_LIBRARIES_08E.pdf


Интернэтээс хайж үзэхэд, Стратеги төлөвлөгөө нь алсыг харж, юуг эрхэмлэж юунд хүрэхээ тодорхойлсон 3-аас доошгүй жилийн алсын баримт бичиг байхад Бизнес төлөвлөгөө нь 1 жилээр хийгдэх ажлуудыг хариуцах эзэнтэй нь жагсаасан бичиг баримт байна.


EPFL номын санг яаж хааж байгааг харлаа


Номын сан 7 цагт тарах байсан тул би яаж номын сан хааж байгааг харж зогсоход, Library will close in 10 minutes гээд радио узелиэр хэлчихэж байна, мөн information desk дээр ажиллаж байсан 1 номын санч нь Computer Commons үйлчилгээний компьютеруудыг нягталж шалгаад дэлгэцийг унтраах, принтерүүдийн цаасыг шалгаж, дуусаж байгаад нь цаас нэмэх ажлыг хийж байв, мөн Facilities-ийн 2 цэвэрлэгээний ажилтан энд тэнд байгаа хог цаасыг түүж, цэвэрхэн ширээг шүршигчээр шүршиж арчиж байгааг, мөн цагдаа-харуулын хувцастай ажилтанууд дотуур явж уншигчдыг гаргаж байгааг, circulation desk-ийнхэн пс-ээ унтрааж байгаа, эхнээсээ ажилтанууд цүнх саваа үүрээд гарч яваа дүр зургуудыг харлаа.


2010 оны 10 сарын 7. Пүрэв


Менежерүүдийн уулзалтын цагаар


Би өглөө очиход Пүрэв гариг бүрт болдог 14-15 менежерүүдийн Managers Meeting уулзалт нь болж байсан. 9-10 цагт болдог гэнэ. Maryland Department-ийн менежер Jeffrey Korman, Arts department-ын менежер Shayna (шайна) нар уулзалтанд байгаа мөртлөө, Humanities тасгийн менежер Ellie, Fiction Department – manager Helen Blumberg нар оролцоогүй байсан. Fiction Department-ын ихэнх номын санчид өвчтэй чөлөөтэй байгаа учраас Helen хуралд оролцох боломжгүй, ажлаа хийж байгаа ба тэрээр бусад Тасгуудаас номын санчдыг эндээ авчирч ажиллуулах арга хэмжээг имэйл бичиж авч байна гэж ярьсан.


Ellie-ийн энгэртээ зүүсэн ажилтаны үнэмлэх-ийг харахад Librarian Superviser II байсан. АНУ-ын номын сангийн хөгжлийн түүхийг харуулсан ном асуухад, Selected Readings in the history of Librarianship гэдэг номыг чөлөөт сонголттой фондоосоо үзүүлсэн.


Ellie-ийн өмнө ажиллаж байсан номын сангийн www.clpgh.org/about вэб хаягаар номын сангийн түүхийг харж болно.


Art department-ын нэг номын санч Librarian II (two) байсан, энэ нь promotion юм. Ажилласан жилээс хамаарч ийм болдоггүй, Need to do a interview. Өөр хариуцлага, өөр цалинтай гэдгийг илэрхийлнэ. Human Resources Department энэ бүхнийг шийдвэрлэдэг. Номын санч хүсвэл ярилцлагад орно.


Ингээд 11 цаг гэхэд нөгөө уулзалт тарчихсан байсан ба Wesley-ийн өрөөнд ороход, намайг тэд хаана явж байна гээд хайгаад эхэлчихсэн байв.


EPFL-ийн салбар номын сангуудыг хариуцдаг chief


Patricia Costello – 25 жил ажиллаж байгаа, Teen librarian-аар ажлын гараагаа эхэлсэн, одоо Neighborhood Library Services буюу салбар номын сангуудын үйлчилгээг зохицуулж байдаг chief юм.


Pratt номын сан 20 орчим салбартайгаар Baltimore хотын иргэдэд үйлчлээд зогсохгүй, Маруланд state-ийн нийт төв номын сангуудын шинэчлэлт, өөрчлөлт, номын сан хоорондын ном солилцоо зэргийг хариуцан ажилладаг юм байна.


Салбар номын сангуудын тасаг буюу Neighborhood Library Services Division нь даргаасаа гадна нарийн бичиг, 2 туслах, нийт 4 хүн ажилладаг. 2 туслах нь тус бүрдээ 10, 10 салбар номын сангуудыг ерөнхийд нь хариуцаж, эндээ ажлын ширээтэйгээс гадна 1 салбар номын сан дээрээ бас ажлын өрөөтэй гэнэ.


Enoch Pratt Free Library Southeast Anchor Branch


Энэхүү Southeast Anchor Library нь 2007 оны 5 сард шинээр баригдаж ашиглалтанд орсон, нийт 80000 нэрийн номтой, 2 давхар барилгатай, 19 full time болон part time номын санч ажилладаг номын сан. 1-р давхартаа Adult Fiction, Café, Check-out/Library Cards, Children’s Department, Copier, DVD’s, Information, Magazines&Newspapers, Meeting Rooms, New Books, Restrooms, Stairs, Story Room, 2-р давхартаа Audio Books, Computer Center, Conference Room, Copier, Group Study Rooms, Information, Large Print Books, Nonfiction, Quiet Study room, Reference, Restrooms, Spanish Collection, Staff Offices, Stairs, Teen Department нь байрласан зохион байгуулалттай.


Номын сангийн хаалгаар ороход алдартай зохиолчын номын үзэсгэлэн угтаж авсан. 2-р давхарт салбар номын сангийн менежер, мөн энэ номын сан дээр оффистой Patricia-ийн 1 туслах нар угтаж авч, ажилчдын мэдээллийн самбараас 10 сарын 3-16 өдрүүдийн Sign in/out sheet, Hourly Schedule, Enoch Pratt Free Library-аас гаргадаг Administrative Bulletin, Commonly Used Abbrevations, Baltimore county Public Library-аас гаргадаг Branching out сэтгүүл, Ажиллагсадын ямар хэлээр ярих, унших чадвартайг тодорхойлсон хүснэгт болон бусад мэдээллүүдтэй танилцав.


Information гэсэн номын тавиур, компьютер төлбөргүй ашиглах Computer Center, Job and Career Resources, Small Business Collection бүхий намхан өргөн тавиурууд, цонхны тавцангийн доод хэсгээр 2 эгнээ тавиурт байрлуулсан Travel books зэрэг нь төлөвлөлт, зохион байгуулалт маш сайн хийгдсэнийг илэрхийлж байна.


Check out хэсэгт тусдаа тавиурт байрлуулсан уншигчдын захиалсан номууд, ном бүрт уншигчдын нэрний эхний 4 үсэг, бүртгэлийн дугаарын 4 тоог хэвлэж номын нуруунд тааруулж ороосон байна, мөн номын сан хоорондын солилцоогоор явж байгаа номуудыг байрлуулсан outgoing items гэсэн бичигтэй тэргэнцэр зэргийг харж, ойлгохыг хичээв. Уншигч нь номоо онлайнаар захиалаад, номын сангаас ирж авах үед уг захиалгын номыг бэлтгэн тусдаа тавиурт байрлуулсан нь монголд эхлэх ёстой л үйлчилгээ байлаа.


Энэ салбарт төв номын сангаас ирсэн ном бүрт Enoch Pratt Free Library гэсэн үгтэй баркодон дугаар арын хавтасны ард талд наагдсан, Enoch Pratt Free Library гэсэн үг бүхий тамга номын хуудаснуудын дээд талд дарагдсан, мөн дотор хавтсанд үггүйгээр баркодон дугаар хэвлэгдэж наагдсан, арын хавтасны дотор талд RFID tag нь наагдсан байдаг бол, салбар өөрөө арын хавтасны дотор талд номыг хүлээж авсан өдрийг бичиж Салбарын тамгыг дарж, улмаар NEW гэсэн бичигтэй цэнхэр бөөрөнхий label нааж, New Books display буюу Шинэ номын тавиурт 3 сар байрлуулдаг гэнэ.


Хүүхдийн номын үзэсгэлэнгийн display тавиур дээрх номуудын ард талд уг номын нэр болон If you see this sheet, item is in use. Please, return item at front desk after use. Thank you гэсэн бичиг тавигдсан байгаа нь бас л уншигчтайгаа эелдэг харилцаж байгаа, үйлчилгээгээ хялбаршуулсан арга техник болжээ. Хүүхдийн хэсэгт nonfiction номууд нь ангилалаар, fiction номууд нь төрлийн дагуу тавиурт байрлагджээ. Энэ номын сан гадна талдаа цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар эхлэлийг тавьж, мод тарих, сандал байрлуулах тохижилтын ажлуудыг хандив тусламжаар хийжээ.


EPFL-ийн интернэтээс болон компьютераас хэвлэхэд эхний 5 хуудас төлбөргүй, нэмэлт хуудсууд 10 центийн үнэтэй.


Enoch Pratt Free Library Orleans Street Branch


Энэхүү салбар номын сан нь Даваа 12-17:30, Мягмар, Пүрэвт 12-20, Лхагва 10-17:30, Бямба 10-17 цагуудад ажиллаж, харин Баасан, Ням гаригт амардаг нь аргагүй л орон нутгийн иргэдийнхээ онцлогт цагийн хуваариа тааруулсан болов уу гэлтэй.


Үүдэнд уншигчийн картандаа мөнгө байршуулдаг APM machine-ыг харлаа.


Шинэ номын display нь орж ирж байгаа хаалганы дэргэд байрлаж, сар бүр ямар ном худалдаж авах хүсэлтэй байгаагаа Collection Management Department руу илгээдэг, шинэ номоо хялбар танихын тулд жижиг өнгийн дугуй тэмдэг наадаг байснаа өөрчилж, NEW гэсэн үгтэй өнгийн label хэрэглэх болсон.


14 public computer-тай ба 30 минут, 1 цагаар ашигладаг, Youtube гэх мэт multimedia stream өгөгдөл болон бүх төрлийн вэбийг үзэх боломжтой байхад,


24 компьютертай сургалтын өрөөтэй, сургалтын компьютерууд нь зориулалтын дагуу л ашиглагддаг болохоос чөлөөт цагийн вэбийг үзэх боломжгүй байдаг.


Хүүхдэд зориулсан 1ш Learning Station-тай ба энэ компьютер дээр ашиглаж болох сургалтын програмуудаас бусад бүх зүйлийг ашиглах боломжгүйгээр системийг түгжсэн байна.


Children (0-11нас), Teen буюу Young Adult (12-17), Adults (18-аас дээш насныхан) гэж үйлчлүүлэгчдээ насаар нь ангилж, номын фонд, үйлчилгээгээ төрөлжүүлсэн байна.


RFID технологийг 5 номын санд нэвтрүүлсэн байгаагийн нэг нь энэ номын сан юм байна.


Meeting room supplies буюу Уулзалтын өрөөнд ашиглагдах цаас, самбарын үзэг бусад шаардлагатай бичгийн хэрэгслэлүүд, programs дээр ажилладаг багш нарт зориулсан Wide Angle, мөн high school-ийг төгсөөгүй иргэдэд зориулсан JED class-ийн өрөөтэй.


City Health Department-тай хамтарч Baltimarket гэдэг хүнсний ногооны захиалга авах, хүргэж өгөх онлайн худалдааны үйлчилгээг саяхан эхлүүлсэн.


Энэ салбар номын сан нь facilities нь төв номын сангаас хангагддаг ба 1 full time /6am-2pm/, 1 part time – contracter ажилтантай ба долоо хоногт тодорхой цагуудад ирж ажилладаг гэнэ.


Компьютер, техникийн үйлчилгээг хангадаг Systems department нь Төв номын сангаасаа хийгддэг.


Номын сангийн гадна талаас номоо шургуулж хийж буцаадаг Book Return жижиг цонхоор орж ирсэн номыг тосож байгаа төмөр сав нь буцаагдаж байгаа номын тоо, жингээр пүрш нь доошоо түлхэгддэг ба аюулгүй байдлыг хангасан бетон ханатай жижиг өрөөг номын сандаа барьжээ.


2010 оны 10 сарын 8. Баасан


EPFL-ийн дадлага дуусч, талархалаа илэрхийллээ


Би Баасан гаригт Pratt номын сан 10 цагт хаалгаа нээх ч, ажиллагсад нь 9 цагт ажилдаа ирж ажиллагсадын хаалгаар ордогыг мэдэх тул, эртхэн очиж нөгөө Maryland Department, Art department-ийн менежерүүдэд ил захидлаа өгөх, улмаар chief-ууд Wesley, Patricia нарт талархсанаа илэрхийлээр 8:40-д гэрээсээ гарлаа.


Эртхэн очсоны үр дүнд Maryland Department-ийн Jeff Korman-тай харуулын дэргэд тааралдаж, өрөө рүү нь хамт явж, 1880-аад оны Маруланд мужын газрын зургийг эх зургаас нь хуулбарлан зардаг, мөн хийж өгдөг газрын зургийн сав нь тусдаа үнэтэй байдаг, эрхэм зочиддоо бэлэглэдэг тэр үнэт бэлгийг гардан авч, түүний өрөөн орхисоноо мэдээгүй 1990 оны Pratt номын сангийн plan, миний тэмдэглэл зэргээ Jeff-ээс авч, баярласнаа илэрхийлээд, Монголд аялалын багаа бүрдүүлэн аялахыг хүсч, Урлагийн тасаг руу очиж, менежер Shayna-д ил захидлаа бичиж өгч, Wesley-ийн өрөөнд орж талархалаа илэрхийлж, Газрын зурагтай болсноо харуулж, өчигдөр салбар номын сангуудаас төлөөлөл болгон 2 номын санд зочилсноо ярьж, дахин өөр салбарт бензин тос, цаг зав үрэн очих шаардлагагүйгээ Салбарууд хариуцсан chief Patricia-д хэлснээ ярьж, тэрээр надад Pratt номын сангийн 2011-2013 оны стратеги төлөвлөгөөнөөсөө эхний хэдэн нүүрийг хэвлэж өгч, би түүний sand box-ийг орлодог тоглоомын нь зургийг авч, мөн Монголд Patricia, Jeff нарын хамт group tour болон очихыг урьж, өрөөнөөс гарсан. Дээшээ 3-р давхарт гарч, Patricia-ийн өрөөнд үүдэнд нь очиж кноп дарахад хаалганы түгжээ нээгдэж, дотогш орж нэг assistant эмэгтэйтэй нь нөхөрсгөөр мэндэлж байхад, chief өрөөнөөсөө гарч ирж, goodmorning хэмээн мэндэлж, би таны өчигдөр намайг өдрийн хоолонд урьж, машинаараа үйлчилж, салбар номын сангуудтайгаа танилцуулсан явдалд дахин талархаж, хүндэтгэлээ илэрхийлэхээр ирлээ гэж, амжилт хүсээд, Монголд эгчтэйгээ, Wesley нартай аялалын баг бүрдүүлж очихыг урьж, өрөөнөөс гарахдаа 10 сарын 11 өдөр тохиох Columbus Day, October 11, 2010 өдрийн нийт 5 номын санд болох 9 сургалтын хөтөлбөр, танилцуулгыг EPFL-аас бэлтгэж хэвлэсэн байгааг харж, авлаа.


Ингээд доор 1-р давхарт байгаа Pratt WiFi Cafe-д сууж интернэт ашиглаж байгаад, Information Desk дээр Susan хуваарийнхаа дагуу ирж ажиллаж байгааг нь хараад, очиж ярилцах үед хатагтай Judith C. Cooper гаднаас ирж байгаа хүмүүстэй уулзахаар ирэх үедээ намайг харж, уулзах цаг гаргахаа амлаад явсан юм.


11am. Publications&Programs тасгийн менежертэй азаар уулзлаа


Тэрээр 11 цагийн үед буцаж ирээд намайг өрөөндөө дагуулж аваачиж, өөрийн тасгийн үйл ажиллагааг танилцуулсан юм.


Operating support including printing нь 2009 онд 200000 ам доллар байсан байх, энэ бүх мөнгө private money юм. Номын сангийн өдөр тутмын үйл ажиллагаа нь public money юм. Бид аливаа тараах материал, сонин сэтгүүлээ дан ганц private money-аар хийдэг гэдгээ онцолж байлаа. 2 сар тутмын Compass гэдэг номын сангийн сэтгүүл хэвлэгддэг.


Өнөөдөр өглөө номын сан яаж үйлчилгээгээ эхлэж байгааг Ажиллагсадын арын хаалгаар 1 цагийн өмнө орж ирж, Pratt WiFi cafe-д сууж байгаад харж байхад, иргэд Усны урсгал шиг орж ирж байсан гэхэд тэрээр өнөөдөр бас онцгой өдөр, Хотын Health Department-тэй хамтарч flu shoot – vaccination хийх арга хэмжээг 2-р давхарт зохион байгуулж байгаа гэж хариулсан.


Computer commons болон Үйлчилгээнд хэрэглэгдэж байгаа цаас зэрэг нь Supply department-аас хангагддаг.


Энэ хүн coordinator of Printing&Publications&Programming ба энэ тасагт түүнээс гадна 1 нарийн бичиг, 2 graphic artists, 1 assistant, 1 printing technician, ½ printshop ажилтантай юм байна. Programming нь for adults –д зориулагдсан байдаг ба Хүүхдийн programming нь энэ тасагт хамаардаггүй гэнэ. 1 график дизайнер нь bachelor degree, assistant нь бас bachelor degree-тэй гэнэ. Номын санчийн мэргэжлээр биш.


Энэ тасгийн Programming-ийн ажил нь эхлээд Тасгийн эрхлэгч Cooper нь Номын сангийн вэб систем Ektron CMS400.net, a Content Management System, дээр нь товч агуулга, мэдээлэл оруулснаар эхэлж (Programming-Film program-Calendar Item), улмаар Web department-ийнхэн Зураг нэмж амилуулж, Graphic designer нь вэбээс мэдээллийг авч цаасан дээр ямар байхыг загварчилж, Printshop руу шилжүүлдэг, заримыг нь Гэрээ бүхий хэвлэлийн газраараа хэвлүүлдэг.


Web department нь бас central hall-д байгаа e-Sign-ийг бас хариуцдаг.


Хүн бүр Вэб дээрээ тулгуурлан ажлаа хийж, тэр нь вэб хуудасны агуулга болон өргөждөг юм байна. Вэб нь marketing, communication-ны хэрэгсэл боловч энэ номын санд e-workdesk болж team work болж чаджээ.


Printing/Publications/Programming тасаг нь Web-ийн тасагтай хамгийн ойр ажилладаг. Учир нь вэбийн агуулгыг бид бүрдүүлдэг учраас.


Cooper намайг Web тасгийн менежер Xiaoyu Zhou /шио ю/ -тай танилцуулж, би энэ хүн намайг чамтай танилцуулж өгч байгаад би баяртай байна гэдгээ хэлж, танай вэбийн тасаг бол Programs&Publications-ийн чухал тасаг гэдгийг хэлж, яагаад чухам Ektron-ыг хэрэглэдэгийг нь тодруулж асуухад тэр залуу эмэгтэй pay money, more functions, more useful, өмнөх менежер нь Ektronыг сонгосон байсан гэдгийг хэлсэн. Central Hall-д байгаа Digital Sign нь Ektron-ны 1 page эсэхийг асуухад, тэр мэдээлэл нь TightRope-ийг ашиглан зохион байгуулагдсан, RSS feed-ээр мэдээлэл нь шинэчлэгддэг болно гэж танилцуулсан. http://www.trms.com/signage


Энэхүү гарын авлагаа бэлтгэж байх явцад Maryland’s Public Information Network SAILOR-ийн вэбийг үзэж яваад, http://www.sailor.lib.md.us/sailor/staff_dir.html хаягнаас


Web Management Department


- Xiaoyu Zhou, Web Manager


- Sean McGuire, Programmer


- Bernadette Wooden, Office Assistant гэж олж хараад, EPFL-ийн вэб тасгийн менежер, хятад бүсгүй SAILOR гэсэн энэхүү том нэгдсэн системийн ажилтан болохыг харж, ийм төрлийн бүтцийг лавлаж ойлгох цаг нэгэнт болсноо ойлголоо.


Буцаж хатагтай Cooper-ийн өрөөнд орж ирж, баярласнаа илэрхийлж, гарахдаа өглөө гол хаалганы урд талын Display дээр тараах материалыг байрлуулж байсан ажилтан ажиллагсадад тараах материалыг өрөөнөөсөө тарааж өгч байгааг анзаарч, мэндлээд, гарах хаалгыг заалгаж 12 цагийн уулзалт руугаа гүйлээ.


12noon. LBPH номын сан дээрх дадлага эхэллээ


Jill Lewis – branch chief


12 цагт Maryland State Library for Blind and Physically Handicapped (LBPH) номын санд орж ирлээ. Энэ номын сангийн захирал эмэгтэй Jill-ийн өрөөнд орж, цүнх саваа тавиад, намайг угтаж авахаар хамтдаа бэлтгэсэн өдрийн хоол бүхий том уулзалт/ сургалтын өрөөнд орж ирсэн.


Тус номын сангийн 20 орчим ажиллагсад оролцсон, сард 1 удаа ингэж хамтдаа сууж бэлтгэж ирсэн, хамтдаа бэлтгэсэн хоолоо идэх дуртай, энэ номын сангуудын санхүү хүнд байгаа үед бие биедээ дэм урам, хүч өгдөг учраас ингэж өдрийн хоолоо идэх дуртай гэнэ.


Энэхүү сургалт/уулзалтын өрөөний хананд Мэриландын хараагүйчүүдийн сургуулийн оюутануудын бүтээлүүдийг Textured Feelings нэртэй байнгын үзэсгэлэн болгож өлгөжээ. Maryland Institute College of Art (MICA)-ийн багш нар, MD School for the Blind-ийн оюутанууд хамтдаа оролцож, улаан ба шар (нийлбэл orange), шар ба цэнхэр (green), цэнхэр ба улаан (purple) гэсэн өнгүүдийг ашиглахаар 3 бүлэг болж, бүлгүүдийн оюутан бүр 2x2 feet gessoed masonite дээр өөрсдийн бүлгийн хамаарах улаан өнгийг элс, the yellow a white modeling paste, цэнхэр өнгийг будаатай хольж энэхүү бүтээлүүдээ хийжээ.


Захирал нь намайг танилцуулж, улмаар би энэ хотод ямар зорилгоор ирсэн, өнгөрсөн өдрүүдэд юу үзэж харж сурав, энэ захирал эмэгтэй дэмжлэг, туслалцаатайгаар энд ирсэн зэргээ хэлж, баярласнаа илэрхийлсэн.


Хоолны үеэр хавч бол эндэхийн уламжлалт хоол хүнсний нэг гэдгийг сонсож, бас амталж үзлээ.


Хоолны дараа Jill-ийн өрөөнд буцаж орж ирж, миний хөтөлбөрийг танилцуулж, бага зэрэг өөрчлөлтийг ярилцаж зөвшилцөөд, ирэх Баасан гаригийн үдээс хойшоос хойш Би өөрөө бие даан Вашингтон ДС орж, 2-3 уулзалт болбол хийж, улмаар Даваа гаригт нь нисэж чадахаа хэлж, санаа зоволтгүй гэдгээ хэллээ. Таны дэмжлэг туслалцаа хангалттай болсон шүү гэдгийг хэлсэн.


Тэр номын сангийн удирдлагын бүтцээ танилцуулж, 2009 оны тайлан, бусад танилцуулга мэдээллийг өгч, улмаар Ажлын ширээг зааж өгч, номын сангийнхаа газраас дээших 2 давхар, газраас дооших 3 давхараа танилцуулж, эцэст нь нарийн бичиг Shawnta-аасаа зохих зааварчилгаа авахыг хүсээд уулзалт дууссан.


Балтимор хот дахь Maryland State Library for the Blind and Physically Handicapped (LBPH) номын сан нь Конгрессын номын сангийн National Library Service for the Blind and Physically Handicapped болон Maryland State Department of Education-ийн Division of Library Development and Services-ийн зааварчилгаа удирдамжаар Мэрилэнд мужын all eligible иргэдэд номын сангийн үйлчилгээг хүргэдэг Regional Library байгууллага юм байна.


Номын сангуудад байдаг Trustee нар нь more advisory үүрэгтэй, харин Friends нь bring money to library үүрэгтэй гэнэ. Энэ LBPH номын сангийн Friends нь digital recording studio байгуулахад 68 сая долларыг олохоор зорьж байгаа.


Ямар албан тушаалд ажилладагаас хамаарч Hourly Scheduling-ийн хуваарь нэр нь орж, 7 хоногт 3-4 цаг бусад ажлын байруудад ажиллахаар төлөвлөгддөг.


Нарийн бичиг Shawnta R.Wilson нь 29 настай, 1999 онд high school төгссөн, энэ номын санд нарийн бичгээр 2 дахь жилдээ ажиллаж байгаа. Extra hours-аар цуглуулж амралтандаа нэмж болдог.


Сар тутмын Circulation statistic, уншигч машинууд буюу Machines-уудын circulation, Reference statistics (Walk-in, Telephone, Virtual-AskUsNow, Email to reference гэх мэт), Application буюу хэрэглэгчийн бүртгэл, Reception Desk Statistics гэх мэт Excel файл дээрх Номын сангийн үйлчилгээний Тайлангуудын 16 файлуудынх нь тухай яриулсан. Бүх хариуцсан ажиллагсад тайлангаа Excel дээрх хүснэгтэнд бөглөсөн байх ёстой. Бөглөсөн эсэхийг нь нарийн бичиг давхар харж байдаг.


Tyson-ны бэлтгэсэн Flyer (1 нүүр зарлал, мэдээлэл) эхийг Shawnta-аас 900 хувь хэвлэх команд өгч байв.


LBPH номын сан хэрхэн зохион байгуулагдсан


Jill-ийн танилцуулгаас Maryland мужын Department of Education яам нь Division of Library Development and Services гэсэн алба нэгжтэй бөгөөд энэ нэгжийн дарга нь Assistant State Superintendent албан тушаалтай Irene M. Padilla юм. Энэ хүний удирдлага доор LBPH-ийн захирал буюу Branch Chief албан тушаалтай Jill Lewis болон Public Library and State Networking Branch-ийн branch chief Daria Parry нар ажилладаг. LBPH нь ийм удирдлагын шууд бүтцээрээ State түвшний номын сан болдог. http://www.lbph.lib.md.us/


Энэ номын сангийн бүтцийн схемээс харахад chief-тэйгээ нийлээд 16 ажилтаны нэрс байна. State regulation-аар Security, Reception, Cleaning, Maintenance зэрэг facilities нь гэрээт байдаг. Манай хотын нийтийн төв номын сан цалингийн зардлаа хэмнэх болон бусад зорилгоор харуул хамгаалалтын компанитай гэрээ байгуулж ажиллаж үзсэн, тэр үед олон хүндрэл гараад больсоныг ярихад, Jill бид гэрээт үйлчилгээнд их мөнгө төлдөг гэж байсныг дэлгэрэнгүй судлаж үзэх хэрэгтэй гэж бодогдсон.


2010 оны 10 сарын 9. Бямба


Номын сангийн хэрэглэгчдийн Технологийн бүлгийн уулзалт


Сар бүрийн 2-р Бямба гаригт энэ номын санд хэрэглэгчдийн 2 уулзалт-сургалтыг зохион байгуулдаг юм байна. Энэ удаагийн Technology User Group-ийн уулзалт LBPH номын сангийн 1-р давхарт байрлах сургалтын өрөөнд 10 цагт эхлэв.


Энэ технологи танилцуулах уулзалтыг LBPH номын сангийн ажилтан Jerry удирдан хөтөлж, мөн ярилцлагын үед аудио бичлэг хийж байв. Оролцогчид өөрсдийгөө танилцуулж, Carmelo гэдэг залуу 2 баркод scanner-ийг харьцуулж судалснаа ярьсан. http://www.envisionamerica.com-ийн idMate Omni баркод уншигч нь 2Gb санах ойтой, 1.5 сая бүтээгдэхүүний танилцуулгыг агуулсан. Барааны шошго дээрх UPC кодыг уншаад, тухай барааны танилцуулгыг ярьж өгч, хараагүй хүмүүст тусалдаг тусгай зориулалтынх юм байна.


Ийм тусгай зориулалтын баркод уншигчууд нь Single line scanner биш, Omni directional scanner учраас барааны UPC зураасан кодыг аль ч талаас нь яаж ч уншуулсан зөв таньдаг. Closed database system учраас баазыг шинэчлэх ажил 6 сар тутамд хийгдэж, интернэтээс татаж авч нэмэх боломжтой.


Methodology Fusion Scanner /barcodegiant.com/ нь 215 долларын commercial бүтээгдэхүүн бөгөөд USB-ээр холбогдож, интернэтэд холбогдож 2 эх сурвалж (product presentative, google)-аас мэдээлэл авч, ярьж танилцуулж чаддаг.


Chicago-ийн залуучууд өөрсдийн үүсгэсэн мэдээллийн сан дээрээ үндэслэн барааны UPC баркодоор нь бүтээгдэхүүний танилцуулгыг гаргаж харуулдаг www.directionsforme.org вэбийг үүсгэсэн. Энэ вэбээс гадна www.google.com, www.netgrocer.com вэбүүд ч бас аливаа бүтээгдэхүүний талаарх мэдээллийг UPC кодоор нь хайлт хийж үзүүлдэг.


Энэ уулзалт-ярилцлагыг Skype эсвэл DVC-ээр монголын хэрэглэгчидтэй холбож, оролцох хэрэгтэй юм байна гэж би саналаа хэллээ. Хананаас авсан түр тогны уртасгагч залгуурыг далдалсан хар хатуу далдлагч нь манайд хэрэгтэй зүйлийн нэг байна.


Номын сангийн хэрэглэгчдийн Book Club-ийн уулзалт


Уулзалтанд машин шиг мотортой тэргэнцэртэй өндөр настан ирж оролцож байв. Уух цай, нарийн боов авчирч тавиад ширээ тойрч суугаад, өмнө төлөвлөсний дагуу Edgar Alan Poe-ийн Ghost-ийн тухай номоос уншсанаа ярилцаж эхэлсэн. Номын доторх шүлэг, илүү аймшигтай хэсгүүд гэх мэтийг ярилцсан.


Дараагийн уулзалтаа The Girl with Dragon Tattoo номыг ярилцах болсон.


Би уулзалт ярилцлагын төгсгөлд Монголын домог ярианы англи хэл дээрх номоос Нарны тухай домог уншиж өгч, улмаар Монголын нүүдэлчин амьдрал ахуй нь нар, сар, тэнгэр, цаг агаараа шинжиж нүүдэл, суудал, мал маллагаагаа эрхлэн явуулдаг амьдралын туршлагатайг ярьсан.


MTA Maryland буюу Мэрилэнд мужын тээврийн газрын Mobility гэсэн машиныг урьдчилан захиалж, энэ уулзалтуудад ирэх хүмүүсийг тээвэрлүүлдэг боломжтой гэнэ.


2010 оны 10 сарын 10. Ням


The Walters Art Museum


Улаанбаатар хотын зүүн дөрвөн замд байрлах Олон улсын Оюун ухааны музейг үндэслэн байгуулагч Түмэнөлзий гуай, Ийм музей дэлхийд 2-хон байдаг. Нэг нь АНУ-д, нөгөө нь манай музей гэж танилцуулж байсныг санаж байна.


Аргагүй л Балтимор хот дахь The Walters Art Museum нь АНУ-д байдаг нь бололтой гэж би бодлоо. 1819-1894 онуудад амьдарч байсан William T.Walters гэдэг эрхэм liquor trade болон East Coast railroads-ийн бизнестээ амжилт олж, 19-р зууны Европын уран зураг /painting/, Азийн урлагийн бүтээл /arts/-үүдийг худалдан авч цуглуулж байжээ. Түүнийг нас барсны дараа хүү Henry (1848-1931) аавынхаа бизнес болон цуглуулгыг үргэлжлүүлж, хувийн маш их цуглуулгатай америкчуудын нэг болсон. 1931 онд Henry 22000ш цуглуулгаа Балтимор хотын удирдлагад шилжүүлэн “энэ бүхнийг олон нийтэд хүртээмжтэй болгоно уу/for the benefit of the public” гэж өгснөөр The Walters Art Museum байгуулагдаж, өнөөдөр дэлхийд танигдсан cultural institution болсон.


Энэ музейн нийт үндсэн үзмэрийг үзэхэд төлбөргүй, гэхдээ музей Тусгай сэдэвчилсэн үзэсгэлэнг бэлтгэж төлбөртэй үзүүлдэг 1 танхимтай, музейн шинэчлэлтэнд шаардлагатай хөрөнгийг хандивлагч, гишүүнчлэлийн аргаар болон бусад менежментээр цуглуулж, бүтээж чаддаг нь дурсгалын бичээсүүдээс тод харагдаж байлаа.


Музейд ороод өөртөө үйлчилж, 25-тын зоосоор ажилладаг SafeMat-ийн Locker –т цүнхээ үлдээж цоожлоод түлхүүрийг авч /гарахдаа цүнхээ авах үедээ 25-тын зоосыг Locker нь буцаагаад гаргаад өгчихнө/, 1-р давхарын Лоббу танхимд байгаа ArtCart, Visitor Services Desk-ийн ажилтанууд, эсвэл сайн дурын ажилтанаас зөвлөгөө авч, музейн хэвлэмэл танилцуулга, зааврыг авч, мөн 19th Сentury Artcart гэж нэрлэсэн Drawing kit-зургийн хэрэгслэлийг аван, Graham Auditorium-д орж музейн тухай 15 минутын товч киног үзэж, 1-р давхарт байрлах үзэсгэлэнгийн танхим дахь саяхан нээгдсэн Төлбөртэй сэдэвчилсэн үзэсгэлэнг үзэх, Exhibition Store-өөс оюун ухааны тоглоомууд болон музейн нэр бүхий бараануудаас худалдан авах боломжтой.


Газраас дээш 5 давхар, доош 1 давхар барилгын 5-р давхарт Library/Staff Offices (by appointment only), 4-р давхарт 19th Century Art, 3-р давхарт The Medieval World, Manuscipts Gallery, Renaissance and Baroque Art, Art of the Ancient Americas, Asian Art, Islamic Arms and Armor, The Knights’s Hall, 2-р давхарт The Ancient World, European Art, Sculpture Court, 1-р давхарт Main Entrance, Visitor Services, Special exhibition Gallery, Graham Auditorium /upper entrance/, Museum Store, Museum Café, Charles Street Exit, Доод давхарт Family Art Center, Graham Auditorium /lower entrance/ байрласан энэ том музейд олон цаг өнгөрөөж, бүх үзэсгэлэнг төлбөргүй үзэж байгаадаа баярлаж, мөн ийм зүйлийг бүтээж, иргэдийн мэдээллийн эрэлт хэрэгцээг хангаж байгаад, энэ том байгууламжийн урсгал зардлыг дэмжигч олны тусламж, хандиваар хэрхэн явуулж байгааг судлан үзэх, ийм орчныг Монголдоо бий болгох хүсэл тээн алхаж явлаа.


Энэ музей нь Enoch Pratt Free Library болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж, олон нийтэд зориулсан төлбөргүй төрөл бүрийн хөтөлбөрүүдийг явуулдаг гэнэ. Тун удахгүй EPFL-ийн Central Library болон салбар ноымн сангуудад to Wick Fun at the Pratt нэртэй арга хэмжээ, үүнд үзэсгэлэн, уралдаан тэмцээныг 10 сарын 25-30 өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэж, энд тэндгүй, зарлалыг байрлуулсан байв.


Salamander Used Book Shop


Энэ хотод хэд хэдэн used буюу манайхны хуучин номын худалдаа бүхий дэлгүүрүүд байдгийг газрын зургаас, танилцуулгаас, гудамжаар алхаж байхдаа олж хараад энэхүү дэлгүүрийг зорьж орлоо.


Номыг дэлгэж байрлуулсан төрөл бүрийн загвартай модон тавиуруудад нь уг дэлгүүрийг донжтой болгожээ.


Америкт зөөлөн хавтастай уран зохиолын номуудыг хуучин номын дэлгүүрээс 1 доллараар, бусад төрлийн номуудыг үндсэн үнээс нь 50-70 хувь хямдаар худалдан авч болох юм байна, тэр бүү хэл хайж байгаа ном нь тухайн дэлгүүрт байхгүй бол номын захиалгаа өгч, олуулж авах ч боломжтой гэнэ.


2010 оны 10 сарын 11. Даваа


Columbus Day


Columbus Day - энэ өдөр сургууль хичээллэж байна, харин Номын сан, Банк гэх мэт байгууллагууд хааж, Сургалтын өдөр болгон тэмдэглэж, ажиллагсаддаа төрөл бүрийн сургалтуудыг явуулдаг гэнэ.


EPFL дээр 5 location-д 9 programs буюу 9 сургалтыг 5 номын сангууд дээр Ур чадвараа нэмэгдүүлж, CE credits-ээ цуглуулцгааж, collaborate with staff members гэсэн уриатайгаар зохион байгуулахаар төлөвлөж, SD&T-ийн Renee Gurovich, Lisa Kenyon нартай training@prattlibrary.org хаяг, болон утсаар бүртгүүлэх тухай, мөн хэзээний аль сургалтанд оролцох хүсэлтэй байгаагаа supervisor нартайгаа зөвлөлдөх хэрэгтэйг сануулж бичсэн танилцуулгыг олж уншлаа.


Baltimore Montessori public charter school at Mildred Monroe


Энэ сургуульд миний байгаа айлын охин нь суралцдаг ба ангид нь очиж Монголынхоо тухай танилцуулга өгөх боломжтой гэдгээ өмнө ярилцсаны дагуу өнөөдөр хуваарьт өдрөө ээж, охин хоёртой хамт очлоо.


Өчигдөр энэ ангийнхан Монголын тухай багштайгаа ярилцаж, тодорхой мэдээлэл авсан байжээ. Би Монгол улсын нийслэл Улаанбаатар хот, Сүхбаатар жанжин, Гадаад паслортаа үзүүлж, нүүдэлчин амьдралын тухай товч ярьж өгөөд, улмаар Цэцэн бэр тоглоомыг яаж хийдэг, тоглодогыг танилцуулж, та бүхэн миний ярьсан мэдээллийг толгойдоо тогтоож авах чухал шүү гэж анх хэлсэнийхээ дагуу Монгол улс хэдэн аймагтай вэ гэсэн асуултанд зөв хариулсан сурагчид ил захидал өгч, ангид нь Цэцэн бэр тоглоом бэлэглэж, талархалаа илэрхийлсэн.


Сургуулийн ханан дээр Great Kids, Great Schools гэсэн уриаг бас хадсан байгаа нь Балтимор хотын нийт сургуулиудад харагдаж байсан.


Couch surfer Mrs. Jean-ны гэрт зочлов


Номын санч эмэгтэйн гэрт зочилж очиж, ажил мэргэжлийн нь тухай ярилцах хүсэлтэй байсан тул, аялагчдыг орон нутгийн иргэдтэй холбож өгөхөд зориулагдсан www.couchsurfing.org вэбийн тусламжтайгаар Балтимор хотын каучсөрпер, номын санч Jean-тай холбоо барьж, тус вэбээр харилцаж, улмаар гэрт нь зочлох зөвшөөрөл авсан байсан. Ингээд хаягаар нь алхаж, гэрт нь очлоо.


Монгол улсаас зочин ирнэ хэмээн халуун дотноор угтаж, борш шөл чанаж бэлтгэсэн Jean-ны row house-д ирж, гутлаа үүдэнд нь тайлж дотогш орсон. Энэ эмэгтэй номын сангууд төсөв хөрөнгө нь танагдаж, номын санчдаа халах үед ажлаасаа гарч, улмаар массажистын сургалтанд сууж, одоогоор Washington D.C.-д массажийн ажил хийж байгаа гэнэ.


Би Балтимор хот дахь дадлага амжилттай явагдаж байгаа болон Монгол улсынхаа тухай, Гэр бүлийнхээ тухай, Каучсөрпингд 2008 оны 7 сард элсэн орсон тухайгаа болон Балтимор хотоос Washington, D.C. руу ямар галт тэргээр хаанаас явдаг талаар ярилцаж, улмаар би Цэцэн бэр тоглоом, Ил захидал бичиж өгч, Jean надад урьдчилж худалдаж авсан галт тэрэгний билетнээсээ, зөгийн аж ахуйн тухай Beekeeping ном бэлэглэж, танилууд болсондоо баяртай байгаагаа илэрхийлж, дахин уулзахын ерөөл дэвшүүлцгээлээ.


2010 оны 10 сарын 12. Мягмар


8-9 цагт цагт Jill-ийн өрөөнд Library Administration сэдэв


Өглөө 8 цагт LBPH номын санд очиж, цагаа тэмдэглэж, Jill-ийн өрөөнд орж, өчигдөр уржигдар хэрхэн өнгөрүүлсэнээ ярьж, Номын сан Jean-ны гэрт очиж массажын ажил нь Хараагүй хүмүүсийн ажлын байр болж байгааг, номын сангийн Бямба гаригийн уулзалт зэргийг хэлж, номын сантай хамтран ажиллах боломж түүнд байгааг хэлсэнээ ярьсан. Мөн Баасан гаригт Jill-ийн өгсөн танилцуулга, материалыг уншиж танилцсанаа хэлж, дундаас нь тодруулах зүйлүүдээ асууж, тэмдэглэж, өчигдрийн зургаасаа үзүүлсэн.


Jill надад LBPH номын сангийнхаа 2008 оны Superintendent’s Advisory Council Report буюу тус номын сангийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, зөвлөсөн баримт бичгийг танилцуулж, LOC NLS-ийн Web-Braille онлайн үйлчилгээ, уншигч бүртгэхдээ хэрэглэдэг Application for free library service гэсэн форм, NLS-ээс бэлтгэсэн Reference Circulars on Assistive Technology Products for Information Access буюу Мэдээлэлд хандахад туслах төхөөрөмжүүдийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг олж авахад зориулагдаж бэлтгэгдсэн гарын авлага, LBPH номын сангийнхаа танилцуулга, NLS-ээс бэлтгэсэн NLS-ийн тухай Frequently Asked Questions, NLS Factsheet зэргийг бэлтгэсэнээ өгсөн.


9-11 цагт Digital Recording Studio дээр


Студийн үйл ажиллагаатайгаа Yuri Zietz гэдэг залуу танилцууллаа. Энэ ажилтан нь сайн дурын гишүүдийг сургаж, студын техникийн хэвийн ажиллагааг хангадаг.


Студийн өрөөнд 2 booth буюу бичлэгийн өрөө, одоо бичлэг нь явагдаж байгаа номуудыг Уншиж байгаа сайн дурын ажилтаны нэрийн үсгийн дарааллаар байрлуулсан босоо хавтсанд хийсэн номуудтай тавиур, Юри, Студийн менежер, Студийн захирал нарын ажлын өрөөнүүд, Цай уух ширээ зэрэг багтсан ба энэ том өрөөгөө studio room гэж нэрлэж байна.


9 - 15 цагт тус номын сангийн сайн дурын гишүүд /Volunteer/ ном уншиж бичлэг хийж, мөн хянаж өгдөг. Ингэхдээ 2 цаг тутамд өөр сайн дурын гишүүд солигддож, өөрслийн номоо үргэлжлүүлэн уншиж бичлэг хийдэг. Бичлэгийн өрөөнд 1 сайн дурын ажилтан narrator нь номыг уншиж бичлэг хийж байхад гадна талд нь өөр нэг сайн дурын ажилтан reviewer нь бичлэгийг нь текстэй нь тулгаж, бичлэгийн програм дээр хянаж ажиллаж байв. Номоо яаж сонгодог, мөн reviewer ирээгүй үед narrator бичлэгээ хийж байж болох уу гэдгийг би асууж мэдээгүй юм байна.


Энд хийгдэж байгаа бүх бичлэгийн файлууд Computer room буюу серверийн өрөөнд нь байгаа Студийн сервер дээр хадгалагддаг гэнэ. LCM – low complexity mastering v.4.1 програмыг электрон номын бичлэгтээ ашигладаг. Энэ програмын insert markers командаар бүлэг, гарчиг, хуудас, хоолны ном бол жор болгоныг тэмдэглэж, мөн эцэст нь ном бүрэн дуусахад зөвхөн тоглуулагч төхөөрөмжийн таньж тоглуулж чадах файл болгож export хийдэг. 3GPP audio file болгож байгаа.


Одоогоор 30-40 номын бичлэгийг эхлүүлчихээд байгаа, энэ бүгд номууд narrator-ийн нэрээр эрэмблэгдэж тавиурт байрласан.


Намайг студийн өрөөнөөс Duplication area хэсэгт дагуулж ирж, танилцуулгаа үргэлжлүүлсэн.


Номын компьютерийн файлыг хөгжмийн кассет руу 4 зам /side/-тайгаар бичдэг Telex Zing програм, мөн нэг удаад 4 кассет руу бичдэг infonics төхөөрөмж нь байна.


Хэзээнээс эхэлснийг нь асуугаагүй байна, бас ALTEC компаниас бүтээсэн Digital machine гэж нэрлэж байгаа энэ тусгай компьютер дээр тоон номуудыг Power Software гэдэг програмаар нь нэгэн зэрэг 21 digital cartridge руу зэрэг хуулах боломжтой гэнэ. Конгресын номын сангийн NLS for Blind and Physically Handicapped албанаас ажиллуулдаг онлайн цахим номын BARD үйлчилгээнээс номоо татаж авч, Digital cartridge-д хуулахад зориулагдсан 21 special USB drive-тай энэ компьютер нь эднийд 1ш байгаа.


Сайн дурын хөтөлбөр болон Duplication-ыг Mozetta Trueheart хариуцдаг. Энэ номын сангаас Annual Volunteer Recognition Day гэж жил бүр зохион байгуулдаг. Энэ үеэр хөнгөн өдрийн хоол /light lunch/, төрөл бүрийн сэдвээр нэг илтгэл, идэвхитэй 48 сайн дурын гишүүдээ төдийгүй хүн бүрийг урьдаг. Сайн дурын гишүүн нь ихэнхдээ тэтгэвэртээ гарсан хүмүүс байдаг ба тэд дуу хоолой, ирж туслах боломжит цаг зэрэг нөхцлүүдийг хангах ёстой.


Сүүлд мэдээлэл харж байхад энэ жилийн хувьд 10 сарын 30-ны Бямба гаригт 10-12 цагт зохион байгуулжээ.


11-12 цагт Circulation/Book Inspection дээр


Шинэ цахим номуудыг inventory хийж, KLAS системдээ item бүрийг нэмж оруулах ажил (Add Items модуль), Уншигдаад буцаж ирж байгаа ном бүрийг шалгах (inspection), аналог аудио номуудыг Batch Add Items модулиар нэмэх ажлууд энэ тасагт хийгддэг.


1. KLAS програмын Add Items цонхонд Номын нэрийг Item number-аар нь гаргаж ирээд, NLS-ээс ирэхдээ цэнхэр хайрцаг дээр нь наагдсан баркодон дугаарыг утасгүй Баркод уншигч төхөөрөмжөөр уншуулан Add Items хийдгээ надад үзүүллээ.


Цэнхэр хайрцаг дотор зөвхөн нэг л цахим номыг хуулсан нэг л ширхэг Digital cartridge-ийг байрлуулах ба ингэснээр тээвэрлэлт, хадгалалт аюулгүй болж байна. Цахим номын item barcode нь DB гэж эхэлдэг, 4 замтай кассет дээрх аудио номын item barcode нь RC гэж эхэлдэг.


2. Inspection гэж, -хайрцаг /container/ дотроо кассетууд бүрэн байгаа эсэх, зөв байрлагдсан эсэхийг шалгах, -кассет эхлэлдээ тавигдсан эсэхийг шалгаж, -цэвэрлэгээ ариутгалыг хийж улмаар зохих тавиурт аваачиж байрлуулна (reshelve books). 1 тавиурт 23ш RC ном багтдаг байхад 43ш DB ном багтдаг.


Хараагүй хүмүүст зориулсан товгор үсгээр хэвлэсэн Braille номыг бид мэднэ, энэ номын санд ч бас байна, 2015 он гэхэд бүх RC буюу аудио кассет дээрх номыг DB буюу cartridge дээрх цахим ном болгохоор ажиллаж байгаа юм байна. Нэг ном нь хэмжээнээсээ хамаарч хэд хэдэн аудио кассет дээр бичигдэж болно, гэхдээ л 6ш кассетнаас их байж болохгүй, учир нь 1 ном бичигдсэн кассетуудыг хийсэн ногоон хайрцаг буюу container нь хамгийн ихдээ 6 кассет агуулж чадна. Cartridge дээр зөвхөн 1 цахим ном хуулагдсан байх ба цэнхэр хайрцаг /container/-д агуулагдаж, зөөвөрлөх, хадгалахад хялбар болдог.


3. Хараагүй болон physically disabled хүмүүст зориулсан Аналог аудио номын 1 master copy LOC NLS-ээс ирдэг ба, жишээлбэл 6 хувь duplicate хийсэн гэвэл KLAS дах бүртгэлд QTY – тоо ширхэг нь 6 гэж тэмдэглэгдэнэ. 1 master copy-г хэзээ ч гэрээр олгодоггүй, номын санд байнга хадгалагдаж, duplicate буюу олшруулалт хийхдээ ашигладаг.


13-14 цагт IT Organization and Structure


Энэ номын сангийн computer room-д email server, backup server, file/print server, studio server байрладаг. Бүх circulation болон staff компьютерүүд нь File&Print сервер рүүгээ логин хийж холбогддог. Industry standard болсон Microsoft Active Directory-г хэрэглэж сүлжээг зохион байгуулсан.


4 жилийн өмнөөс хэрэглэсэн KLAS програм нь cloud computing-ийн тод жишээ юм. Жилд 102,000 долларын зардлаар энэ програм хангамжыг ашигладаг.


LBPH-ийн вэбийг Education Deaprtment of Maryland нь хост хийдэг. Энэ вэб нь laws of accessibility–ийн шаардлагыг хангасан байдаг. Конгресын номын сан дотроо National Library Service (NLS) нь жижиг учраас вэбийг host хийж чаддаггүй, мөн вэбээ modern болгож чадахгүй байгаа.


Sailor network-ээр интернэтэд холбогддог. Энэ сүлжээ нь http://www.sailor.lib.md.us/ вэбд бичигдсэнээс харахад, Маруланд муж улсын нийтийн номын сангууд, сургуулиуд, засгийн газрын байгууллагуудын компьютерийн сүлжээ, үйлчилгээний цогц нэгдэл юм байна.


Энэ номын сан нь өөрийн байртай, Federal Government –ийн funding буюу санхүүжилттэй, мөн Friends of Library-аар хувийн мөнгийг цуглуулж оруулж ирдэг.


LOC NLS нь улс орны хүрээний үйлчилгээнд шаардлагатай бүх номыг тоон болгох ажлыг гүйцэтгэж байгаа ч энэ номын сан дээрх студи нь өөрсдийн нэмэлт номуудыг тоон болгох зорилготой.


14-15 цагт Equipment


Тоног төхөөрөмжүүдийн склад өрөөнд орж, ямар төхөөрөмжүүд байгаатай танилцлаа.


2009 оны 8 сараас DAISY цахим ном тоглуулагч DTP төхөөрөмжийг үйлчилгээнд ашиглаж эхэлсэн. Сар тутамд 160ш DTP, 40ш DTP2 гэсэн шинэ төхөөрөмжүүдийг LOC NLS-ээс хүлээж авч байгаа, цаашдаа DTP2-ийг олон болгож авах байх. Учир нь DTP2 буюу DAISY Player 2 нь browse хийдэг нэмэлт даруулуудтай. Энэхүү DTP нэртэй цахим ном тоглуулагч төхөөрөмж нь Японы улсын Plextalk компанид захиалгаар үйлдвэрлэгдсэн болохыг хаягнаас нь харав.


Хэрэглэгчид нь эвдэрсэн кассетны машинаа шуудангаар номын сан руу илгээж, номын сангаас сайн дурын засварчдаар засварлуулж, буцаагаад үйлчилгээндээ ашигладаг.


DTP цахим ном тоглуулагч төхөөрөмж нь тусгай encryption-хөрвүүлэлт хийгдсэн цахим номыг агуулсан Digital Cartridge-ийг таньж, номыг тоглуулдаг. Нэг digital cartridge-д нэг л ном байна.


Шинэ хэрэглэгч бүртгэгдэхэд, түүний гэрийн хаягаар 1 төхөөрөмж илгээгдэнэ. Төхөөрөмжөө хүлээж аваад, хэдий хугацаанд ямар номуудыг унших хүсэлтэй байна, эсвэл ямар номыг уншия гэж хүсэлт илгээсэн байна, тэр хүсэлтийнх нь дагуу RC болон DB номуудад нэг талд нь уншигчийн гэрийн хаяг, нөгөө талд нь буцаж ирэх номын сангийн хаяг нь хэвлэгдсэн Mailing Card хавчуулагдаж, шуудангаар өглөө бүр илгээгддэг.


Энэ LBPH номын сан нь Мэриланд муж улс доторх хараагүй болон physically handicapped хүмүүст RC, DB номуудыг тоглуулдаг төхөөрөмжүүд, болон номуудыг агуулсан кассет, digital cartridge-ийг шуудангийн системээр илгээж, хүлээж авч, тусгай номын сангийн үйлчилгээг хүргэж байна.


Пүрэв гариг бүрийн 9-11 цагт Digital Talking Book Player-аа танилцуулах workshop-ийг LBPH номын сан дээрээ Sheila Smith зохион байгуулж байгаа юм байна.


15-16 цагт Patron Services/Reference


Reference – үндсэн лавлагаа утсаар явагддаг, мөн ирж Service Desk-ээс асууж болно, мөн интернэтээр instant message, email-ээр асуултанд нь хариулах үйлчилгээ явагддаг. Үйлчлүүлэгчид биднийг яаж харж байна гэдгээс Асуултууд бий болдог.


Энэ номын сан нь сонсголын бэрхшээлтэй хүмүүстэй харилцахдаа TTY (Tele TYpewriter)-ийг ашигладаг. Энэ сонсголын бэрхшээлтэй хүмүүстэй харилцахад зориулсан утсаар ярих үйлчилгээ. Яриагаа keypad-ийг ашиглан бичих, эсвэл миний яриаг оператор бичиг болгож дамжуулах, улмаар хариултаа тэр хүн TTY-ийн дэлгэц дээр уншина.


Service Desk дээр утасны лавлагааны үйлчилгээ нь голлох үүрэгтэй ба энэ ажлын байранд номын санчид хуваарийн дагуу ирж 1 цагаар ажилладаг, мөн гаднаас орж ирж номын сангийн төдийгүй, Америкийн хараагүйчүүдийн холбоо (National Federation of the Blind /NFB/), Хараагүй болон сул хараатай хүмүүст зориулсан төхөөрөмжүүд үйлдвэрлэдэг HumanWare компани, болон бусад байгууллагуудын танилцуулга, мэдээллүүдийг олж авах, Braille Readers are Leaders Contest уралдааны танилцуулга, Саахарын өвчнөөс болж Нүд сохрох аюултайг сануулсан гэх мэт маш олон тараах материалуудаас авах бүрэн боломжтой байна.


Newsline үйлчилгээ /free telephone newspaper service/ буюу утсаар сонины нийтлэлүүдийг сонсгох төлбөргүй үйлчилгээг NFB-ээс зохион байгуулжээ.


LBPH номын сангийн үйлчлүүлэгчдийн зохиосон шүлгүүд /poetry/-ийг эмхтгэж, Our Voices гэсэн товхимолыг 2007 онд National Poetry Month-ийн хүрээнд Maryland State Department of Education-ийн LSTA grant fund, Institute of Museum and Library Services-ийн санхүүжилтээр хэвлүүлжээ.


Making a difference гэсэн уриатайгаар ажилладаг, 1988 онд байгуулагдсан The Friends of the Maryland State Library for the Blind and Physically Handicapped гэдэг нэртэй non-profit (501(c)(3) charitable organization-аараа дамжуулан номын сандаа нэмэлт санхүүгийн болон бусад туслалцаа, хамтын ажиллагааг авчирдаг юм байна.


2010 оны 10 сарын 13. Лхагва


8-9:30 цагт Tunbridge public charter school #373


Миний байгаа айлын хүү Andrew нь энэ сургуулийн 2-р ангид сурдаг. Энэ өглөө Andrew, ээж Angila нартай нь хамт өглөө 8 цагт энэ сургууль дээр очиж, дотогш ороод, ханан дээрх All Parents/Visitors MUST Report to the Main Office гэсэн бичгийн дагуу баруун гар талын жижиг өрөөнд орж Visitor’s Sign-in log-д ирсэн өдөр, цаг, нэр, ирсэн шалтгаан, орох өрөө зэргээ өөрсдөө бичиж, Visitor’s Pass авч энгэртээ зүүгээд, цааш Andrew-ийн анги руу очсон.


Сургуулийн коридорын ханан дээр Kind Words Kind Actions гэсэн үгийг харж, мөн ангид ороод ангийн зохион байгуулалт, хичээлийн хуваарь зэргийг харахад үнэхээр онцгой юм. Энэ өрөөнд энэ анги л хичээллэнэ, өөр ангитай ээлжлэнэ гэсэн ойлголт байхгүй гэнэ. Хичээл эхлэх болох дуусах 15-20 минутууд нь багш сурагчидтайгаа хичээлээ сэргээж, дүгнэж ярилцах, даалгавараа тодотгох, санал бодлыг нь сонсох цаг байна.


Би 2-р ангийн 2 группд Монголынхоо тухай товчхон ярьж, глобус дээр зааж үзүүлж, сайн байна уу, баярлалаа гэсэн цөөн хэдэн Монгол үгийг хэлж өгч, хэлүүлж, мөн Цэцэн бэр гэдэг тоглоомоор яаж тоглодогыг зааж өгч, хамтдаа зургаа авахуулсан.


Тэдэнд Монгол хүнтэй уулзах, Монголын тухай сонсох, жинхэнэ хонины ясаар хийсэн тоглоомыг барьж үзэх нь их л сонирхолтой байсан.


Maryland мужын Education System нь АНУ-даа 2008 оны үзүүлэлтээрээ эхний 3-р байранд орж байжээ. Maryland Public Schools-ийн дэлгэрэнгүй мэдээллийг www.MarylandPublicSchools.org – General Information, www.MdReportCard.org – School Performance, MdK12.org – Standards & Assessments вэбүүдээс үзнэ үү.


10-11 цагт Adaptive Technology Class


Энэ номын сангийн Компьютерийн лаб гэсэн 2 компьютертай өрөөнд хараагүй хүмүүст зориулсан компьютерын ганцаарчилсан сургалтыг Jerry Price гэдэг хараагүй залуу болон бусад сайн дурын багш нартай хамтран явуулдаг юм байна. Одоогоор 8 сурагчтай, тэдний 3 нь Даваа гаригт 8-11 цагт, 2 нь Мягмар гаригт 9-11 цагт, 3 нь Лхагва гаригт 8-11 цагт хичээлдээ суудаг.


Мөн утсаар холбогдож технологийг хэрхэн ашиглах хичээл заадаг.


Media Player-ууд буюу iPod, Victor Player, DTP гэх мэт төхөөрөмжүүдийг танилцуулж, хэрхэн ашиглахыг заадаг.


Өнөөдрийн хараагүй сурагч нь Excel дээр хүснэгт зохиож, тоонуудыг нийлбэрийг бодуулах аргуудыг заалгаж байна.


Баасан гаригт Braille цагаан толгойг заадаг.


Хараагүй хүмүүс сургалтанд оролцохын тулд хэрхэн номын сан руу явж ирдэгийг асуухад, 1 өдрийн өмнө захиалсны дагуу тодорхой зогсоолуудаас хүмүүсээ аваад ирэх автобус гэж байдаг, taxi cab гэсэн таксинд 20 доллар хүртэлх чөлөөлөлт эдлэх эрх байдаг.


11-12 цагт Youth Services


2 жил Library Science-ээр сурч төгссөн Lori Guenthner гэдэг энэ номын санч 2010 оны 6 сараас хойш энэ номын санд Youth Services Coordinator-аар ажиллаж байгаа. Сар тутмын Story Telling program, Зуны Summer reading, мөн сар тутмын Book Club зэргийг удирдан явуулдаг. Хөтөлбөрүүдийн зорилго нь literacy skills-ийг дэмжих юм.


Америкийн Хараагүйчүүдийн холбооноос эрхлэн гаргадаг хараагүй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан Future Reflections гэдэг сэтгүүл, Конгресын номын сангийн NLS for the Blind and Physically Handicapped-аас эрхлэн гаргадаг muse гэдэг сэтгүүл, 2 сар тутмын Braille book review сэтгүүл, хүүхдэд зориулсан үлгэрийн брайль номууд, тэмтэрч мэдэхэд зориулсан tactical эд зүйлс, хүүхдийн тоглоомууд гэх мэтээр тоноглосон Children’s Reading Center-д хөтөлбөрүүдээ явуулдаг гэнэ.


Энэ номын санч нь Монголын залуу номын санчидтай өөрийн мэдлэг чадвар, туршлагаа харилцан солилцоход бэлэн байна гэдгээ I would like to share my knowledge with the Mongolian librarians, especially what I know about working with children. Feel free to email me lguenth et lbph.lib.md.us. Lori гэсэн захидлаар илэрхийлсэн.


14-15 цагт State Librarian/Assistant State Superintendent for Libraries-тэй уулзав


Хөтөлбөрийн дагуу LBPH номын сангийн нарийн бичиг Shanti намайг Мэрилэндын Боловсролын яам руу очих болон Irene-тэй уулзахад тусласан. Яамны ажилтаныг уулзалтын өрөөнд нь түр хүлээх хооронд тэнд Maryland Charity Campaign NEEDS YOUR SUPPORT гэсэн компанит ажлын хүрээнд ажилтанууд хэрэглэсэн ном, ДВД, видео зэргээ 1 доллараар зарахаар хандивлаж, улмаар мөнгө нь Honor Box-д цуглагдаж байгааг харж, би тэнд байгаа номнуудаас The Girl with Dragon Tattoo номыг авч, 1 долларыг хайрцагт өөрөө хийж үзлээ. Энэ ном нь LBPH-ийн уншигчдын клубын Бямба гаригийн 11 сарын уулзалтаар яригдах юм.


Энэхүү өрөөнд үдээсний машинаас эхлээд бичиг хэрэгслэлийн бүхий л багаж, хувилах машин бусад техник, ажиллагсадын нэрээр ирсэн шууданг байрлуулдаг гэмээр нэрс бичигдсэн модон шоголууд байгааг харахад, ажилчид орж ирж хэрэглээд буцаагаад байранд нь тавьдаг, мөн ажил эхлэх дуусахдаа заавал ороод гардаг өрөө юм шиг харагдсан.


Irene Padilla - энэ номын санч нь 2002 оноос хойш Мэриланд муж улсын Боловсролын яамныхаа Номын сангийн хөгжлийн бодлогын хэлтэст даргаар ажиллаж байгаа. Maryland Library Association, Maryland Association of Public Library Administrators (MAPLA www.maplaonline.org)-тайгаа номын сангуудад шаардлагатай funding буюу санхүүжилтийг хэлэлцэх бусад зүйлүүдийг ярилцдаг.


Хотын нийтийн номын сангуудын төсөв 20% нь state буюу муж улсаас, 60% нь local буюу орон нутгаас санхүүжиж, харин LBPH нь state library учраас Federal болон State-ээс санхүүжиж, нийт иргэддээ төлбөргүй үйлчлэх нөхцөл бүрддэг.


Энэ хүн Монголын номын сангуудад ямар туслалцаа, дэмжлэг хэрэгтэй байна вэ гэж асуухад нь Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар 2010 оны 10 сараас эхлэн Монголын Номын сангийн хууль боловсруулагдаж эхэлсэн тул экспертүүд хэрэгтэй, номын санчдыг бэлтгэж сургахад шинэ хөтөлбөр хэрэгтэй байгаа гэж хариулсан.


15-16:30 цагт Cataloguing, ILL


Wilhelmina Hargrave нь Recording Studio Director албан тушаалд ажиллахын зэрэгцээ каталогжуулалтаа хариуцдаг.


Тэрээр KLAS буюу номын сангийн бүх техник ажиллагаанд зориулагдсан library management system-дээ нэмж оруулах номынхоо ихэнх бичлэгийг Конгресын номын сангийн каталогчидын бичсэнээр татаж авчирч оруулаад, дараах 3 ажлыг өөрийн номын сангийн зүгээс гүйцэтгэдэг.


- LOC NLS-ээс ирж байгаа аудио болон брайль ном нь каталогч нарт зориулсан Catalog card-тайгаа ирдэг, уг каталогийн картыг компьютерийн каталогийн мэдээлэлтэй тулгаж үздэг, алдаа байвал NLS руу хэлдэг.


- Өөрийн номын сангийн бичлэгүүд narrator name, local subject heading, series heading зэргийг оруулна.


- NLS-ээр ирээгүй номууд буюу Library Friends-ийн хандиваар худалдаж авсан номуудыг каталогжуулах ажил нь ихэнхдээ бүх бичлэгийг оруулахаар байдаг.


Номыг худалдаж авах сонголтыг Jill Lewis гаргаж, худалдаж авч, энэ тасагт шилжүүлдэг. Сар тутамд 200 romance, 100 fictions гэх мэт номууд гэрээний дагуу ирдэг. Энэ номын санд каталогжуулалтын тасаг гэж байхгүй, энэ номын санч Information desk руу өөрийн хуваарьт цагтаа очиж (reposition=multitasking) ажилладаг.


2010 оны 10 сарын 14. Пүрэв


8-9 цагт Maryland Accessible Textbook Program


James McCarthy гэдэг хараагүй залуу энэ хөтөлбөрийг хариуцан ажилладаг ба Stephanie Durnford гэдэг эмэгтэй management associate албан тушаалд ажиллаж, түүнд тусалдаг.


АНУ-ын Federal Government нь бүх муж улсад хүчинтэй үйлчлэх хуулийг боловсруулж, мөрддөг. Maryland state-ийн нийслэл хот буюу capital нь Neopolis юм. 2006 онд Maryland State-д хараагүй оюутануудыг дэмжих, мөн их дээд сургуулийн төлбөрийг бүх оюутны хүрээнд багасгахад нь туслах хөтөлбөрүүд батлагдсан.


Зарим state тухайн суралцаж байгаа коллежоосоо номоо асуух нь зөв гэж шийдсэн бол Мэриланд муж LBPH номын сангаас хараагүй оюутануудын ашиглах сурах бичгийг түгээх дээр анхаарч эхэлсэн.


LBPH нь Publisher-ээс сурах бичгийн файлуудыг авч, төрөл бүрийн форматтай файлууд дээр ажиллаж, номын бүтцийг тодорхойлж, улмаар файлыг adaptive technology руу хөрвүүлэхээр ажиллаж байна. NLS нь DAISY форматыг стандарт болгож байгаа.


9-10 цагт Collection Maintenance (Shelving, Shifting, Discarding materials)


Намайг өрөөнд нь орж ирэхэд Tyson Fogel нь Google Calendar дээр ажлын төлөвлөгөөгөө бичээд сууж байв. Энэ залуу RC, DB номуудыг хадгалсан фондын тавиуруудыг өөрчлөн зохион байгуулах ажлыг гардан зохион байгуулж байгаа гэнэ.


Мөн солигдсон, хоосон, эсвэл дутуу буцаж ирсэн container-уудыг snag book гэж нэрлэж, буцааж олж ирэхийн тулд хэрэглэгч нартай холбогдох ажлыг бас энэ залуу зохион байгуулдаг.


10-12 цагт Монголын тухай танилцуулга


Би LBPH номын сангийн ажиллагсадад Mongolian National animal болох морь, Монгол улсын засаг захиргааны нэгжүүд, Манай номын сангийн 2008 оноос хойших өөрчлөлтүүд, Монголын хараагүйчүүдийн холбоотой хамтран 2010 оны 5 сараас хойш хэрэгжүүлж байгаа DAISY ярьдаг номын төвийн тухай танилцуулж, улмаар Монголын домог үлгэрээс уншиж өгч, цаг агаарын тухай асуултанд нь хариулж, монголд бүгдээрээ хамтдаа групп болж зочлохыг уриалсан.


13-14 цагт Integrated Library Management System


OPAC, BARD, Web Braille-ийн тухай Mollyne Honor танилцууллаа.


KLAS, Keystone Library Automation System, www.klas.com, програм хангамжийг LBPH ном сан ашигладаг. Hosted system буюу энэ номын сан өөрийн сервер дээр програмаа суулгаагүй, харин програмын компани өөр дээрээ системийг хариуцсанаар серверийн зардал, аюулгүй байдал, туршлагатай ажилтан зэрэгт LBPH номын сан санаа зовох зүйлгүй болдог.


Энэ системийг номын санч бүр өөрийн компьютер дээрээ ажиллуулж болох ба хэрэглэгчид номоо хайх, захиалах бүрэн боломжтой. Хэрэглэгч бүр өөрийн профайлтай ба ямар ном унших хүсэлтэй, хэдий хугацаанд ном хүлээж авах хүсэлтэй, дуртай зохиолч гэх мэт хувийн сонирхол, хүсэлтээ профайлдаа оруулснаар, LBPH номын сангийн тэрхүү номууд нь тэр сонгосон хугацаанд нь шуудангаар илгээгдэж байдаг. Өөрөөр хэлбэл хэрэглэгч бүрт very individual attention-аар ханддаг.


NLS-ээс Брайль, Кассет, Номын сангийн Friends-ээс Descriptive Video /кинонд болж байгаа үйл явдал, жишээлбэл хаалга руу дөхөж очлоо, ном баруун гартаа барьсан байна гэх мэт хүн нүдээрээ харж байгаа зүйлүүдийг хараагүй хүн харж чадахгүй тул, Narrator ярьж өгдөг/, DVD Descriptive Video, State money-аар Large Print-ийг худалдаж авч фондоо баяжуулдаг. Мөн NLS нь гадаадын олон хэл дээрх материалуудыг төвлөрүүлэн хангаж өгдөг. Descriptive Video-г бэлтгэдэг компаниудын нэг нь AudioVision Canada юм.


BARD /Braille and Audio Reading Download/ нь LOC NLS-ээс бий болгосон гишүүн номын сангууд болон хараагүй, physically handicapped иргэддээ цахим ном татаж авах боломжийг олгосон үйлчилгээ юм байна.


Web Braille үйлчилгээ нь мөн л LOC NLS-ээс 1992 оноос эхлэн бий болгосон брайль ном, сэтгүүл, хөгжмийн нотуудын contracted braille цахим хэлбэр ба зөвхөн АНУ-ын хараагүй иргэд ашиглах боломжтой онлайн үйлчилгээ юм байна. Бүртгүүлж авсан нэр, нууц үгээрээ энэ үйлчилгээнд холбогдож, электрон каталогоос хайж олсон Web Braille-ийн номоо татаж аваад, Braille Display, Braille-Aware NoteTaker, Braille Embosser төхөөрөмжүүдийн тусламжтайгаар файлаа унших боломжтой.


http://www.loc.gov/nls/reference/factsheets/webbraille.html


14-15 цагт Outreach, Community Services, Programs


Энэ LBPH номын сангийн хөтөлбөрүүдэд жирийн иргэд ч оролцож болно. АНУ-ын Ерөнхийлөгч George Bush-ийн 2010-10-26-нд баталсан USA PATRIOT Act-аар зөвхөн security force л уншигчийн мэдээллийг харж чадна.


Номын сан circulation record буюу миний ойлгосноор энэ уншигч ийм ийм номуудыг авч уншиж байсан гэсэн мэдээллийг хадгалдаггүй. Гэхдээ гэрээр олгогдсон номуудын жагсаалт, болон 1970 оноос хойших уншигчдын мэдээлэл хадгалагдаж байдаг. Өнөөдрийн байдлаар Maryland State Library for the Blind and Physically Handicapped (LBPH) номын сангийн захирал Jill-ийн шийдвэрээр гэрээр авах номын тоо хязгааргүй, мөн төд хоногийн дотор номыг буцааж өгөх ёстой гэсэн хязгаар байхгүй байгаа. Тийм ч учраас хараагүй болон physically disabled уншигчид баяртай байдаг.


Харин тоон ном буюу cartridge дээрх номуудыг гэрээр хүргүүлж уншихад тооны хязгаар байгаа, учир нь cartridge 5-10 долларын үнэтэй байгаа нь хэдхэн cent-ийн кассетыг бодвол хамаагүй хүссэнээр нь өгч болохгүй байна.


LBPH номын сангийн вэбийг Maryland Department of Education нь хост хийж, мөн засварладаг.


Даваа гариг бүр Service Desk дээр ажиллах хуваарийг урьдчилан гаргадаг. Tyson руу бүх ажиллагсад reply хийж эсвэл шууд ярилцаж, хуваарьт нэрээ оруулуулдаг.


15-15:30 цагт Patron Services (Applications Process)


Энэ номын сангаас гэрээр ном хүргүүлж унших хүн бүр application бөглөнө. Application form-ыг 16 үсгийн фонтоор бичиж хэвлэсэн байсан ба бөглөөд шуудангаар төлбөргүй илгээж явуулахад зориулагдсан, нугалахад хамгийн арын хуудсанд LBPH номын сангийн хаягийг хэвлэсэн байна.


Бүртгэлийн форм дээр хэрэглэгч өөрийн товч мэдээллээ бичихээс гадна, Emergency Contact Person гэж холбоо барих хүний товч мэдээлэл, Basic service – Books and equipments хэсэгт Book format (Digital/Cassette, Braille, Large Print) мөн Magazines formats (Cassette, Braille)-аа сонгох, Reading Preferences хэсэгт Би өөрөө унших номоо номын сан руу холбоо барьж захиална, Би доорх төрлийн номуудыг сонгож байна гэсэн 2 сонголтыг хийх, Certifying Authority хэсэгт энэ хүн нь жирийн хүн шиг унших боломжгүй гэдгийг тодорхойлж /гэр бүлийн гишүүн нь байж болохгүй/ байгаа хүний нэр, албан тушаал, гарын үсэг гэх мэт мэдээлэл, эцэст нь Сард хэдэн ном хүлээж авахыг хүсч байна вэ, Номоо хэдий хугацааны давтамжтайгаар хүлээж авах вэ, Нэг удаад хэдийг буцааж илгээх вэ, Бидэнтэй ямар хэлбэрээр холбогдвол танд тохиромжтой вэ, Бидний тухай хаанаас сонссон вэ гэсэн асуултууд, хамгийн арын хуудсанд номын сангийн шуудангийн хаяг байна.


Бүртгэлийн мэдээллийг шалгаж, бүртгэлийг KLAS системдээ оруулснаар, энэ програмаас ямар номуудыг уг хэрэглэгчид шуудангаар хэзээ илгээх вэ гэдгийг өглөө бүр автоматаар боловсруулдаг гэж ойлгосон.


Нөхцөл хангасан иргэдийг уншигчаар бүртгэхээс гадна, Байгууллагыг бас тодорхой нөхцөл хангаж байгаа тохиолдолд Application for Free Library Service: Institutions гэсэн анкетаар бүртгэж авч, playback machines (Digital Standard Player, Digital Advance Player, Cassette Machine)-ийг дагалдах хэрэгслэлийн хамт болон захиалсан digital books, cassette books, cassette magazines, large print books, braille books, braille magazines зэргийг нь төлбөргүй шуудангийн системээр хаягаар нь хүргүүлдэг, буцааж хаягаараа хүлээн авдаг.


2010 оны 10 сарын 15. Баасан


LBPH номын сан дээрх дадлагын сүүлийн 3 цаг


Өглөө 7 цагт босож, зөндөөн олон киноны сд, шоколад гэх мэт бэлэг авч, цүнхэндээ янзалж хийж орхиод,


8 цагт Номын санд очиж, Jerry-тэй Excel-ээс гадна ямар програмуудыг хараагүй хүмүүст заадаг, ямар adaptive програмууд хэрэглэдэг талаар ярилцаж, улмаар Inspection-ны өрөөний ажлын ширээн дээр нь очих үед ОХУ-ын Алтай мужаас ирж LBPH номын сантай танилцаж байгаа залуу номын санчтай тааралдаж, хамтдаа Jerry-ийн юу хийдэг талаар, Брайль үсгийг хараагүй хүмүүс сурах шаардлагатай эсэх зэргийг ярилцсан.


LBPH-ийн Patron Services Meeting-д санаандгүй оролцлоо


10:30 цагаас Уулзалтын өрөөнд Patron Services Meeting гэсэн 1 цагийн шуурхай уулзалтанд сууж үзлээ. Уулзалтыг Tyson зохион байгуулж, оролцогчдод ярилцах асуудлуудын жагсаалт бэлтгэснээ тарааж, кофе уух боломжыг олгож өөрөөсөө кофе гаргаж чөлөөтэй тавьсан байсан.


Энэ удаагийн Patron Services Meeting уулзалтаар, Wilhelmina-аас Interlibrary Loan Procedures ба Duplication сэдвээр хэрвээ уншигчийн захиалсан номны хувь нь байхгүй, номын нэр каталогт байгаа бол хэрхэн уг номыг duplicate-хувилж бэлтгэх дараалалын зааварчилгааг өгч, New Book Club Procedures сэдвээр уншигч Book Club-ийн санал болгосон номыг уншихаар захиалга өгөх үед хэн хэн ямар шат дараалалтайгаар ажиллах ёстойг ярилцаж тохиролцож байв. Мөн ажиллагсадын үл ойлгосон, дутуу мэдээлэлтэй байгаа бүхий л цугларсан асуултуудыг Tyson-ны бэлтгэсэн жагсаалтын дагуу ярилцаж, нэгдсэн ойлголтуудаа цэгцэлж байв.


Миний бие та бүхэнтэй ажиллахад их сонирхолтой байлаа, маш олон зүйлийг мэдэж харж авлаа гээд, Номын сангийн хэлэлцэж байгаа асуудлуудаа wiki ашиглавал цаас хэмнэх, хурдан шуурхай болох боломжтой гэсэн санаагаа хэлж, Баярласнаа илэрхийлж, Баяртай гээд байрлаж байгаа айл руугаа очиж, айлынхаа хүмүүст баярласнаа илэрхийлж, цүнх саваа аваад,


Балтимор хотоос Washington, D.C-д ирж, Couchsurfer Eugene-ны гэрт 3 хонов


Pennsylvania Station руу алхаж очоод 12:40-ийн MARC галт тэргэнд сууж, 1:50 цаг гэхэд Central Station дээр ирж, баруун урагшаа гарч, музейг баруун урдуур нь тойрч алхаж, хойшоо алхсаар М гудамжыг олж очиж, баруун зүг руу буюу зүүн гар тийшээгээ эргэж, алхаж явсаар М гудамж, 28-р гудамжийн заагт байгаа АНУ дахь Монголын элчин сайдын яам дээр 15:30 цагт очиж, сонирхоод, оройн 19 цагийн уулзалтыг лавлаж асуугаад, гарч, буцаж зүүн хойшоо алхаж явсаар,


18-р гудамж дах Eugene Osagie-ийн байшинг олж 17 цагт ирлээ. Ууттай сникерсээ задлаж, таваг дээр нь хагасыг тавиад, 31 хоногтой Ах нь Washington D.C-д, ээж нь Алжир руу нарны панель суурилуулах ажлаараа өчигдөр явсан гэнэ.


Eugene-тэй хамт 18 цагт гэрээс нь гарч, Монголын элчин сайдын яам руу алхаж очоод, Элчин сайдын яамны 2-р давхарт шилэн шкафанд байрлуулсан Алтан гэрэгэ, Үндэсний хувцастай хүүхэлдэй зэргийг Eugene-д тайлбарлаж өгч, 19 цагаас лекцэнд оролцлоо.


Лекц нь 2010-7-15 өдөр Монгол улсын УИХ-ын 48 дугаар тогтоолоор батлагдсан Монгол улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал /http://www.president.mn/mongolian/node/1204/-ыг өмнөх 1994 оны үзэл баримтлалтай харьцуулж, шинэ үзэл баримтлалын онцлог байдлыг ойлгуулах чиглэлээр судлаачийн Мөнхочирын зүгээс бичсэн илтгэл уншигдаж, МУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөхын тайлбар, Монгол судлаачийн ойлголт, асуулт хариултаар үргэлжилсэн.


Лекцийн төгсгөлд АНУ-д гардаг Монголчуудын телевизийн сувагт Дадлагынхаа тухай ярилцлага өгч, мөн ярилцлаганд хүрэлцэн ирсэн зүс таних залуусыг их сургуульд доод курст суралцаж байсан, номын санд уншигч байсан гэдгээр нь таньж, болон бусад оролцогчидтой нэрийн хуудсаа солилцлоо.


2010 оны 10 сарын 16. Бямба


Төлөвлөгөө тодорхой биш өдөр байсан ч


Энэ өдрийг District of Columbia (D.C.)-ийн Washington хоттой танилцах, Конгрессын номын сангаар очиж Саруулэрдэнэтэй уулзаж, номын сангуудыг хэрхэн олж очих зөвлөгөө авах, болбол олон байгууллага, номын сангуудаар орох бодолтойгоор гэрээс гарч, хотын төв рүү алхаж эхэллээ.


18-р гудамжаар урагшаа алхсаар Dupont circle гэж нэрлэгдэх цэцэрлэгт хүрээлэн бүхий аюулгүйн тойрогт хүрч, зүүн гар талд байгаа


Books-A-Million номын дэлгүүр


Books-A-Million номын дэлгүүрт орж, Кофены үйлчилгээ бүхий 5-6 ширээтэй Wireless Zone-д сууж, Wi-Fi Free Hot spot-ийг нь хэрэглэе гэтэл, энэ утасгүй интернэтийг Millionaire’s Club Discount Card-ынхаа дугаараар гишүүнчлэлийнхээ хугацаанд, эсвэл daily access-ийн боломжыг бага хэмжээний мөнгө төлж DayRate төрлөөр ашиглах боломжтой юм байна.


Энэ номын дэлгүүр нь дотроо кофе уух , Store hours Даваа-Бямба: 9am-11pm, Ням: 9am-9pm, open 24 hours at booksamillion.com цагийн хуваариар ажилладаг зэрэг нь аргагүй л судлаж үзэх,


Мөн замдаа Дэлхийн банк гэдэг байгууллагын маш том талбайтай The World Bank Info Shop-ийг цонхны цаанаас нь харж, Open to the public Monday through Friday 9:30 AM – 5:30 PM цагийн хуваарийг уншихдаа энэ ч бас л менежментийг нь судлах байгууллагууд юм даа гэж бодож явлаа.


Алхаж явсаар агуу том газар нутагтай, хөшөө дурсгал, төлбөргүй музейгээр дүүрэн, баруун талдаа Lincoln Memorial-аас эхэлж зүүн талдаа U.S. Capitol хүртэлх 2 miles (ойролцоо 4км) урт National Park-т зураг авч, элдвийг харж, Voice of America /Америкийн дуу хоолой радио/ нь маш том барилгатай гайхан, элдвийг харж явсаар, Дэлхийн 2-р дайны үеийн фашист германчуудын еврейчүүдийг хоморголон устгасан баримтыг кино бичлэг, зураг, эд хэрэглэлийг дэлгэн тавьж үзүүлсэн U.S. Holocaust Memorial Museum музей /www.ushmm.org/-г үзэхээр орж, хамгийн дээд 4-р давхраасаа үзүүлж эхлэх үед 1-рт маш зэвүүн, хүйтэн энерги мэдрэгдэж, 2-рт өнөөдөр дуусгах дараагийн ажлууд тодорхой биш байгаа тул музейгээс гарч, замдаа газрын зургаас Конгресын номын санг бүрдүүлж байгаа Jefferson, Adams, Madison building гэх 3 тусдаа барилгуудын байршилт, Martin Luther King, Jr., Memorial Library гэж 9th St NE-д байгааг харж, очих хэрэгтэйгээ тодорхойлсон.


Конгресын номын сангийн James Madison Memorial Building-д дахин


14 хоногийн өмнө АНУ-д ирсэн өдрөө энэ номын сангаар орох үедээ анзаарч хараагүй бичиг, мэдээллүүдийг энэ удаад анхааран уншиж, Конгресын номын сангийн James Madison Memorial Building барилга нь 8:30am – 9:00pm ~ Monday – Friday, 8:30am – 5:00pm ~ Saturday цагийн хуваариар нээлттэй байж, Cafeterias and Food Services, Employment Office, Mary Pickford Theater, Mumford Room, National Digital Learning Center, Public Affairs Office нь энэ барилгад байдаг зэргийг гадаах самбараас нь тэмдэглэж авч, барилгын хананаас James Madison-ны хэлсэн “What spectacle can be more edifying or more seasonable, than that of liberty & learning, each leaning on the other for their mutual & surest support?” үгийг орчуулж уншиж ойлгож чадахгүй байгаа тул тэмдэглэн авч, дотогш орлоо.


Цэнхэр өнгийн даавуун дээр Welcome to The Library of Congress үгийг цагаан өнгөөр бичсэн үгийг уншаад бахархах сэтгэл төрж, улмаар цүнхээ шалгалтаар хянуулж ороод, Reader Registration буюу Уншигч бүртгэл нь Даваа-Бямба гаригт 8:30am – 4:30pm хуваариар ажилладагийг харж, уншигчаар бүртгүүлье гэж санаа төрсөн боловч Reader Registration Cards are issued to Researchers Only гэсэн бичгийг уншиж би судлаач биш учраас уншигчаар бүртгүүлж болохгүй юм шиг сэтгэгдэл төрөөд, энэ өрөөнөөс гарч, цахилгааны шат руу явах замд байрлуулсан Restricted Area: Library of Congress Staff and Authorized Persons Only гэсэн бичгийг анхааран уншиж, нэгэнт Саруулэрдэнийн ажлын өрөөг хаана байдгийг санаж байгаа тул шийдэмгий алхсаар LM 523 дугаартай Social Sciences Cataloguing Division, Religion, Philosophy, and Psychology Team, Roman Language Team каталогжуулалтын том өрөөнд орж, түүний ажлын ширээ /booth/-д очиж, уулзаж, мэндэллээ.


М.Саруулэрдэнэ намайг өөрийн дарга Randall Barry-тай танилцуулснаар, би даргатай нь 14 хоногийн өмнө ирэхдээ Саруулэрдэнийн каталогжуулалтын ажлаас сурч мэдсэн зүйлээ хэлж, улмаар манай номын сан монгол хэл дээрх номоо монгол гарны програм ашиглаж 1998 оноос хойш Австрали улсын Softlink компаний Alice прогграмаар электрон каталогт оруулж байгаа, энэ ажил маань 2000 оноос хойш Windows XP үйлдлийн систем гарч ирснээр юникод стандарт руу шилжүүлэх шаардлагатай болоод байгаа, манай номын санд төдийгүй бараг Монголд MARC форматаар мэргэшсэн номын санч байхгүйг талаар мөн, М.Саруулэрдэнээр уншуулж, хянуулж каталогт оруулах номуудыг байрлуулсан /Саруулэрдэнэ бид хоёрын зургийн ард талд харагдаж байгаа олон номтой тавиур/ тавиурыг юу гэж нэрлэдэгийг нь асуухад, Mongolian working backlog гэж нэрлэдэг, энэ тавиурт одоогоор 2200 in-process номууд байгаа, Монголоос худалдаж авдаг номуудын сонголтыг Үндэсний номын санд гадаад харилцааны мэргэжилтэнээр ажиллаж байсан Гансүх одоог хүртэл хариуцан гүйцэтгэж, жилд 4000 орчим долларын номыг илгээдэг тухай ч хариултыг сонсож, тэмдэглэж авсан.


Бидний яриа сонирхолтой байсан гэдгээ харилцан талархалаа илэрхийлж, ажлын booth доторх тавиур дээрх каталогжуулах ажлын олон номуудаас Randall Barry-ийн оролцсон судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд хэвлэгдсэн MARC форматтай холбоотой MARC Authority, MARC Bibliographic 1, 2, 3, MARC Concise, MARC Classification, MARC Community Information, MARC Holdings гэсэн 8 ном, Subject Cataloging Manual, Library of Congress Rule Interpretations гэх мэт номуудаас хүсэлтээ илгээж авах боломжтой зэргийг ойлгосон. www.loc.gov


Martin Luther King Jr. Memorial Library-д очиж танилцлаа

Энэ номын сан нь Вашингтон хотод байдаг 22 нийтийн төв номын сангуудын Central Library – Төв номын сан нь юм байна. Хотын төвд 3 давхар, том, хар шилэн байшинд байрладаг, орчин үеийн нийтийн номын сангийн бүхий л үйлчилгээ энд байна. Эдгээр 22 номын сангуудыг нийтэд нь D.C. Public Library гэж нэрлэдэг юм байна. Удахгүй 5 шинэ нийтийн номын сан ашиглалтанд орж, D.C. Public Library нь 27 нийтийн номын сантай болох юм байна. Эдгээр номын сангуудын уриа: “check it out!” буюу “үүнийг гэрээр ав”.
Вашингтон хотын нийтийн төв номын сан Martin Luther King Jr. Memorial Library нь хотын бусад 21 номын сан буюу манайхаар бол салбар номын сангуудаа удирдлага арга зүйгээр хангаж, өөрөө үйлчилгээний урт цагаар ажилладаг байхад Anacostia Library, Benning Library гэх мэт бусад нийтийн номын сангуудын үйлчилгээний ажлын цаг нь Ням гаригт амарч, гаригуудад өөр өөр байна.
D.C. Public Library нь 2 сарын хөтөлбөр, үйл ажиллагаагаа танилцуулсан 2 сар тутмын BeyondWords гэдэг сонинтой юм байна. 2010 оны 11 сарын 1 өдрөөс эхлэн Teen Radio Volunteer Program гэдгийг эхлүүлж байгаа, Уншиж сурч байгаа болон сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан BookFLIX гэсэн гэх мэт маш олон хөтөлбөртэй юм байна.
You’re our best judge гэсэн уриатай Comment Card-ийг шуудангийн хаягтайгаар хэвлэж бэлтгэж, номын санд ирж үйлчлүүлсэн иргэдийн үйлчилгээний талаарх үнэлгээ, санал хүсэлт, имэйлийн үйлчилгээнд бүртгүүлэх эсэх зэргийг цуглуулж авдаг хэрэгсэлтэй юм байна.
D.C. Public Library-ийн Department of Small and Local Business Development тасгаас e-BIC /Enhanced Business Information Center/ гэсэн үйлчилгээний танхимыг том зааландаа байгуулж, хуваарийн дагуу бизнесийн хичээлүүдийг явуулдаг юм байна.
Номын санд бүртгүүлэх болон гэрээр ном хэвлэл, сд, двд авахад төлбөргүй гэдгийг батлан харахын тулд би энэ номын санд уншигчаар бүртгүүлсэн, би гадаад паспорт, надаас оршин суугаа хаягийг асуухад нь намайг гэртээ байлгаж байгаа америк залуу Eugene-ийн надад бичсэн хаягтай имэйлийг үзүүлэхэд бүртгэж аваад, нэрийн хуудасны хэмжээтэйгээс гадна, түлхүүрийн оосорт хийх жижиг загвартай пластик үнэмлэхийг өгсөн. Нийтийн номын сангууд нь багш нарын сургалтандаа ашиглах children’s болон young adult books номуудыг 60 өдрөөр авч хэрэглэх боломжийг олгодог уншигчийн картыг авахдаа Educator Card Registration Form-ийг бөглөдөг юм байна.
Энэ номын сангийн Хараагүй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээний танхим (http://www.dclibrary.org/services/adaptiveservices)-д нь орж, www.ustream.tv/channel/seasonagos-show хаягаар уулзалт нь интернэтэд тавигддаг болж байгааг мэдлээ.
DC Public Library-ийн Adaptive Services-ийн тасаг, Columbia Lighthouse for the Blind байгууллагатай хамтран Braille Book Club for Kids хөтөлбөрийг 2010 оны 3 сараас эхлэн сар бүрийн эхний Бямба гаригийн 11-12 цагт зохион байгуулдаг. Энэ хөтөлбөрт 1-6-р ангийн Braille-аар уншдаг сурагчид эцэг эхийн хамт оролцдог. Мөн DC Public Library болон салбар номын сангуудад олон нийтэд зориулсан, төлбөргүй, 8 долоо хоногийн Анхан, Дунд шатны, Conversational level түвшний Дохионы хэлний сургалт (Sign Language Programs)-ыг тодорхой хугацаанд Даваа гариг бүрийн 5:30-6:30 цагт явуулдаг юм байна. Энэ хөтөлбөрийн тухай DC Central Library-ийн Library Services for the Deaf Community-ийн ажилтан Janice Rosen-тай Voice(via Video Relay Service), Videophone (for American Sign Language users)-аар харилцаж асуудаг юм байна.

2010 оны 10 сарын 17. Ням
D.C.-ийн метрог хэрэглэж сурав

Eugene-ийн гэрээс нотебуук компьютераараа төлбөргүй, нууцлалгүй утасгүй интернэт сүлжээнд холбогдож, Washington, D.C.-ээс Washington Dulles International Airport руу хэрхэн явж болохыг www.google.com-оос хайхад
Metrobus гэж нэрлэгддэг автобусны үйлчилгээний 5А шугам нь ажлын өдрүүдэд 4:50 цагт Washington, D.C.-ийн төвөөс урдхан талд байрладаг L’Enfant Plaza-аас хөдөлж, метроны буудал Rosslyn дээр зогсож, өөр олон зогсолтгүйгээр шууд Washington Dulles International Airport дээр ирдэг болохыг мэдэж, тэмдэглэж авлаа.
Eugene-тай ярилцаж, Монгол дахь Америкийн элчингийн Олон нийттэй харилцах албаны ажиллагсадын болбол аваад ирээрэй гээд мөнгөө өгч захьсан Kirkland-ийн 2 уут кофег худалдан авахаар COSCO дэлгүүр рүү явах, улмаар Америкийн анхны том сүм рүү очихоор ярилцлаа. Мөн энэ өглөө АНУ-ын Төрийн департментийн Зочдын хөтөлбөрийн удирдагч Марта руу утсаар ярьж, орой 17 цагт ажил дээр нь очиж уулзахаар боллоо.
Ийнхүү энэ өдрийг төлөвлөөд, Eugene-ээр D.C-ийн метрог яаж хэрэглэхийг заалгах, улмаар дэлгүүр, сүм хамтдаа орохоор гэрээс гарч, Dupont Circle-ийн метрогоор орж, энэ буудлаас ямар буудал руу очихоос хамаарч төлбөр нь өөр байдаг хүснэгтээс харж, мөн хүн ихтэй цагийн төлбөр арай үнэтэй, хүн багатай үеийн төлбөр арай бага байдаг зэрэг нь анх ойлгож сонголт хийж, төлбөрөө тушааж билетээ авахад хэцүү юм шиг санагдсан ч, тасалбартаа мөнгө нэмж хийж болдог, улмаар 1 өдрийн турш ашиглаж болох 9 долларын метроны билетыг байдгийг автомат машинаас уншиж мэдлээ. Ер нь АНУ-д аливаа зүйлийг хүн бүрт тайлбарлах, ойлгуулах ажлыг зөв зохион байгуулсан, өнгө загварын ойлгомжтой шийдэлтэй, мэдээллийн самбарт хариуцуулжээ.
Ингээд 1 өдрийн билет авч, Pentagon City метроны буудал дээр байдаг COSCO-ийн том дэлгүүрт орж ирлээ. Энэ дэлгүүр нь заавал гишүүнчлэлийн картаар үйлчилдэг онцлогтойг ирж байж л ойлголоо. Гишүүнчлэлийн карт авахын тулд 50долларын ч юм уу хураамж төлдөг бололтой. Юутай ч гэсэн Eugene найз маань гишүүнчлэлээ төлбөргүй сэргээлгэж, бид кофегоо худалдаж аваад, Сүм рүүгээ явахын тулд метрондоо дахин суулаа. Метро буюу газар доогуурх богино рессын галт тэргийг хэрэглэх үедээ метроны аль шугамыг хэрэглэж байгаа, хаана дараагийн шугамыг сольж суух, эцэст нь газар руу аль гарцаар нь өгсөж, ямар гудамжинд гарч ирэхээ мэдэж байвал, хэрэглэхэд асуудал алга.

Basilica of the National Shrine орж сонирхов

Метроны улаан шугам дээрх Brookland-CUA буудал дээр бууж, The Catholic University of America гэсэн сургуулийн баруун талд байрлаж байгаа Basilica of the National Shrine of the Immaculate Conception гэсэн том сүмд очлоо. www.nationalshrine.com
Дэлхийн улс үндэстэн бүрийн төсөөлдөг, шүтдэг Mary эхийг бүтээсэн улс үндэстэн бүрийн өрөөг байгуулж байгаа сонирхон харж, 12 цагаас эхэлсэн сүмийн дуу хөгжим, мөргөл зэргийг 13:20 цаг хүртэл дуустал нь үзэж, бахархан сонсож, бичлэг хийлээ.
Харамсалтай нь тэрхүү сайхан аялгуу, дуу хөгжмөөр сэтгэлээ баясгахаас бус цаад нарийн учир начрыг хэлний бэрхшээлээс болоод ойлгож чадсангүй. Гэхдээ би сэтгэл зүрхээ л зөв цагаан байлгахыг боддог болохоос үнэндээ Буддын шашиныхаа сүм хийдээс ч гэсэн юу ойлгож авдаг билээ гэж бодлоо.

U.S. State Department-ийн Зочдын хөтөлбөрийн ажилтанд талархав

Сүмээс буцаж ганцаараа метронд сууж, Foggy Bottom-GWU метроны буудал хүртэл явж, тэндээсээ урагшаа алхаж, 17 цагт Төрийн департментийн байранд ирж, харуулаар нэвтэрч, Марта намайг тосч авч, оффист нь орж ирлээ.
Энэ оффисд ажилтан бүрийн ажлын booth байхаас гадна даргын өрөө нь тусдаа, мөн дундаа гал тогооны өрөөтэй байв. Гал тогооны өрөөнд шарах шүүгээ, хөргөгч, ус кофе буцалгагч, аяга угаах гоожуур байхаас гадна Aluminum, Glass, Plastic, Paper, Trash гэсэн хаягтай төрөлжсөн хогийн шүүгээнүүд, шүүгээг нь татаж үзэхэд, дотор нь гялгар уут угласан хогийн сав байрлуулсан байна.
5 жилийн өмнө анх Мартатай Washington Circle дээр байдаг One Washington Circle зочид буудлын уулзалтын өрөөнд анх албан ёсоор уулзаж байснаа эргэн дурсаж, Зочдын хөтөлбөрөөр бидний 1 нүд нээгдэж байжээ, энэ удаагийн Балтимор хот дахь Enoch Pratt Free Library, Maryland State Library for the Blind and Physically Handicapped номын сангуудад хийсэн дадлага нь харин 2 нүдээ нээж харах боломжийг олголоо гэж дүгнэлтээ хэлээд, мөн сүүлийн 3 хоногийг Washington D.C.-д хэрхэн өнгөрүүлж байгаагаа ярьж, Марта намайг оройн хоолонд урьж, улмаар Eugene-ийн гэрт намайг хүргэж өгсөн.
Марта намайг Монголоос одоо 11 сард Зочдын хөтөлбөрөөр ирэх Ховд аймгийн нийтийн төв номын сангийн даргатай уулзаж, зөвлөгөө өгөх, ярилцахыг хүсч, би Дадлага хийсэн өдрүүдийн тэмдэглэлээ ном болгоно гэж шийдсэн байгаагаа хэлэхэд дэмжиж байв.

2010 оны 10 сарын 18. Даваа
Washington, D.C.-ээс Washington Dallus International Airport хүртэл

Өглөө 6 цагт босч, ус ууж аваад дугуйтай цүнхээ хөтлөөд, 18-р гудамжийг уруудан 15 минут алхаж, Dupont Circle-ийн метроны буудалд хүрч ирж, метроны билет олгодог машины мэдээллийн самбараас Dupont Circle-оос Rosslyn хүрэх метроны үнийг харж, 2 доллар 40 центийг байршуулсан метроны картыг худалдан авч, улмаар метрогоор баруун тийш 4 буудал яваад 6:55 цагт метроны гарцанд ойрхон байрлах 5А автобусны буудал дээр ирлээ.
Энэ автобус нь яг таарсан 6 доллараар үйлчилдгийг автобусны буудлын мэдээллээс уншиж, зорчигч би мөнгөө тааруулж бэлдэж үйлчлүүлэх боломжтой боллоо. Манайх шиг кондуктор гэж байхгүй мөн жолооч нь ямар нэг хариулт мөнгө өгөх боломжгүй, зорчигчийн төлж байгаа 6 доллар нь мөнгөний машин руу орчихдог юм байна.
7:05 цагийн үед Rosslyn метроны дэргэдэх 5A автобусны буудлаас хөдөлж, 8:10 цагт Washington Dulles International Airport дээр ирсэн. Хэрвээ та энэ нисэх буудлаас Washington, D.C. хот руу орох гэж байгаа бол нисэх буудал дотор Information Desk-ээс энэ хотын Visitor’s Map, болон Visitor’s Guide-ийг төлбөргүй авч, гарах хаалганы ойролцоо байгаа Metrobus 5A-ийн автобусны буудлыг заалгаж авч, улмаар энэ автобусаар хотын урд захд байрлах L’Enfant Plaza хүртэл явж болно.

Америкаас Солонгос руу Солонгосын онгоцоор ирэх замдаа

Korean Air компанийн KE нислэг 13:25 цагаас нисч, нийт 14 цаг 25 минут үргэлжлэх урт нислэгийн эцэст Солонгос улсын Сөүл хотын цагаар 10 сарын 19-ны өдрийн 16:50 минутанд Инчёоны олон улсын нисэх буудалд бууна. Энэ нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын цагаар 10 сарын 19-ны өдрийн 15:50 цаг гэсэн үг. Энэ урт нислэгийн хугацаанд онгоцны суудлын ард байрлагдсан дэлгэцнээс дараах алдартай хөгжмийн зохиолчдын тухай тэмдэглэж авсанаа доор бичлээ.

Сонгодог хөгжмийн зохиолчид, бүтээлүүдийн жагсаалт
 Antonio Vivaldi /1678.3.4-1741.7.28/ – Italian composer – violinist
 The Four Seasons Concerto in F major - 4:44
 Johann Sebastian Bach /1685.3.21-1750.7.28/ – German organist – composer
 Double Violin Concerto in D minor, B - 4:18
 Concerto for Violin, Oboe and Strings – 5:05
 Triple Concerto in A minor, BWV 1044 - 9:01
 Franz Joseph Haydn /1732.3.31-1809.5.31/ – Austrian composer
 Cello Concerto No. 2 in D major, Op.10 - 15:10
 Luigi Boccherini /1743.2.19-1805.5.28/ – Italian composer - cellist
 Cello Concerto in B flat major : 1. Alleg - 8:57
 Wolfgang Amadeus Mozart /1756.1.27-1791.12.5/ – Viennese, vocal to instrumental music
 Piano Concerto No. 24 in C minor, K49r - 13:54
 Violin Concerto No. 3 in G major, K216 - 9:08
 Niccolo Paganini /1782.10.27-1840.5.27/ – Italian violinist, composer
 Concerto No.1, for Violin and Orchestra - 19:21
 Violin Concerto No.2 in B minor, Op.7 - 7:40

Эх орондоо ирлээ
Солонгос улсын орон нутгийн цагаар 19:10 цагт Улаанбаатар хот руу хүргэх 3 цаг 30 минутын нислэг эхэлж, Монгол улсын орон нутгийн цагаар 21:40 минутанд нийслэл Улаанбаатар хотдоо бууж, хилээр орж ирж, цүнхээ ачаанаас авах гэтэл миний цүнх байдаггүй. Харин миний цүнхтэй ойролцоо хэлбэр, хэмжээтэй цүнх эзэнгүй үлдсэн байгааг шалгаж, холбогдох утас руу нь нисэхийн гааль хяналтын ажилтанууд лавлаж асууснаар эгч нь тосож авсан 5 настай зорчигч миний цүнхийг андуураад аваад гарах үед ачааны бичигтэй нь тулгаагүй нисэхийн гааль хяналтын ажилтануудын хариуцлагагүйгээс болж шөнийн 23 цаг хүртэл нисэх дээр цүнхээ хүлээж сууж, бүрэн бүтэн авсан нь бас нэг сургамж байлаа.
Ингээд би гэдэг хүн эх орондоо их зүйлийг шинээр бодож төлөвлөх, хийж бүтээх шаардлагатайг ойлгож ухаарч, мөн энэхүү гарын авлагыг бэлтгэж, бусад хүмүүст уншуулах үүрэгтэй гэдгээ ухамсарласан.

2010 оны 11 сарын 23. Мягмар
Цаашид хийх ажлын санаанууд

Хотын нийтийн төв номын сангийн ажилтанууддаа сурч мэдсэн зүйлээ зөв ойлгуулах, улмаар боломжтой санаануудыг өөрийн номын сангийн үйлчилгээнд нэвтрүүлэхэд хамтран ажиллах болно.

Монголын нийтийн номын сангууд өнөөгийн үйлчилгээний орчиноо эрс өөрчилж, элдэв хязгаарлалтгүйгээр орон нутгийн иргэдээ мэдээллээр хангах үүргээ гүйцэтгэх цаг нэгэнт болжээ.

НҮБ-ийн Ерөнхий ассамблейн 217/A/III тогтоолоор 1946-12-10 өдөр батлагдаж, гишүүн улсууд бүх заалтыг дагаж мөрдөхийг уриалсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19-р заалт болон Public Lending Right http://www.mn-nhrc.org/hunii-erhiin-tugeemel-tunhaglal, http://archive.ifla.org/III/clm/p1/PublicLendingRigh.htm, http://en.wikipedia.org/wiki/Public_Lending_Right зэргийг номын сангийн үйлчилгээг шинэ шатанд ойлгох үндэслэлээ болгох шаардлагатай байна.

• МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар боловсруулагдаж эхэлсэн Монгол Улсын Номын сангийн тухай хуулийн ажлын багт АНУ-ын номын сангийн хуулийн мэргэжилтэнгүүдийг урьж оролцуулах боломжийг хайх
• Монголын номын санчдыг АНУ-д номын сангийн мастераар суралцах, дадлага хийхэд нь дэмжлэг үзүүлэх боломжуудыг хайх, мөн Монголын нийтийн номын сангийн дарга, эрхлэгч нарт АНУ-ын багш нараар орчин үеийн нийтийн номын сангийн удирдлага, менежмент, үйлчилгээний талаар сургалт зохион байгуулах боломжийг хайх
• Улаанбаатар хотын нийтийн төв номын сан гэдгийнхээ хувьд, Улаанбаатар хотын тухай бичигдсэн бүх ном хэвлэл, фото зураг, болон бусад мэдээллийн материалыг хэвлэмэл болон цахим байдлаар цуглуулж, Ulaanbaatar Resource Center-ийн үүргийг гүйцэтгэж, Улаанбаатар хотыг иргэдэд танилцуулсан төв мэдээллийн байгууллага болох нь манай номын сангийн салшгүй нэг үйлчилгээ юм байна.
• Номын сангийн эргэн тойрны зай талбайг одоо нэмж өөр байгууллагуудад алдахгүйгээр, Хотын газрын алба, Хотын хөгжлийн алба зэрэгтэй хамтран Хотын номын сангуудад өргөтгөл барих төлөвлөлтийг хийх, шаардлага хэрэгцээг ойлгуулах
• Нийтийн номын сангуудад зохион байгуулагдаж байгаа соёл танин мэдэхүй, олон нийтийн арга хэмжээнүүдийн мэдээллийг нэг доор төвлөрүүлж, нэгтгэх, улмаар Олон нийтийн арга хэмжээнүүд зохион байгуулах Conference, Мeeting өрөөнүүдийг номын сан бүрт байгуулж, техник хэрэгслэлээр тоноглох
• АНУ-ын номын сангуудын Найз нөхдийн холбоо гэдгийн жинхэнэ утгыг Монголд гаргаж ирж, бий болгож ажиллуулах, улмаар хуучин номын худалдаа, сайн дурын гишүүд, олон нийтийн оролцоо, туслалцааг нэмэгдүүлэхэд энэ холбоог ашиглах
• Найз нөхдийн холбоо болон Private money буюу иргэд байгууллагын хандив тусламжаар санхүүжиж хэвлэгддэг Номын сангийн 2 сар тутмын хэвлэлтэй болох
• Номын санд зориулсан Book Drop Box-ийг төмөрөөр юм хийдэг компанитай хамтран хийж, гадна талдаа байрлуулах, эсвэл гаднаас шургуулах нүхтэйгээр дотор талд байрлуулах, ингэснээр номын сангийн тэмдэгтэй номууд, мөн номын хандивыг хялбархан, ажлын бус цагаар ч цуглуулах боломжтой болно.
• Номын сангийн ном бүрийн толгойд “Хотын нийтийн номын сан” гэсэн тэмдэг дарах, ингэснээр номыг гаднаас нь хараад л манай номын сангийнх гэдгийг нь мэдэж чадна.
• Digital Signing гэж нэрлэгддэг манайд байгаа 42 инчийн зурагтыг мэдээлэл түгээх сервер, клиент компьютертай холбож, жинхэнэ утгаар нь ажиллуулах
• Замын огцом эргэлт дээр байрлуулсан байдаг Дугуй толиудыг Үйлчилгээний заал танхим, Чөлөөт сонголттой фондуудын эгнээ бүрт байрлуулснаар Номын санчдын хяналт, ажиглалтаас гадна тавиурыг тойрох үед уншигчид бие биетэйгээ мөргөлдөх, цочих дуу алдахаас сэргийлнэ
• Номын санд орж ирж байгаа иргэд, уншигчдыг түргэн шуурхай мэдээллээр хангах зорилготой Information Desk, номын сангаас ном хэвлэл, мэдээллийг олж ашиглахад нь туслах зорилготой Service Desk зэргийг байгуулж, одоо байгаа номын санчид, ажиллагсадыг цагаар очиж ажиллах, Hourly Schedule-ийг хийж хэвших, мөн Service Desk Statistics-ийн бүртгэл, тайлангийн системийг ашиглаж үйлчилгээгээ зохион байгуулах
• Номын сангийн вэбийг шинээр зохион байгуулж, бүх ажиллагсадын хамтын бүтээл, иргэдэд мэдээллээр үйлчлэхүйц байхаар өөрчлөх
• Номын сангийн уншигч, үйлчлүүлэгчдээс зөвлөгөө, санал хүсэлтийг цуглуулах хэлбэрийг номын санчдаас хамааралгүй болгож, EPFL-ийн HOW IS PRATT DOING? шиг хэлбэрт оруулах хэрэгтэй байна
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран өргөжүүлэх, хэрэглэгчдийн Application форм дээр эмчийн тодорхойлолтыг бичүүлсэн байх
• Шуудангийн төлбөргүй системийг хэрхэн ашиглах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэрт тэр хүмүүст жирийн биш зориулалтын ном, мэдээллийг номын сангаас хүргүүлэх, буцааж авчрах системийг оновчтойгоор тодорхойлох
• Гадаадад явж ирсэн, суралцаж, ажиллаж ирсэн Монгол хүнээр тухайн улсын талаар яриулж, санал бодлыг солилцдог олон нийтэд зориулсан сар/14хоног/долоо хоног тутмын ярилцлагын хөтөлбөртэй болох

Талархал

АНУ-ын номын санд дадлага хийж ажиллах, жинхэнээрээ бол номын санг дотроос нь таньж мэдэх оролдлого, боломж хүн бүхэнд олдоод байхгүй энэхүү боломжийг надад олгосон АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны ажилтанууд Marissa, Э.Уянга, Отгон, Болормаа, намайг өөрийн номын сан дээрээ суралцах боломж олгосон Maryland State Library for the Blind and Physically Handicapped номын сангийн дарга хатагтай Jill Lewis, Enoch Pratt Free Library номын сангийн chief Wilson, гэртээ амьдрахыг зөвшөөрсөн Bill and Angila Thompson, Eugene нар болон бусад надтай халуун дотноор уулзаж ярилцсан хүмүүст талархсанаа илэрхийлье.
Миний энэхүү тэмдэглэл, http://lip-news.blogspot.com блогт үргэлжлэх ба цаашдын хийж байгаа ажлуудаа бичиж мэдээлэх, мөн эрхэм уншигч таны бодол санааг хүлээн авахад нээлттэй ажиллаж байна.
Анхааран уншиж, ажил бүтээлийн холбоо тогтоох эрхэм танд баярлалаа.

Хүндэтгэсэн,
Ж.Бэгзсүрэн
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан

Утас: 70115705, 99861326
Имэйл: mcl_begee[et]yahoo.com
2010 оны 11-р сарын 23 өдөр